Globe Soccer Awards: Мбаппе оны шилдэг хөлбөмбөгчин боллоо

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Globe Soccer Awards: Мбаппе оны шилдэг хөлбөмбөгчин боллоо

Globe Soccer Awards: Мбаппе оны шилдэг хөлбөмбөгчин боллоо

Бид өмнөх дугаартаа жил бүр хөлбөмбөгийн шилдгүүдийг шалгаруулдаг "Global Soccer Award" ёслолын арга хэмжээний энэ жилийн сүүлийн шатны нэр дэвшигчид тодорсон талаар мэдээлсэн билээ. Тэгвэл өнгөрөгч Даваа гаригт уг шагналыг эзэд тодорчээ.  Тус арга хэмжээний нэг онцлог нь дэлхийн 200 гаруй улс орны хөлбөмбөгийн фанатууд цахим хэлбэрээр өөрсдийн дэмжиж буй тоглогч, дасгалжуулагч, багтаа санал өгч болдогт байгаа юм.

Globe Soccer Awards 2021 шагналын эзэд:

  • "Tik Tok" хэрэглэгчдийн оны шилдэг хөлбөмбөгчин – Роберт Левандовски
  • Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин – Килиан Мбаппе
  • "Maradona" нэрэмжит шагнал – Роберт Левандовски
  • Бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч- Кристиано Роналдо
  • Оны шилдэг баг – Итали
  • Оны шилдэг агент- Федерико Пасторелло
  • Оны шилдэг спортын албаны дарга – Бегиристайн Чики
  • Оны шилдэг эрэгтэйчүүдийн баг – Челси
  • Оны шилдэг хамгаалагч – Бонуччи
  • Оны шилдэг хаалгач – Жианлуижи Донарума
  • Оны шилдэг эмэгтэйчүүдийн баг – Барселона
  • Оны шилдэг эмэгтэй тоглогч – Алексиа Путелла
  • Инноваци шагналыг- Сери А
  • Оны шилдэг eSports тоглогч – "Msdossary7"
  • Африк тивийн хамгийн шилдэг академитэй баг – "ZED FC"
  • Оны шилдэг дасгалжуулагч Роберто Манчини
  • Гайхалтай карьерийн замнал Роналдиньо

Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин болсон Килиан Мбаппе:

-Би хожихыг, улам их тэмцээн уралдаанд түрүүлэхийг хүсч байна. Хэрэв та хөлбөмбөгийн ертөнцийг харвал тэнд олон шилдэг тоглогчид байна. Хэрэв би амрах юм бол өөр хэн нэгэн миний урд гарч оргил руу гарах болно. Би бол клубын түвшинд болон шигшээ багийн түвшинд шилдэг багт тоглодог азтай залуу. Гэхдээ болоод өнгөрсөн зүйл руу эргэн хардаггүй. Би хожсон зүйлийнхээ талаар боддоггүй. Би хожсон. Миний зорилго бол цааш үргэлжлүүлэн хожиж, түрүүлэх. Би хөлбөмбөгийн түүхэнд нэрээ бичүүлмээр байна. Дубай хотод эдгээр хөлбөмбөгийн домогт тоглогчидтой хамт байгаадаа баяртай байна. Өөрийн клуб болон багийнхаа андуудад надад тусалж дэмжиж итгэсэнд мөн гэр бүлийнхэндээ үргэлж миний хажууд байсанд баярлаж байгаагаа хэлмээр байна. Би ирэх жил илүү их хувийн болон баг хамт олны шагнал илүү их хүртэх зорилготойгоор урам зориг авлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж