Хотол бялуу авсан чинь…

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Хотол бялуу авсан чинь…

Он солигдох мөч тун удахгүй ирлээ. Энэ үед өмнөх оныхоо ололт амжилтыг бодон ирэх жилийнхээ төлөвлөгөөг гаргачихлаа. Одоо халуун ам бүлээрээ тайван жаргалтайгаар хуучин оноо үдэхэд шаардлагатай зүйлсээ базаах хэрэгтэйгээ санав. Хамгийн түрүүнд ширээгээ чимэх гол бүтээгдэхүүн болох Бялуугаа хаанаас авах, ямар газрынх илүү амттай, элдэв хурц амтгүй хүүхдүүдэд өгөхөд эмээх зүйлгүй нь хаанах байвал зүгээр вэ? Гэх мэт олон бодол толгойд эргэлдэнэ. Ингээд хайлтаа эхлүүлэхэд Жүр Үр, Батбайгаль, Монбэйкэри, Талх Чихэр, Тү Лэ Жур гэх мэт газрууд хамгийн эхэнд гарч ирэхэд эргэлзэх зүйлгүй биз. Гэтэл зарим үйлдвэрлэгчид тодорхой шалтгаанаар бялууны крем, чимэглэл, түүхий эдийн нөөц хангалттай байхгүй гэх шалтгаанаар цөөхөн тооны бялуу хийж байгаа гэх бөгөөд зарим нь захиалгаа хаасан харагдана. Харин тэр дундаас Талх Чихэр ХК-ийн ХОТОЛ бялуу олноос анхаарал их татав. Өхөөрдөм жижигхэн чимэглэл, анхаарал татам хайрцаг, хамгийн гол нь ISO нэвтрүүлсэн үйлдвэр гэдэг нь тэднийг зорих гол шалтгааны нэг боллоо. Ингээд үйлдвэрийн үнээр бялуугаа худалдаалж байгаа гэх Баянголын салбарыг зорьж очив.

Баянгол зочид буудлын тийш харахад гадна нь нилээн олон хүн дугаарласан байгаа нь харагдав. Үүнтэй зэрэгцэн бялуу авч чадахгүй байх вий гэх айдас нөмөрсөнийг нуух юун.

Өдөр 12 цагийн үед дарааллан зогссон урт оочиртой байсан ч зорьж ирсэн учир хамгийн арын эгнээнд зогслоо. 10 гаруй минут зогслоо гадаа хүйтэнд хүмүүс тэсгэл алдаж эхлэх үед “Талх Чихэр” компанийн ажилчид гадаа дарааллан зогсож буй үйлчлүүлэгчээ дааруулахгүйн тулд халуун аарц, чацарганаар дайлж иргэдийн сэтгэлийг дулаацуулж байгаа нь аргагүй л үндэсний үйлдвэр юм гэх сэтгэгдэл төрүүлж байсан. Эргэн тойрноо ажвал гадаа үндэсний үйлвэрлэлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр гэсэн бичиг байлаа. Үндэсний үйлдвэрлэлээ үргэлж дэмжихийг эрмэлздэг миний хувьд хаана л үндэсний чанартай бүтээгдэхүүн байна түүнийг худалдан авдаг зуршилтай. Магадгүй энэ зуршил ч намайг энд дагуулж ирсэнийг үгүйсгэх аргагүй. Ийн өөрийгөө тайвшуурлан бодох зуур урдхан талын эгнээнд оочирлож байсан эрэгтэй, эмэгтэй хоёр бусад хамаатан саданруугаа утас цохин танайх хэдийг авах вэ гэх мэт яриа өрнөж эхлэв. Маш их оочиртой байгаа учир түрүүлж ирсэн нэгэн гэр бүлийн төлөөлөл нэг мөсөн бусаддаа авчих санаа төрсөн бололтой. Гэтэл бялуу олгож байгаа ажилчны хажуу шилэн ханан дээр нөөц хомсдож байгаа тул эрхэм үйлчлүүлэгч тус бүр хоёроос илүүг олгохгүй тухай бичиг хадсан байлаа. Иргэн бүрд хүртээмжтэй байлгахын тулд тэд ийн зохицуулалтыг хийсэн аж. Урдах дарааллын эрэгтэй эмэгтэй хоёр өө ядаж нэгийг нэмээд авчихаж болохгүй юу гэж хүсэлт тавихад ажилчид тухайн зохицуулалтаа тайлбарлаж, нөгөө хоёр хүн ч бага тооны бялуу авсандаа сэтгэл гонсгор тооцоогоо хийж байв. Гэтэл гэнэтийн байдлаар тэрхүү хоёр хүн худалдан авалтын азтан болж бэлгэнд дахин нэг бялуу авахаар болж, тэд бөөн баяр болов. Аз жаргалтай бялуугаа авсан хүмүүсийн бялуу тэдний ширээнд чимэг болж тэдний гэр бүлийнхний дунд баярын өдрөө ярих сайхан түүх нэгээр нэмэгдсэн боловуу гэж өмнөөс нь баярлан зогслоо. Энэ үед миний ээлж таарч нэг бялуу авах гэж байсан бодол бусдыг дуурайн хоёр ч болгодог юм билүү гэж бодоод худалдан авалтаа хийв.

Монголчууд бид аливаа баяр ёслолыг бялуугүйгээр төсөөлөхгүй. Шинэ жил, төрсөн өдөр, үсний найр, тэмдэглэлт өдрүүд, сар шинийн баяраар хүртэл ширээн дээрээ амтат бялуу тавих хүмүүсийн хүсэл их болсон. Тиймдээ ч айл бүр ХОТОЛ олноороо аз жаргалтай мөчүүдээ хуваалцах ашгиндаа зочин хоймортой өнгө нэмэн буй бялууг зооглодог  буй за. ISO нэвтрүүлсэн үйлдвэр гэдэг цаанаа л нэг сэтгэлд дулаахан, итгэл даахуйц мэдрэмж төрүүлж, бас ч хүү баярын бялуугаа авч чадсан гэх бодолдоо хөтлөгдсөн мөхөс сэтгүүлч миний бие баярлаж сууна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
200
ЗөвЗөв
68
ТэнэглэлТэнэглэл
57
ХахаХаха
41
БурууБуруу
34
ГайхмаарГайхмаар
22
ХөөрхөнХөөрхөн
22
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж