130 гаруй жилийн өмнө булсан цаг хугацааны капсулыг олж нээв | News.MN

130 гаруй жилийн өмнө булсан цаг хугацааны капсулыг олж нээв

130 гаруй жилийн өмнө булсан цаг хугацааны капсулыг олж нээв

130 гаруй жилийн өмнө булсан цаг хугацааны капсулыг олж нээв

АНУ-ын Виржиниа муж улсад 130 гаруй жилийн өмнө булсан цаг хугацааны капсулыг олж нээсэн байна. АНУ-ын иргэний дайны үеийн сонин, ном, сум, далбаа зэргийг хадгалсан хайрцгийг Ричмонд хот дахь генерал Роберт Лигийн хөшөөг буулгаж, суурийг нь цэвэрлэх үеэр олсон байна. Түүнчлэн зарим түүхийн эх сурвалжид тус хайрцагт АНУ-ын ерөнхийлөгч асан Абрахам Линкольнын ховор зургууд байж магадгүй аж.

Хар арьст Жорж Флойд гэгч залууг өнгөрсөн онд цагдаа нар баривчлах явцдаа хүзүүн дээр нь хэтэрхий удаан өвдөглөн дарж, амьсгалыг нь боож алснаас Нэгдсэн улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн. Энэ үеэр өнгөрсөн есдүгээр сард генералын хөшөөг жагсагчид нураан буулгасан юм.

Виржиниа муж улсын номын сангийн мэдээллээс харвал цаг хугацааны капсулыг 1877 онд орон нутгийн оршин суугчид булсан гэж тэмдэглэжээ. Капсул дотор 60 орчим  зүйлийг хийсэн аж. Хэдийгээр төмөр хайрцаг доторх зүйлс нэлээд ялзарсан ч санасныг бодвол гайгүй байгааг мэргэжилтнүүд хэлсэн байна.

Өмнө нь энэ сарын эхээр өөр нэгэн жижиг хэмжээний цаг хугацааны капсулыг ойр орчмоос нь олсон аж.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-29 213.87.151.144

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

nuudel 2021-12-29 52.79.175.47

Гуцаад байгаачээ. Цаг хугацааны капсул байхдаа яахавдээ.

Avatar

Зочин 2021-12-29 45.12.220.61

Google Translate ингэж л орчуулж байна шдээ? Тэр Google -дээ хэлэхгүй юу наад үгээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж