Одоогийн байдлаар Монгол улсад 187 мянган жуулчин ирж улсын төсөвт ойролцоогоор 88,3 сая ам.долларын орлого оруулжээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ жил 450 мянга гаруй жуулчин ирнэ гэж тооцоолж байсан юм. БОАЖ-ын яамнаас гаргасан статистик үзүүлэлтээр 2008 онд манай улсад 468,6 мянган жуулчин ирж, 236 сая долларын орлого оруулж байсан бол өнгөрсөн онд 464 мянган жуулчин ирж 213 сая долларын орлого оруулж байжээ. Дашрамд дурьдахад манай улсад аялал жуулчлалын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувийг бүрдүүлдэг.
Б. Болорсүх
Б. Болорсүх