Чэжү арал зэрлэгшсэн золбин нохдоор дүүрчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Чэжү арал зэрлэгшсэн золбин нохдоор дүүрчээ

Чэжү арал зэрлэгшсэн золбин нохдоор дүүрчээ

Чэжү арлын уулархаг хэсгээр золбин ноход элбэгшиж, уулчид, жуулчид руу дайрч урах аюултай болсныг "The Korea Times" мэдээлжээ. Судалгаагаар тус аралд эзэддээ хаягдсан 2000 гаруй золбин нохой зэрлэгшин, амьтан барих нь олширсон байна. Чэжү арлын үндэсний их сургуулийн зэрлэг амьтан хамгаалах төвийн мэдээлснээр энэ сарын 15-ны байдлаар нийт 2168 золбин нохой тоологджээ. Эзэндээ хаягдсан ноход ууланд амьдрахын тулд зэрлэгшин, үржилд орсноор ийнхүү тоо толгой нь огцом нэмэгдсэн байна.

Улмаар золбин ноход арлын тахиа, шувуу, мал амьтдыг барих нь ч нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн оны зургадугаар сард зургаан золбин нохой гурван тугал барьсан байна. Судалгаагаар 2018-2020 оны хооронд 700 тахиа, 170 нугас, есөн үхэр, таван тугал, нэг унага золбин нохдод бариулжээ. 

Ийнхүү Чэжү арлын захиргаанаас өнгөрсөн оны долдугаар сараас хойш золбин нохой барих хавхуудыг суурилуулж эхэлсэн байна. Хавхны тусламжтайгаар 93 нохойг барьж, амьтны эрхийг хамгаалах төвүүдэд хүргэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж