“Гоожингийн өндөр”-ийн газар эзэмших эрхийг цуцална

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

“Гоожингийн өндөр”-ийн газар эзэмших эрхийг цуцална

“Гоожингийн өндөр”-ийн газар эзэмших эрхийг цуцална

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг үндэслэн нийслэл хотод байдаг түүх соёлын үл хөдлөх газар буюу олны хэлж заншсанаар “Гоожингийн өндөр” хэмээх барилгыг нийслэлийн хамгаалалтад авахаар болов.

Орон сууцны өндөр барилгууд дунд хаалга, цонх нь хагарч онгойсон хуучны барилгын балгас мэт харагддаг энэ түүхэн дурсгалт байшинг анх Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулан 1914 онд барьсан түүхтэй.

Түүх дурсгалын өв болох “Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтад авах тухай захирамжийг Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар өчигдөр /2021.12.28/ баталжээ.

Монголын ард түмний түүх соёлын дурсгалт зүйл шингэсэн шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасны дагуу 1914 онд барьсан, нийслэлийн БЗД-ийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар “Гоожингийн өндөр” гэгдэх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас сэргийлж цагдаагийн хамгаалалтад авахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга н.Отгонжаргалд үүрэг болгосон байна.

Түүнчлэн “Гоожингийн өндөр” түүхэн дурсгалт барилгыг хамгаалалтад авч дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

Түүх соёлын үл хөдлөх газрыг анхны хэлбэр, хийц, бүтээлийг алдагдуулахгүйгээр нь сэргээн засварлах, музейн чиглэлээр ажлуулах, түүхэн барилгын байршиж байгаа газарт бичил цэцэрлэгт хүрээлэн тохижуулах ажлыг 2022 оны IV-р улиралд багтаан хийх. Мөн түүх соёлын үл хөдлөх газрыг хууль зөрчиж бусдын өмчлөлд шилжүүлсэн асуудлыг судалж, хуулийн дагуу шалгуулах, цаашлаад холбогдох шийвэрийг хүчингүй болгох буюу газрын эрхийг цуцлахыг НЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтэст үүрэг болгожээ.

Мөн 2014 оноос хойш Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар 470м.кв газрыг эзэмшиж буй иргэн н.Мөнх-Эрдэнэ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээг удаа дараа ноцтой зөрчсөн тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, энэ талаар иргэнд мэдэгдэж, гэрээг цуцлах шийдвэр гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж