1911 оны түүхийг бүдэгрүүлж, гуйвуулж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

1911 оны түүхийг бүдэгрүүлж, гуйвуулж байна

1911 оны түүхийг бүдэгрүүлж, гуйвуулж байна

Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан нам Богд хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Энэ үеэр ардчилсан намын дарга М.Тулгат болон С.Эрдэнэ нар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

С.Эрдэнэ: “110 жилийн өмнө Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхаглаж, сэргээн мандуулж байсан. 2017 оноос хойш төр засгаас анхаарч, энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан.  200 гаруй жилийн Манж Хятадын дарлалаас Монгол Улс чөлөөлөгдөж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин олж авсан түүхтэй.

1911 оны энэ түүхэн үйл явдлыг 1921 оны Ардын хувьсгалын үйл явдлаар дарж, бүдэгрүүлж байна.  1911 оны бол Монгол Улсын түүхэн дэхь томоохон эх орончдыг тодруулсан он цаг. Монгол түмэн гадны дэмжлэг туслалцаагүйгээр таван замын цэрэг хөдөлгөж, үндэснийхээ тусгаар тогтнолыг байлдаж олж авсан түүхэн жилүүдийг яг бодитоор үлдээх ёстой.

Ардчилсан нам зүгээс энэ түүхэн үйл явдлыг бодит үнэнээр нь залуу үедээ өвлүүлэх, дурсан сануулж,  үлдээхийг тулд олон ажлуудыг хийх болно. Өнөөдрийн хувьд Монгол Улсын түүхийг бүтээж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчрах үйл хэргийг зохион байгуулж байсан VIII-р Богд хааныхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Mонгол түмэндээ дахин хэлэхэд,  "Тусгаар тогтнолоо амь мэт хамгаалж явахыг уриалж байна” гэлээ.

Харин Ардчилсан намын дарга М.Тулгат ард түмэндээ хандан "Монгол түмний хувьд бахархам сайхан өдөр тохиож байна. Социолизмын үед 70 жилийн туршид энэ түүхийг гуйвуулж, Богд хааныг хар бараанаар хэлж, шашны урвагч байсан мэтээр ярьж  ирсэн. Гэтэл 1911 оны энэ өдөр тухайн үеийн нийт монголчуудын хувьд бахархалт өдөр нь болж, хөгжлийн хүсэлт тэмүүлэл шингэсэн томоохон хувьсгал, нийгмийн өөрчлөлт болж байсан. Тухайн үеийн олон улсын нөхцөл байдлыг соргогоор мэдэрч, ашиглаж өөрсдийнхөө тусгаар тогтнолоо даяан дэлхийд зарлаж чадсан. Цаашлаад таван яам байгуулж, анхны уурхайг ажиллуулж, хүн амын тооллогоо хийж , цахилгаан мэдээний хороог байгуулсан гэх мэт хөгжлийн үндэс суурийг бидэнд авчирсан түүхэн он жилүүд юм" хэлэв.

Жил бүрийн энэ өдөр бидэнд эрх чөлөөг авчирсан баатрууддаа монголчууд нийтээрээ хүндэтгэл үзүүлж, бахархан тэмдэглэж, санан дурсаж, алдаршуулж байх ёстой хэмээн мэдэгдэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
227
ТэнэглэлТэнэглэл
19
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж