Хятадын аж үйлдвэрийн компаниуд арваннэгдүгээр сард урьд саруудаа бодвол харьцангуй бага ашигтай ажиллалаа. Энэ нь түүхий эдийн үнийн уналт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн тогтворгүй байдал, хэрэглэгчийн эрэлт бага байсантай шууд холбоотой.
Нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хугацаанд аж үйлдвэрийн компаниудын ашиг өмнөх оны мөн үеийнхээс 38 хувиар өсч, 7.98 их наяд юаньд хүрсэн. Гэвч энэ нь 2021 оны эхний арван сард 42.2 хувиар өссөнөөс бага байна.
Бараа бүтээгдэхүүний бөөний үнэ арваннэгдүгээр сард өсөхөд төрөөс авсан арга хэмжээ нь түүхий эд боловсруулагч үйлдвэрүүдэд зардалын дарамт үүсгэсэн. Ингэснээр нийт ашгийн өсөлтөд оруулах уул уурхай, түүхий эдийн салбарын хувь нэмэр тодорхой хэмжээнд багассан гэсэн үг.
“Компаниуд асар их зардлын дарамттай тулгарсаар л байна. Цаашид түүхий эд боловсруулагч үйлдвэрүүдийн ашгийг өсгөх дээр анхаарлаа хандуулах шаардлагатай” гэж Хятадын үндэсний статистикийн хорооны ахлах статистикч Жу Хон онцоллоо.
Бараа бүтээгдэхүүний үйлдвэрийн цэвэр өртөг арваннэгдүгээр сард үл ялиг буурав. Энэ нь эдийн засгийн өсөлтийн үр дагаварыг бууруулахын тулд эрчим хүчний хямралыг намжааж, түүхий эдийн уналттай тэмцэх засгийн газрын арга хэмжээнээс үүдэлтэй.
Цар тахлын хатуу хязгаарлалт хэрэглэгчдийн худалдан авалтад нөлөөлж, нийлүүлэлтийн сүлжээнд саатал гарч, үл хөдлөх хөрөнгийн салбар унаж буй энэ цаг үед дэлхийн хоёр дахь том эдийн засагтай Хятад улс олон олон сорилттой нүүр тулсаар байна. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн салбар туйлдаа хүрснээр цемент, шил зэрэг түүхий эд болон гэр ахуйн дагалдах хэрэгслүүдийн бизнест ч хохирол учирсан.
Хятадын Ардын Банк энэ сард банкуудын нөөцөд байх ёстой бэлэн мөнгөний хэмжээг бууруулж, өсөлтийг дэмжихийн тулд нэг жилийн жишиг зээлийн хүүг буурууллаа.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
М.НАРАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ