Харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хадгалж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хадгалж үлдлээ

Харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Ерөнхийлөгчийн цомыг хадгалж үлдлээ

НЭМЭЛТ:

Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий нь Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, улсын гарьд Бадарчийг давж түрүүллээ. Тэрбээр Ерөнхийлөгчийн цомыг хоёр дахь удаагаа хүртэж, хадгалан үлдэх гурав дахь хүн боллоо.


Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны хоёрын даваанд П.Бүрэнтөгс аварга аймгийн заан Э.Мөнхжаргалд, улсын арслан Ц.Содномдорж аймгийн заан Ц.Бямба-Отгонд тус тус өвдөг шороодлоо.


Сүүлийн үеийн заал танхимын барилдаануудад оролцоогүй улсын арслан Ц.Содномдорж өнөөдрийн Ерөнхийлөгчийн цомын барилдаанд зодоглон үзэгч олноо баясгаж байна. Тэрбээр нэгийн даваанд аймгийн заан Г.Дармаажанцанг давав.

Нэгийн даваанд улсын харцага А.Цацабшир, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын начин Ж.Чулуунбат, улсын начин Ш.Шинэбаяр, улсын начин Л.Батзориг, улсын начин Ц.Чимэддорж, улсын начин Б.Хишигбаатар зэрэг улсын цолтой бөхчүүд өвдөг шороодоод байна.


Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр /2021.12.29/ 14:00 цагаас эхэлнэ. 2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас завсарласан билээ.

Өнөөдрийн барилдаанд зодоглохоор улсын аварга П.Бүрэнтөгс, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, улсын заан Д.Анар, улсын заан Ц.Одбаяр, улсын харцага А.Цацабшир, улсын харцага Т.Баасанхүү, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын харцага О.Хангай, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, улсын харцага Н.Золбоо, улсын харцага Б.Цэдэнсодном, улсын харцага Ш.Пүрэвгарьд, улсын харцага Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүчтэнүүд бүртгүүлжээ.

2011 оноос хойш дараах бөхчүүд түрүүлж, үзүүрлэжээ.

  • 2011 он улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн
  • 2012 он улсын заан М.Ѳсѳхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэсэн
  • 2013 он улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 он улсын аварга С.Мѳнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн
  • 2015 он улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн
  • 2016 он улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн
  • 2017 он улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн
  • 2018 он улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн
  • 2019 он улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Ц.Одбаяр үзүүрлэсэн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж