Дэлхий дахинд Covid-19-ийн шинэ тохиолдол 11 хувиар өсчээ | News.MN

Дэлхий дахинд Covid-19-ийн шинэ тохиолдол 11 хувиар өсчээ

Дэлхий дахинд Covid-19-ийн шинэ тохиолдол 11 хувиар өсчээ

Дэлхий дахинд Covid-19-ийн шинэ тохиолдол 11 хувиар өсчээ

Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт Covid-19-ийн шинэ тохиолдол 11 хувиар өссөн гэж ДЭМБ-аас мэдээллээ. Энэ нь хоёр долоо хоногийн өмнөхтэй харьцуулсан хувь бөгөөд хамгийн өндөр хувьтай нь АНУ байна. Үндсэндээ аравдугаар сараас хойш шинэ тохиолдлын тоо тасралтгүй өссөөр байсан.

НҮБ-аас долоо хоног тутам гаргадаг тайлангаас харахад арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд дэлхий дахинд нийт шинэ тохиолдлын тоо 4.99 сая хүрчээ. Эндээс 2.84 сая тохиолдол нь Европоос гарсан байна. Энэ нь Европ тивийн хувьд өмнөх долоо хоногтойгоо харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт боловч дэлхийн хэмжээний бүх шинэ тохиолдлын тал хувийг эзэлж буй нь анхаарал татаж байна.

Тодруулбал, Европт 100 мянган хүн тутмын 304 нь Covid-19-ийн халдвар авсан гэсэн үг юм. Харин Америк тивийн хувьд шинэ тохиолдлын тоо 39 хувиар өссөн буюу 1.48 сая хүрэв. Ингэснээр тус тив халдварын тоогоороо дэлхийд хоёрт орж байна. 100 мянган хүн тутмын 144 нь халдвар авсан гэсэн үг юм.

Африкт шинэ тохиолдол 275 мянга орчим бүртгэгдэж өмнөх долоо хоногоосоо долоон хувиар өсчээ. НҮБ-аас дээрх шинэ тохиолдлуудын дийлэнх нь омикрон хувилбар байгааг анхааруулж байна. Харин нөгөө талд Өмнөд Африкийн халдварын тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байна гэв.

Дэлхий дахинд Covid-19-ийн нас баралтын тоо өнгөрсөн долоо хоногт 44680 буюу дөрвөн хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: AP News

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-30 213.87.139.220

)) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-30 202.55.191.130

Сүржигнээ болиод одоо зүгээр хаячихвал яасын? Анхнаас нь л тэгэх байсан юм. Тусах нь тусаад, үхэх нь үхээд яваг. Дарвины онолоор хүчтэй нь амьдарч, сул дорой нь үхэг. Одоо харж байгаарай. Оркууд нь "Чи тэгвэл хамгийн түрүүнд үхнэ. Чиний аав, ээж, эмээ, өвөө, үр хүүхэд бла бла" энээ тэрээ гээд ороод ирнэ. Харанхуй хар массуудад ямар өөр чадах юм байх биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж