“Гоожингийн өндөр”-ийн газар эзэмших эрхийг цуцална | News.MN

“Гоожингийн өндөр”-ийн газар эзэмших эрхийг цуцална

“Гоожингийн өндөр”-ийн газар эзэмших эрхийг цуцална

“Гоожингийн өндөр”-ийн газар эзэмших эрхийг цуцална

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг үндэслэн нийслэл хотод байдаг түүх соёлын үл хөдлөх газар буюу олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр” хэмээх барилгыг нийслэлийн хамгаалалтад авахаар болов.

Орон сууцны өндөр барилгууд дунд хаалга, цонх нь хагарч онгойсон хуучны барилгын балгас мэт харагддаг энэ түүхэн дурсгалт байшинг анх Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан түүхтэй.

Түүх дурсгалын өв болох “Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтад авах тухай захирамжийг Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өчигдөр /2021.12.28/ баталжээ.

Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл шингэсэн шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасны дагуу 1914 онд барьсан, нийслэлийн БЗД-ийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар “Гоожингийн өндөр” гэгдэх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас сэргийлж цагдаагийн хамгаалалтад авахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга н.Отгонжаргалд үүрэг болгосон байна.

Түүнчлэн “Гоожингийн өндөр” түүхэн дурсгалт барилгыг хамгаалалтад авч дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

Түүх соёлын үл хөдлөх газрыг анхны хэлбэр, хийц, бүтээлийг алдагдуулахгүйгээр нь сэргээн засварлах, музейн чиглэлээр ажлуулах, түүхэн барилгын байршиж байгаа газарт бичил цэцэрлэгт хүрээлэн тохижуулах ажлыг 2022 оны IV-р улиралд багтаан хийх. Мөн түүх соёлын үл хөдлөх газрыг хууль зөрчиж бусдын өмчлөлд шилжүүлсэн асуудлыг судалж, хуулийн дагуу шалгуулах, цаашлаад холбогдох шийвэрийг хүчингүй болгох буюу газрын эрхийг цуцлахыг НЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтэст үүрэг болгожээ.

Мөн 2014 оноос хойш Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 470м.кв газрыг эзэмшиж буй иргэн н.Мөнх-Эрдэнэ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, энэ талаар иргэнд мэдэгдэж, гэрээг цуцлах шийдвэр гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-29 103.26.194.43

Манай хэдэн түүхт гээд байгаа байшин барилгууд нь дандаа нэг өмхөрсөн мод, тоосго, шавраар хийсэн 100 жилээс илүү тэсэхгүй, хадгалж үлдэх гэхээр хотын өнгө үзэмжийг гутаасан, хогийн балгас болно. Гадаадынханд тайлбарлаж хэлэхээр ичмээр. Богдын музейнээс авахуулаад эзэн хаан нь ийм юманд амьдарч байсан гэхээр үнэхээр санаа зовмоор. Гадаадын барилгууд шиг чулуун бөх материалаар барьсан бол яая гэхэв хадгалахсан. Даан ч тийм барилга огт байхгүй

Avatar

Зочин 2021-12-29 213.87.151.144

!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

ард түмэн 2021-12-29 59.153.112.191

uyn 500 сая битгий өг тэр ямар бүтээн байгуулсан биш юун шуналтай юм харин ямар аргаар яаж энэ байшинг хувьчилж авч ийм гамшиг болгосныг шалгаад хэн гэдэг төрийн алба хаагчтай хуйвалдаж хэдэн төгрөг атгуулсаныг олж тогтоогоод арга хэмжээ ав

Avatar

Зочин 2021-12-29 202.9.40.27

Хүний шуналаа гэж ! Мөнх эрдэнэ гэж энэ мулгуу залуу засгаас 500 саяыг нэхсин гэнэ лээ ! Одоо яая гэхэв !

Avatar

Irgen 2021-12-29 192.82.71.51

Za turiin deerem hiij bn da

Avatar

avsan zobshoorol bol naad gazariin bol boon luibardaa. tor avsan zov shuu.. 2021-12-29 64.119.25.196

bitgii soliorood bai tanil tal heeli hahuuliar gazar heregtei gej absan luibarchin gar l bgaa ch dee. ene chin mongoliin toriin bvren erh za. mongol ulsiin bvh gazar toriin omchind bgaa daa.. iim luibarchidiig bitgii omoorood bai zaa.

Avatar

Балт 2021-12-29 66.181.189.48

Нөгөө лайв хийдэг Мөнхэрдэнийн газар мөн үү

Avatar

Зочин 2021-12-29 202.179.24.130

биш.

Avatar

Зочин 2021-12-29 192.82.69.74

Түүхийн өв гэхээсээ балгас болж дээ шинээр дахин барих болжээ

Avatar

Зочин 2021-12-29 64.119.25.196

odoo zasah bol asuudalgui ch dee. mongo ni baival saihan seregeeh kompani hubi hvmvvs zondoo bii ch dee..

Avatar

Зочин 2021-12-29 91.20.63.56

Сэргээн засах ёстой барилга байна даа.

Avatar

Монгол 2021-12-29 202.126.89.161

Эзэмшиж байсан хүнээс нь шууд дээрэмдэж болохгүй. Тодорхой хэмжээний урамшуулал нөхөн төлбөр өгөх хэрэгтэй. Бүгдийг, асуудлыг ингэж шийдэх гэж байгаа бол циркийн гэрээг ч гэсэн хүчингүй болгоод хамгаалалтанд ав….

Avatar

Зочин 2021-12-29 202.55.188.39

Юун урамшуулал нехен телбер егех вэ, хуулиа сайн ойлгож унш. Эзэмших гэдэг чинь тодорхой хугацаагаар улсын емчийн газрыг турээслэж байна гэсэн уг, харин емчлех гэдэг чинь хувьчлаад еерийн болгосон херенге юм. Энэ тохиолдолд улсын емчийг зориулалтаар нь ашиглаагуй учраас турээсийн уургээ биелуулээгуй хэмээн узэж улс емчее буцааж авахад ямар ч нехен телбер телех ёсгуй. Дашрамд хэлэхэд улс ЦИРКээ хэзээ ч буцааж авах бурэн эрхтэй шуу!!!

Avatar

Tatvar tulugch 2021-12-29 192.82.71.51

Gazar ezemshij uzeed teriigee turd deeremduulj uzeed ingej tom baaj ve b**s mini

Avatar

Зочин 2021-12-29 202.126.89.96

Хэн ч өмчтэй тиймээс шууд хуруух гсн зүйл бхгүй нхн төлбөр бол зайлшгүй байх хэрэгтэй. Тгж бж чиний хөрөнгө үнэ цэнэтэй байнй л гэж бодож бндаа. Үгүй бол хэн нэгэн эрх мэдэлтэн нь тал үнээр нь хахуулдаад акт тавиад бвл яах уу? Газарт оруулаад хураах гх мтн энүүхэнд болно

Avatar

Зочин 2021-12-29 202.179.24.42

ОРОС ХИЙЦИЙН МОДОН БАРААК МОНГОЛД ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ҮНЭ ЦЭНЭТЭЙ БОЛООД БАЙХДАА ЯАХАВ.

Avatar

Зочин 2021-12-29 66.181.185.46

ажлуулах уу ажиллуулах уу

Avatar

Зочин 2021-12-29 202.126.90.92

Т
Их л түүхтэй байр. Их л юм болж бсан. Хүрээний

Avatar

Зочин 2021-12-29 150.129.143.57

Одоо менежментийн хувьчлалаар авсан циркийг гэрээ болон зориулалтын дагуу ашиглаагүй тул буцаан авч үйл ажиллагааг зориулалтын дагуу сэргээх захирамж гаргах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-12-29 103.26.193.174

IV-р улирал гэж бичихгүй. IV улирал гэж бичнэ.

Avatar

зочин 2021-12-29 202.126.88.136

Нөгөө зүүн хүрээний баруун дамнуургачны Өндөр ногоон байна уу?

Avatar

Зочин 2021-12-29 192.82.70.23

зүүн хрээ гэдэг чинь даш чойлон хийд баруун дамнуурчин гэдэг чинь гэсэр сүмээс хойших газрыг хэлдэг юм мэдэхгүй байж мэдэмхийрэх юм .

Avatar

Зочин 2021-12-29 202.21.108.37

Чандмань төвийн ар талын номын санг МАН ын ямар этгээд хувьдаа авч луйвардсаныг одоо тодруулах хэрэгтэй. Маш цэмбэгэрээрээ байсан байшин даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж