Сталины "их аллагыг" шалгасан хүний эрхийн байгууллагыг хаав

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Сталины "их аллагыг" шалгасан хүний эрхийн байгууллагыг хаав

Сталины "их аллагыг" шалгасан хүний эрхийн байгууллагыг хаав

ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй хамгийн эртний хүний эрхийн байгууллага болох "Международный мемориал"-ийг Гадаадын агентын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн  тус улсын Дээд шүүхээс хаах шийдвэр гаргажээ. Энэ нь Зөвлөлт холбоот улсын үед Оросын засгийн газар иргэдийнхээ эсрэг үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах ажлыг зогсоохын тулд гаргасан улс төрийн зорилготой шийдвэр гэж шүүмжлэгчид эсэргүүцэж байна. Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины сөрөг хүчин, тэрс үзэлтнүүдийг дарах ажиллагааны хүрээнд хүний эрхийн төлөөх байгууллагыг ийнхүү хаасан гэж үзжээ.

"Международный мемориал" байгууллага нь 1980-аад оны сүүлээр ЗХУ задрахын өмнөхөн байгуулагдсан юм. Тус байгууллагын үйл ажиллагааг хүчээр зогсоож буйг шүүмжилж, Эмнести интернейшнл олон улсын байгууллагын  ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард "ОХУ дахь иргэний нийгэмд дахин нэг том цохилт боллоо. Одоо юу үлдсэн бэ. Тэд үүгээр зогсохгүй. Энэ байгууллагыг хааж байгаа юм чинь өөр хэн эрх чөлөөний суурь ойлголтын төлөө зогсох юм бэ" гэж мэдэгджээ.

Зөвлөлтийн тэргүүн Сталины үед "их аллага" явагдаж, олон зуун мянган хүнийг хилсдүүлэн хороосон юм. Энэ хэргийг тус хүний эрхийн байгууллага мөрдөн шалгаж байв.

Өмнө нь Путиныг хурцаар шүүмжлэгч, сөрөг хүчний удирдагч Алексей Навальный 2020 оны наймдугаар сард Сибирьт химийн бодист хордон амь үрэгдэх шахсан. Түүнийг Германд эмчлүүлээд буцаж ирмэгц нь баривчлан хорьсон юм. Мөн Сталины үед хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан нэргүй булшийг олсон түүхч Юрий Дмитриевт хүчирхийллийн хэрэг үүсгэн 15 жил шоронд хорих ял оноосон. Шүүмжлэгчид түүнийг буруутгасан хэргийг зохиомлоор үүсгэсэн гэж үздэг.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж