Хонгконгод цахим мэдээллийн сайтын ажилчдыг баривчилжээ | News.MN

Хонгконгод цахим мэдээллийн сайтын ажилчдыг баривчилжээ

Хонгконгод цахим мэдээллийн сайтын ажилчдыг баривчилжээ

Хонгконгод цахим мэдээллийн сайтын ажилчдыг баривчилжээ

Хонгконгод хараат бус цахим мэдээллийн сайтын зургаан хүнийг өнөө өглөө баривчилжээ. "Stand News" вэбсайтын ажилчдыг "өдөөн хатгасан мэдээ, нийтлэл бичиж, нийтлэхээр хуйвалдсан" гэж буруутган баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүс нь 34-73 насны гурван эрэгтэй, гурван эмэгтэй аж.

Вэбсайтын албан газарт нэгжлэх хийхэд цагдаагийн 200 гаруй офицер оролцож, баривчилгаа явуулсан байна. Одоо ч нэгжлэг үргэлжилж байгаа аж. Цагдаагийн газраас сэтгүүлчдийн баримт бичиг, бусад материалыг хурааж авч байгаа аж.

Баривчлагдсан хүмүүсийн дунд тус вэбсайтын ТУЗ-ын гишүүн Денис Хо байгаа аж. Тэрбээр Хонгконгийн  поп од бөгөөд  ардчиллын тэмцэгчдийн нэг болсон юм.

Хонгконгийн албаныхан ардчилсан эрх чөлөөний төлөө тэмцлийг дарахаар удаа дараа баривчилгаа явуулж, олон зуун хүнийг баривчилсан юм. Тэдний заримыг нь өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хятадын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн дагуу салан тусгаарлах үзэл, терроризмын хэргээр хүнд ял шийтгэл оногдуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-29 66.181.161.105

Хайрт Хятадын КН-ын дарангуйллыг Монголын МАН коммунист нам яг таг дуурайж ардчиллагчиддаа шоронд хорьж байгаа даа.. Үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн хүн бүрийг залхаан цээрлүүлэх ажиллагаа нь Хятад ах нараа яг л хуулж байдаг шүү

Avatar

Зочин 2021-12-29 213.87.151.144

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

РАВДАН 2021-12-29 66.181.161.107

ЮУН ШУУРХАЙ ЕН! ӨНӨӨ ӨГЛӨӨНИЙ ТЭНДЭХ ЯВДЛЫГ ӨНӨӨ ӨГЛӨӨ ЭНД БИЧЭЭД Л.

Avatar

Зочин 2021-12-29 202.55.188.86

Ямар чиний улирсан баларсан хоммунизм биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж