Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байна

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарлаж байжээ.

VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг одоогоос 110 жилийг өмнө байгуулсан юм.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь XX зууны монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан.

Энэхүү түүхэн өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгох хуулийг Монгол Улсын Их хурлаас 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр батлан гаргасан бол 2011 оны арванхоёрдугаар сарын 23 өдрийн хуулиар өөрчлөлт оруулж "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн албан ёсоор нэрлэсэн түүхтэй. Жил жилийн энэ өдөр бүх нийтээрээ амардаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж