Таван хүнд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол олголоо | News.MN

Таван хүнд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол олголоо

Таван хүнд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол олголоо

Таван хүнд Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол олголоо

Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дипломат цол хүртээх тухай зарлиг гаргалаа.

Гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр бүхий дипломатуудад Монгол Улсын Ерөнхийлөгч дипломат цол хүртээж, цолны тэмдэг, “Алтан гэрэгэ”-ийг гардуулав.

ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦОЛЫГ:

  1. Элчин сайд асан Равдангийн Болд,
  2. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ахлах референт Нямсамбуугийн Буяндэлгэр,
  3. “Монголын Элчин сайд нарын клуб”-ийн ерөнхийлөгч Доржпаламын Гэрэл,
  4. Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн зөвлөх Жанчивдоржийн Ломбо,
  5. Ахмад дипломатч Готовдоржийн Луузан нарт тус тус хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ монгол төрийн алтан аргамж болсон дипломат алба нь үндэсний аюулгүй байдал, язгуур ашиг сонирхлыг олон улсын эрхзүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангадаг амин чухал салбар гэдгийг онцоллоо.

Мөн төр түмний итгэл найдвар, төрийн эрхэм дээд цолыг дагаж ирсэн үүрэг хариуцлагаа улам өндөрт өргөж, өөрсдийн хуримтлуулсан арвин их мэдлэг туршлагаа залуу хойч үедээ зааж сургахын зэрэгцээ улс эх орондоо улам их зүйл хийж бүтээхийг хүсэв.

 ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин тэтгэвэр 2021-12-29 66.181.190.108

Буяндэлгэрт баяр хүргэе. Ажлын үр дүн, туршлага , чадвар, мэргэжлийг нь үнэлэх цаг болсон..

Avatar

Zochin 2021-12-29 202.55.191.130

Gerel baasnii haraas busad n nudee oljeee

Avatar

Хотын уугуул иргэн 2021-12-29 103.26.193.151

Орчуулагч Буяндэлгэр ийм цол авч байгаа нь тун хачирхалтай. Ядаж гадаадын ямар оронд ажиллаж байсан юм болдоо. Дарга нарт ойр байсан гээд цол, шагналыг "ногоон" гэрлээр аваад байх нь ариун явдал мөн үү. Оросоор бол "совесть няад" гэдэг байхаа Ер нь, Гэрэл мэтийн улс төрийн томилгоогоор элчин байсан хүн ийм цол авч байх нь зохимжгүй жудаггүй Тийм л юм бол, ГХЯ-нд насаараа ажиллсан бүх хүмүүст ийм цол өг л дөө. Одоо дандаа жулдакнууд гадаад салбарт ажиллаж байна даа

Avatar

Зочин 2021-12-29 213.87.151.144

Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-29 213.87.151.144

> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-29 192.82.74.250

UГэрэл гэж энэ улсад юу ч хийгээгүй зөвхөн хувиа бодож баяжихын төлөө явсан луйварчин энд болоод цол авчихваа

Avatar

Зочин 2021-12-29 122.201.24.15

Н.Буяндэлгэр хэмээх энэ эмэгтэй . манай Төр Засгийн тэргүүн нарын Б.Ельцинээс В. Путин хүртэл Орос улсын удирдагчидтай хийсэн уулзалтуудыг орчуулж байсан диполмат ёсны жаягийг сүрхий мэддэг хүн Харин тэр "Зая гэгээн" чинь онц бөгөөд бүрэн эрхэт биш байсан юм уу ?

Avatar

зочин 2021-12-29 124.158.68.255

Гэрэл гэж дүнхүү энд ёстой илүүдсэн бнаа

Avatar

Б.Цэнд 2021-12-29 203.91.115.47

Миний мэдэх дипломатчдаас хоёргүй сэтгэлээр Монголын дипломатын албанд зүтгэж, дипломатчдаас анхны Sc.,D erdmniin zereg xurtsen,, Монголын гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулахад гардан оролцсон, эрдмийн олон даацтай бүтээлүүдээрээ бүтээлүүдээрээ гадна дотно танигдсан, Монголын нууц товчоо зэрэг сонгодог бүтээлүүдийг испани хэлт ард түмэнд хүргэсэн Монголын гадаад харилцаанд 40 гаруй жилийн хөдөлмөр бүтээлээ зориулсан Гуудайн Төмөрчулуун хэмээх ахмад дипломатч юуны учир мартагдаваа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж