"100 жил 10 зорилт" хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлнэ | News.MN

"100 жил 10 зорилт" хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлнэ

"100 жил 10 зорилт" хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлнэ

НЭМЭЛТ:

Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд, элэг нэгт ахан дүүс, эрхэм хүндэт төрийн түшээддээ хандан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  үг хэллээ. Тэрбээр, “Та бүхэндээ эрх чөлөөт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэ жил тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 1185 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил зэрэг олон түүхэн тэгш сайхан ойнууд тохиож байна.

Хөх Монголын хувь засаг эргүүлсэн түүхэн сэргэлт болох Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон жилийн мохошгүй хүсэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсарын сэргэлт, ардын хувьсгалын үндэс суурь болсон түүхтэй.

Энэхүү түүхэн үйл хэрэгт ноёд язгууртан, лам хуврага, эгэл ард, бүх нийтээрээ эх оронч үзлээрээ эвлэлдэн нэгдсэн, үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх 13 жилийн тэмцлийн үр дүнд 1921 оны долдугаар сарын 11-нд ардын хувьсгал ялж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, хамжлагт ёс хаан засаглалын халж, харийн эзлэн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж, тусгаар тогтносон БНМАУ-ыг байгуулсан.

Эрхэм хүндэт ард иргэдээ нэгэн цагт дэлхийн талыг эзлэн, Монголын их амар амгаланг тогтоож явсан монголчуудын сэргэн мандах үндэсийг тавьсан энэхүү 1911 оны хувьсгал бол төрт ёсны, өнө эртний өв уламжлалтай, шаштир түүхэнд тэмдэглэгдсэн үеийн үед бүх нийтээрээ бахархан дурсаж, баярлан тэмдэглэвэл зохих түүхэн үйл явдал юм. Тиймээс жил бүр энэ өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэж байх шийдвэр 2006 онд гарч, 2011 оноос нийтээр тэмдэглэж ирсэн.

Түүхийг бүтээсэн Монгол Улсын баатруудаа эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулж, үйл хэргийг нь мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг ажээ. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал нь зөвхөн газар нутаг, хил хязгаарын аюулгүй байдлаар хэмжигдэхгүй. Шинэ зуунд эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлаа улам бататгах шаардлагатай. Энэ тэргүүнд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ улам сайжруулж, ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж, улс орныхоо эдийн засгийг сэргээн, хохирол багатай даван туулахад онцгой анхаарах ёстой.

Энэ эх үйлсийн эхлэл бол халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалт, импортоос экспортод шилжих суурь реформыг хэрэгжүүлэх явдал юм. Энэ хүрээнд Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн "100 жил 10 зорилт" хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Үүнд:

  1.  Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүч экспортлогч улс болох,
  2.  Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууныг эх орондоо үйлдвэрлэдэг болох нефт, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх,
  3. Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болох,
  4. Хүнд ба хөнгөн үйлдвэрийг барьж байгуулан алт, зэс, төмөр бусад байгалийн баялагыг эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, экспортолдог орон болох,
  5. Агаарын болон авто зам, төмөр зам, байгалийн хий зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулах, олон улстай холбогддог транзит орон болох,
  6. Цахим үндэстэн, дижитал Монгол болох,
  7. Түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,
  8. Банк санхүү, хөрөнгө оруулалтыг хөгжүүлж, эдийн засгийн идэвхтэй тоглогч орон болох,
  9. Хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх,
  10. Эх дэлхийгээ хайрладаг ногоон Монгол болно.

Иймээс УИХ, Засгийн газар эдгээр ажлуудад онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна" гэлээ


Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт 110 жилийн ой тохиож байна. Иймд түүхэн ойг тэмдэглэх хүндэтгэлийн чуулган Засгийн газрын ордны “Их хуралдай” танхимд өнөөдөр /2021.12.29/ боллоо. УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд болон Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд оролцлоо.

Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, төрийн төрөлжсөн болон олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар цахимаар уригдан хуралдлаа.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан. VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулж байсан түүхтэй.

Танхимд Монгол Улсын төрийн дуулал эгшиглэн, УИХ-ын дарга Г.Занданшатар хуралдааныг нээж үг хэллээ. Тэрбээр, “Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ой, зүрхний бичлэг шиг үйл явдалтай 100 жилийн төгсгөл, 2021 оны сүүлчийн долоо хоногийн мэндийг, ирээдүйд үүнээс илүү сайхан 100 жилийн эхлэл, шудрага нийгэм, цэцэглэн хөгжсөн улсыг үр хүүхдүүддээ үлдээхийн төлөө зорьж яваа эх оронч монгол хүн бүхэнд өргөн дэвшүүлье. Энэ бол Монгол үндэстний хэдэн мянганы түүх, төрт ёсны 2200 гаруй жилийн түүхэнд алтан үсгээр бичигдэж үлдсэн үйл явдал юм. Монгол Улсаа гэсэн хатан зориг, мохошгүй зүтгэл, тууштай тэмцлээрээ Их Монголын гал голомтыг сэргээн мандуулсан эх оронч өвөг дээдэсдээ гүн хүндэтгэл үзүүлэхээр Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан хуралдаж байна.

Мөн 30 жилийн өмнө хүний эрх чөлөө, ардчиллыг сонгож, ардчилсан хувьсгал хийсэн билээ. 110 жилийн дараа бидний хийх хувьсгал зөв бодлого, тууштай хүчин зүтгэл, нэг Монгол, нэг зүгт гарч хүчээ нэгтгэсэн итгэл тэмүүлэл, эвийн хүчээр өрнөх ёстой. Тиймээс ард түмний засаглах эрхийг бүрнээ эдлүүлсэн, эрхзүйт тунгалаг төр, улсын хөгжил иргэдийн сайхан амьдралыг тэтгэсэн, хөгжлийн эдийн засаг, хүний хөгжил, хөдөлмөрийг эрхэмлэсэн шударга нийгмийг хамтдаа цогцлоохын төлөө нэгэн сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэхийг монгол түмэндээ уриалъя. Өөрийн эрхээр амьдрах эрх чөлөө, өөртөө эзэнт суух тусгаар тогтнолыг бидэнд авчирч өгсөн өвөг дээдэсдээ мэхийн мөргөе. Монгол Улс мөнх оршин, ямагт мандан бадрах болтугай" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-29 66.181.161.93

Яаж тэнэгтхээрээ амнаас нь 100жил гэж гараад байдгыг ойлгохгүй юм дэлхийн улсууд өөрсдийн төр ёсны түүхийг урагшлуулахаар монголын түүхийг мэрж буй улсууд олон байхад манай түүх 100хан жил гээд гүрийж байдаг

Avatar

Зочин 2021-12-29 213.87.151.144

!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Иргэн 2021-12-29 202.9.40.50

1990 онд ямар ч хувьсгал болоогүй харин Монголын төр нь гадныханы нөлөөгөөр санхүүжсэн Монголын төрийг эзэгнэх гэсэн Эбо, Үүл нарын толгойлсон хуйвалдааны мафын бүлэглэлд монголын төрийг шилжүүлэн өгсөн болон бузар, булай бүхний эхлэлийн он жилүүд байлаа. Алдчилсан нийгэм гэж хаа ч байхгүй юм.

Avatar

mgl 2021-12-29 59.153.112.254

za ashgui 30 jiliin suireld tugsgul irlee.

Avatar

Зочин 2021-12-29 64.119.20.20

Шинэ эргэлтийн бодлогоо боиод уу. Фэбүүдээ.

Avatar

Ард түмэнд сайхан амлаад л тархийг нь угаагаад бай 2021-12-29 64.119.25.232

Ард түмэн бол цагаан цаас түүнд дээр юу ч бичиж болно гэх гээд байна уу үгүй юу ??

Та нар асар их худлаа амлаж, Улсыг асар их өрөнд унагааж байна У.Хүрэлсүхээ ??

Avatar

Зочин 2021-12-29 66.181.186.248

НЭМЖ АМЛААД ЯАВ ВЭ ДЭ. ӨМНӨХ ХУДЛАА АМАЛСАН ЗҮЙЛЭЭ ЯАХ БИЛЭЭ . ХУДЛАА НӨХӨР ҮҮ

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2021-12-29 66.181.186.26

ШЕЗ-ийн дарга нь хуулиар хэрэгжүүлэх 13 бүрэн эрхтэй, зиндаа өндөр учир гишүүнээс албан тушаалын үндсэн цалин нь илүү байх ёстой.Дарга нь жил болоод солигдоно гэсэн шалтгаанаар дарга, гишүүн хоёр адил албан тушаалын үндсэн цалинтай байна гэж болохгүй. Шүүгч тусгай албан хаагчаас захиргааны албан хаагчийн ангилалд шилжсэнээс цалин хөлс, нөхөх төлбөр, тусламжууд нь өөр болж бас асуудал үүснэ. Шүүхийн тухай хуульд “цалин хөлс, нэмэгдэл” гэж буруу томъёолж.Нэмэгдэл нь цалин хөлс дотроо орно.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ХЗБХ ӨӨРӨӨ АСУУДЛЫНХАА УЧРЫГ ОЛЖ ГАРЦ ХАЙХ ХЭРЭГТЭЙ 2021-12-29 66.181.186.26

ХЗБХ ШЕЗ-ийн гишүүдийн цалин хөлсний талаар хэлэлцээд буцаав.Буцаах нь зөв.Гэхдээ асуудал оруулсан ШЕЗ-ийн шинэ гишүүд биш, ХЗБХ учрыг нь олох хэрэгтэй.Шүүхийн тухай хуульд ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний цалин хөлсийг УИХ тогтооно гэж. Шүүгч гишүүний цалин хөлсний тухай байхгүй.Шүүгчийн цалин хөлсийг нь бууруулахгүй гэж ярьж 5 шүүгчийг ажилд томилчихоод тэднийг хуурсан асуудал болох вий.Учир нь, хуульд өөрөөр заагаагүй бол 10 гишүүний албан тушаалын үндсэн цалин адил байна.Нэмэгдлүүд өөр байж болно

Avatar

Иргэн 2021-12-29 202.21.104.234

Иргэдээ эрүүл саруул, боловсролтой, ажилтай, орлоготой болгоно, ажилгүй, орлогогүй, залхуу, ядуу, архичин, халамж шүтэгч иргэн байхгүй болно гээд л болоо ш дээ. Тэр олон гоё үйлдвэрт нь ажиллах хүч хаана байгаа юм. Бодитоор хэрэгжих төлөвлөгөө хэрэгтэй, юун 100 жил вэ, дэлхий өөрчлөгдөж бна. Бараг 5 жилийн дараа энэ төлөвлөгөө хэрэгжихгүй хоцрогдоно байх. Итгэл даанч алга даа

Avatar

Зочин 2021-12-29 202.126.88.64

Боловсролдоо анхаарахгуй улс еедлехгуй!!!

Avatar

Зочин 2021-12-29 43.242.243.211

Монгол Улс олон зуу, мянган жилийн арвин баян түүхтэй улс шүү. Юм бүрийг 100 хан жил оршин тогтносон мэт болгож түүхийг бүү гуйвуул. Маш хортой

Avatar

Зочин 2021-12-29 139.5.217.26

ОДОО НААД ЛООЗОН УНШИЖ БАЙГАА ЮМ ШИГ ПОП-РОЛОО БОЛИОЧЭЭ.ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ БАЙГАА ДАНХАН ТОЛГОЙТОО ХАР ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЧАДВАРГҮЙ

Avatar

Зочин 2021-12-29 59.153.113.186

Энд тэнд очоод дандаа бvлт шааж лоозогнож явах юмаа. Биелээд сайхан болж байгаа юм юу байнаа. Поп зда юмаа

Avatar

Зочин 2021-12-29 203.91.115.56

Хөдөлмөрийг эрхэлсэн шударга нийгэм?? Балайрна гэхэд энэнээс цааш байна гэж байх уу? Толгойд нь ждүдэхээ больё, казинодохоо больё, луйвардахаа больцгооё гэсэн бодлууд өөрийн эрхгүй төрөөд байгаа юм шиг байна. Тэгээд яг тэгэж хэлэлтэй нь биш. Амнаас нь гарахдаа ийм учир утгагүй бадай үгс болон хөвөрч байна. Ер нь бол Зандан минь аливаа хүн чинь шударгаар л аж төрдөг юм шүү дээ. Ямар та нар шиг хулгайлаад, луйвардаад байлтай биш. Үүний тулд хөдөлмөлөнө. Орчин үед бизнес хийнэ гэдэг болсон. Казино

Avatar

Зочин 2021-12-29 203.91.115.56

тоглохтой огт адилгүй. Хадгаламж зээлийн хоршоогоор иргэдээ тонохоос ч амаргүй. Ер нь их хэцүү зүйл. Гэхдээ хулгай хийснээс хамаагүй өр төлөөс багатай байдаг юм. Та нар ийм жишгээр яваагүй лифтээр өгсчихсөн болохоор мэдэхгүй байх нь аргагүй. Тийм л учраас та минь ээ, хулгай хийлгүй зүгээр хөдөлмөр эрхэлж амьдарцгаая гээд байгаа байлгүй дээ. Жирийн иргэнд хандаж ингэж хэлвэл онигоонд ордог юм. Тогтоож ав.

Avatar

Зочин 2021-12-29 90.218.155.121

НЭЭРЭЭ ШҮҮ ОДОО ЭД НАР АРД ОЛОН БИДЭН ШИГЭЭ ШУДРАГА ХӨДӨЛМӨРЛӨЖ ШУДРАГА АМЬДРАЧ ҮЗЭХ ЦАГ НЬ БОЛСОН.

Avatar

Зочин 2021-12-29 124.158.67.129

Тийм л юм бол юу ч хийдэггуй мертлее илуу их орлого олдог од нэртэй шоучин, спортынхноо хянах хэрэгтэй. Яс махаараа зутгэж байгаа энгийн иргэдээ хундэлж чадахгуй бол хуцаад ч нэмэргуй.

Avatar

zochin 2021-12-29 139.5.218.209

очирбат гэж этгээд хүмүүнлэг ардчилсан нийгэм гоё зүйл ярьдаг .байж дээ

Avatar

Зочин 2021-12-29 64.119.27.43

ОДОО ИЙМ ХУДЛАА ЮМЫГ ЯРИААД ЯАХВЭ.ХҮМҮҮСЭЭ.ИРГЭДДЭЭ ЯГ ҮНЭНИЙГ НЬ ХЭЛЭЭД Л УРАГШАА ЯВ. БИД ӨНГӨ МӨНГӨНИЙ ХУЙВАЛДААНЫ ХҮЧИРХИЙЛЛИЙН НИЙГМИЙГ БАЙГУУЛЖ БАЙГАА. ҮҮНД ЗОХИЦООД АМЬДАР. СЭТГЭЛ ЗҮЙ ЯВДАЛ ҮЙЛЭЭ, ҮР ХҮҮХДҮҮДЭЭ ХҮМҮҮЖҮҮЛЭХДЭЭ Ч ҮҮНИЙГ БОДОЛЦОЖ БАЙ ГЭЖ ХЭЛЭЭЧ. ТЭР НЬ ДЭЭР

Avatar

Зочин 2021-12-29 66.181.161.20

цагаандаа гарсан хулгайчууд шудрага нтр гэж ярихаар өмнөөс нь нүүр улайх юм. монголын гэсэн болгоныг энэ хулгайч ЗАСАГЛАЖ байгаа нэрээр дарамтлан дампууруулсан биз. монголдоо үйлчилгээ үйлдвэрлэл хийж амь амьжиргаагаа арчаатай авч яваа хэсгийг нь сүйрүүлж хятдын ганц боомтоос бүрэн хараат болгочоод хаагдхад нь хошногоо арчих цаасчгүй болчоод сууж байгаа биз. хол очиж хуцацгаа өмхий коммунист хятадын тавиул хулгайчууд.

Avatar

Зочин 2021-12-29 192.82.72.7

За шаагаад байгаарай, лaлap аа! Танай нам чинь мөнгийг л эрхэмлэдэг биз дээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж