Эсэргүүцлийн жагсаалд оролцоод 4 жилийн ял авчээ

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Эсэргүүцлийн жагсаалд оролцоод 4 жилийн ял авчээ

Эсэргүүцлийн жагсаалд оролцоод 4 жилийн ял авчээ

Мьянмарын  алдартай загвар өмсөгч, жүжигчин  Паинг Тахон эсэргүүцлийн жагсаалд оролцож, өөрийн дуу хоолойгоо хүргэж байгаад цагдаад баригдав. Тахон өөрийн үзэл бодлоо хамгаалж жагсаалд оролцсон бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард баригджээ. Түүнийг баривчлахад 50 гаруй цагдаа, найман цэргийн машин оролцсон гэж жүжигчний дүү хэлэв.

Тахоны  хуулийн зөвлөх Хин Маунг Миинт “Associated Press” агентлагт хэлснээр түүнд хүнд ажил хийх  ял оногдуулсан бөгөөд ар гэрийнхэн нь давж заалдах эсэхээ хэлэлцэж байгаа гэжээ.

Жүжигчин өмнө нь хэд хэдэн удаа цэргийн засаглалын эсрэг жагсаалд оролцсон аж. Тахон  мөн огцорсон  иргэний удирдагч, ардчиллыг дэмжигч Аун Сан Су Чигийн зургуудыг нийтэлжээ. Үүнийхээ төлөө тэрбээр улсын эсрэг үзэл суртал тараасан, “Covid-19” дүрмийг зөрчсөн хэргээр дөрвөн жилийн хорих ял авсан.

Тахоныг баривчилсны дараа цахим хуудаснуудыг нь засгийн газраас устгасан байсан ч “Instagram” хаягийг нь  дуурайн шүтэн бишрэгчид нь ажиллуулж байгаа аж. Тэрбээр баривчлагдсаны дараа сэтгэл санаагаар унаж, гүн хямралд автан, цэх зогсож чадахгүй болсон гэж дотны хүн нь хэвлэл мэдээлэлд хэлэв. Мөн ямар нэгэн шийтгэлд бэлэн байгаа гэдгээ дамжуулан хэлсэн байна. Тус улсад ганц жүжигчин Тахон баривчлагдаагүй ба олны танил хэд хэдэн хүн адил шийтгэгдэж байна. Жишээ нь, Мьянмарын мисс болон хошин инээдмийн жүжигчид зэрэг баривчлагджээ.

Хоёрдугаар сараас эхэлсэн Мьянмарын төрийн эргэлтээс хойш 1178 хүн нас барж, 7355 хүн баривчлагдаад байна.

ЭХ СУРВАЛЖ :BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж