Гашуунсухайт-Ганцмодоор өдөрт дунджаар 102 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

Гашуунсухайт-Ганцмодоор өдөрт дунджаар 102 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Гашуунсухайт-Ганцмодоор өдөрт дунджаар 102 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ

Гашуунсухайт-Ганцмод боомтоор арванхоёрдугаар сарын 1-нээс 27-ны өдрүүдэд өдөрт дунджаар нүүрс тээврийн 102 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, өнгөрсөн Даваа гариг (2021.12.27)-т тус боомтоор нүүрс тээврийн 87 автомашин Хятад руу гарсан байна.

ӨМӨЗО-д Covid-19-ийн тохиолдол бүртгэгдэж, тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Ганцмод боомтын удирдлагууд боомтоор нэвтрүүлэх автомашины тоог 100 болгож бууруулсан. Үүнтэй холбоотойгоор өмнөх сартай харьцуулахад тээвэрлэлт огцом буурчээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын мөн үед өдөрт дунджаар 400 гаруй автомашин хилээр гарч байв.

“SXCoal”-ийн мэдээлснээр, энэ сарын эхээр Гашуунсухайт-Ганцмод боомтоор гарах Монголын нүүрс тээврийн автомашины тоо долоон өдөр тасралтгүй буурсаар, есдүгээр сараас хойших доод түвшинд хүрсэн.

Өнөөдрийн байдлаар Хавирга, Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Шивээхүрэн, Булганы боомт хаалттай. Ханги, Гашуунсухайт ажиллаж байгааг Хил хамгаалах ерөнхий газар мэдээлэв. “SXCoal” Шивээхүрэн-Сэхэ боомтыг ирэх оны хоёрдугаар сараас нээх төлөвтэй байгааг мэдээлсэн. Монголоос нийлүүлэлт буурсантай холбоотойгоор БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өссөн хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж