Эсэргүүцлийн жагсаалд оролцоод 4 жилийн ял авчээ | News.MN

Эсэргүүцлийн жагсаалд оролцоод 4 жилийн ял авчээ

Эсэргүүцлийн жагсаалд оролцоод 4 жилийн ял авчээ

Эсэргүүцлийн жагсаалд оролцоод 4 жилийн ял авчээ

Мьянмарын  алдартай загвар өмсөгч, жүжигчин  Паинг Тахон эсэргүүцлийн жагсаалд оролцож, өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаад цагдаад баригдав. Тахон өөрийн үзэл бодлоо хамгаалж жагсаалд оролцсон бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард баригджээ. Түүнийг баривчлахад 50 гаруй цагдаа, найман цэргийн машин оролцсон гэж жүжигчний дүү хэлэв.

Тахоны  хуулийн зөвлөх Хин Маунг Миинт “Associated Press” агентлагт хэлснээр түүнд хүнд ажил хийх  ял оногдуулсан бөгөөд ар гэрийнхэн нь давж заалдах эсэхээ хэлэлцэж байгаа гэжээ.

Жүжигчин өмнө нь хэд хэдэн удаа цэргийн засаглалын эсрэг жагсаалд оролцсон аж. Тахон  мөн огцорсон  иргэний удирдагч, ардчиллыг дэмжигч Аун Сан Су Чигийн зургуудыг нийтэлжээ. Үүнийхээ төлөө тэрбээр улсын эсрэг үзэл суртал тараасан, “Covid-19” дүрмийг зөрчсөн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан.

Тахоныг баривчилсны дараа цахим хуудаснуудыг нь засгийн газраас устгасан байсан ч “Instagram” хаягийг нь  дуурайн шүтэн бишрэгчид нь ажиллуулж байгаа аж. Тэрбээр баривчлагдсаны дараа сэтгэл санаагаар унаж, гүн хямралд автан, цэх зогсож чадахгүй болсон гэж дотны хүн нь хэвлэл мэдээлэлд хэлэв. Мөн ямар нэгэн шийтгэлд бэлэн байгаа гэдгээ дамжуулан хэлсэн байна. Тус улсад ганц жүжигчин Тахон баривчлагдаагүй ба олны танил хэд хэдэн хүн адил шийтгэгдэж байна. Жишээ нь, Мьянмарын мисс болон хошин инээдмийн жүжигчид зэрэг баривчлагджээ.

Хоёрдугаар сараас эхэлсэн Мьянмарын төрийн эргэлтээс хойш 1178 хүн нас барж, 7355 хүн баривчлагдаад байна.

ЭХ СУРВАЛЖ :BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Amar 2021-12-29 124.158.66.96

Хятад Орос 2 хатуу байж л задрахгүй үлдэнэ.Энэ 2 улс задрах нь монголчуудад л лав ашиггүй.

Avatar

халх хүн 2021-12-29 66.181.161.66

Хятад задрах нь Монголд ашигтай

Avatar

Зочин 2021-12-29 202.55.188.86

Омпанийн үлдэгдлүүд манай баруун хилээр өнгөлзөөд ирвэл яах вэ?Баахан эрлийзүүд урд болон зүүн хилээр дайраад ороод ирвэл яах вэ?Амаа мэдээрэй

Avatar

Зочин 2021-12-29 59.153.114.188

Хятадад төр самуурч л эвгүй байдал үүсвэл, ,монголыг жинхэнээсээ жажлахгүй залгиж болзошгүй..

Avatar

РАВДАН 2021-12-29 66.181.161.107

ЗӨВ. ЗӨВ Л ЮМ ХИЙСЭН БАЙНА ШД. ГОМОНУУД АЛИАЛАГЧ ЯНХНУУДЫГ НИЙГМЭЭС ТУСГААРЛАХ ЁСТОЙ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж