Лам нар улсын 11 эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлав

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Лам нар улсын 11 эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлав

Лам нар улсын 11 эмнэлэгт тоног төхөөрөмж хандивлав

Шинэ оны босгон дээр лам нар нүдээ олсон бэлэг өглөө. Хүйтний эрч чангарч, өвчлөл нэмэгдэж, эмнэлгийн ачаалал их болдог энэ цаг үед дэлхий даяар тархан суугаа монгол лам нарын зүгээс эмнэлгүүдэд 21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжүүдийг хандивласан байна.

"Монгол лам нарын чуулган" фэйсбүүк группээс "Асралын аян 3" хүмүүнлэгийн аяныг өнөөдөр зохион байгуулжээ. Тус аянд нийслэл, орон нутаг, гадаад улсад шавилан суугаа олон лам хуваргууд өөрсдийн боломж бололцоогоороо хандив өргөсөн аж.

Лам нар 11 эмнэлгийг сонгон  21.5 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмжийг бэлэг болгон өгчээ. Тухайлбал,  Эх нялхас, БГД-ийн хүүхдийн эмнэлэг, СХД хүүхдийн эмнэлэг, Түлэнхийн төв, Улсын 3-р төв эмнэлэг , Улсын 1-р төв эмнэлэг, ЧД эмнэлэг, 1-р төрөх Өргөө амаржих, бзд-ийн Амгалан амаржих, Хүрээ амаржих, Багануур дүүргийн эмнэлэгүүдэд төхөөрөмжөө хандивлалаа.

Өмнө нь цар тахал 2019 онд Монголд тархаж эхлэх үед лам нарын чуулган группээс түүчээлж 20 сая төгрөгийн хандиваар тухайн үед хомс байсан нэг удаагийн бээлий, амны хаалт мээтийг УОК-т хандивлаж байв.

Харин өнгөрсөн жил Улаанбаатар хотын дүүргүүдэд хөл хорионд байж хоол хүнсний дутагдалд орсон 300 орчим айл өрхөд хүнсний зүйлс тарааж УОК-т бэлэн мөнгө, маск бээлий зэрэг эд зүйлсийг сэтгэлийн хандав хэмээн бэлэглэсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ХахаХаха
28
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж