ХААН Банкийг “Оны шилдэг Энтрепренер”-ийн нэгээр нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.30-нд нийтлэгдсэн

ХААН Банкийг “Оны шилдэг Энтрепренер”-ийн нэгээр нэрлэлээ

ХААН Банкийг  “Оны шилдэг Энтрепренер”-ийн нэгээр нэрлэлээ

Айсуй оны амжилт, бүтээлийг бэлгэдсэн энэ өдрүүдэд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас “Энтрепренер 2021” арга хэмжээг зохион байгуулав. МҮХАҮТ-ын Их танхимд болж буй энэхүү ёслолын үеэр ХААН Банкийг  “Оны шилдэг Энтрепренер”-ийн нэгээр 8 дахь удаагаа нэрлэлээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээ өдгөө 24 дэх удаагаа болж буй бөгөөд шилдэг энтрепренерүүдийг онцлохдоо шинэлэг технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлсэн байдал, зах зээл дэх байр суурь болон улсын төсөвт оруулсан татварын хэмжээ, нийгмийн хариуцлага болон тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь харгалзан үздэг. Түүнчлэн компанийн сайн засаглал, хүний нөөцийн зөв бодлого, олон улсын стандартыг хэрхэн хангасан зэрэг үзүүлэлт ч ийнхүү шилдгээр нэрлэхэд нөлөөлдөг билээ.

Бид өнгөрсөн хугацаанд банк, санхүүгийн үйлчилгээг хамгийн хялбараар, тасралтгүй, шуурхай авах, төлбөр тооцоогоо ухаалгаар хийх боломжийг харилцагчдадаа хүргэхийн тулд зайнаас хүргэх үйлчилгээнүүддээ онцгой ач холбогдол өгч ажиллалаа. Тухайлбал, цахим бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг сайжруулах ажлыг шат дараатай тогтмол хийж, уламжлалт банкны загварыг технологийн дэвшилд суурилсан цахим банк болгон шинэчилж байна. Үүний дүнд өдгөө нийт гүйлгээний 98 хувийг цахим сувгаар хийж, харилцагчийн үйлчилгээний 50 хүртэл хувийг бүрэн цахимжуулаад байгаа билээ.

Эдийн засгийн хувьд хүндхэн жил байсан ч нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, эрүүл мэнд, боловсрол, хүүхэд залуусын ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулсаар байна. Түүнчлэн цар тахлын үед хүнд нөхцөлд ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дэмжиж, мөн нийслэлийн болон 21 аймгийн Онцгой байдлын газарт нийт 100 гаруй сая төгрөгийн хандивын тусламж үзүүллээ. Үүсгэн байгуулагдсаныхаа түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 21 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд 3×3 сагсан бөмбөгийн талбайг нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулсан билээ.

Банк санхүүгийн салбарт тэргүүлэх байр сууриа хадгалж, банкны нийт актив 13.4 их наяд, зээлийн багц 6.7 их наяд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 12.1 их наяд төгрөгт хүрсэн нь салбартаа тэргүүлсэн үзүүлэлт төдийгүй банкны системийн гуравны нэг хувийг дангаар бүрдүүлж буй амжилтаар ХААН Банк 2022 онтой золгож байна.

МҮХАҮТ-ын “ТОП -100 ААН”-ийн дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж, Монголын татварын албанаас “Шилдэг татвар төлөгч”-өөр тус тус шалгарсан бөгөөд Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүрэгт нийт 547 салбар нэгж, 6500 гаруй ажилтантай үндэсний хэмжээний тэргүүлэгч банк, хувийн хэвшлийн хамгийн том ажил олгогч байгууллагын нэг болжээ.

Хамтдаа бүтээсэн үнэ цэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж