Хонгконгод хараат бус цахим мэдээллийн сайтын зургаан хүнийг өнөө өглөө баривчилжээ. "Stand News" вэбсайтын ажилчдыг "өдөөн хатгасан мэдээ, нийтлэл бичиж, нийтлэхээр хуйвалдсан" гэж буруутган баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүс нь 34-73 насны гурван эрэгтэй, гурван эмэгтэй аж.
Вэбсайтын албан газарт нэгжлэх хийхэд цагдаагийн 200 гаруй офицер оролцож, баривчилгаа явуулсан байна. Одоо ч нэгжлэг үргэлжилж байгаа аж. Цагдаагийн газраас сэтгүүлчдийн баримт бичиг, бусад материалыг хурааж авч байгаа аж.
Баривчлагдсан хүмүүсийн дунд тус вэбсайтын ТУЗ-ын гишүүн Денис Хо байгаа аж. Тэрбээр Хонгконгийн поп од бөгөөд ардчиллын тэмцэгчдийн нэг болсон юм.
Хонгконгийн албаныхан ардчилсан эрх чөлөөний төлөө тэмцлийг дарахаар удаа дараа баривчилгаа явуулж, олон зуун хүнийг баривчилсан юм. Тэдний заримыг нь өнгөрсөн долдугаар сараас хэрэгжиж эхэлсэн Хятадын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн дагуу салан тусгаарлах үзэл, терроризмын хэргээр хүнд ял шийтгэл оногдуулж байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ