Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 218 тохиолдол илэрсний 41 нь гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Түүнчлэн 118 тохиолдол нь нийслэл Улаанбаатарт, 59 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь 61-80 насны нэг эрэгтэй Covid-19 халдварын шалтгаант хүндрэлээр нас баржээ.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 1775 хүн эмчлүүлж буйн 195 нь хүнд байгаа бол биеийн байдал нь нэн хүнд 23 хүн байна. Мөн жирэмсэн 100 эмэгтэй, 250 хүүхэд эмчлүүлж байна.
Холбоотой мэдээ