Арнауд Хэкманн: Гэр хороололд дэд бүтцийн шугамыг цогцоор нь барих хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2021.12.29-нд нийтлэгдсэн

Арнауд Хэкманн: Гэр хороололд дэд бүтцийн шугамыг цогцоор нь барих хэрэгтэй

Арнауд Хэкманн: Гэр хороололд дэд бүтцийн шугамыг цогцоор нь барих хэрэгтэй

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн талаар Азийн хөгжлийн банкны хот төлөвлөлтийн багийн ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманнтай ярилцлаа.

Монгол Улс АХБ-нд элсээд 30 жил болж байна. Энэ хугацаанд МУ-д хэдий хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэв, УБ хотод нийт хэдэн төсөл хэрэгжүүлэв?

1997 оноос хойш Азийн хөгжлийн банк (АХБ) ньМУ-д үйл ажиллагаа явуулж эхэлсэнээс хойш олон салбарт жишээлбэл,эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, тээвэр, хот төлөвлөлт зэрэг секторт хамтарч ажиллаж байна. Энэ утгаараа МУ-ын нийгэм эдийн засгийн салбарт хамтран ажиллаж түншлэлийн жилүүдэд МУ-ын хөгжлийг дэмжиж ирсэн. Хот төлөвлөлтийн чиглэлээр олон төсөл хэрэгжүүлж байгаа, тухайлбал, орон сууц болон орон сууцны зээлийн төслүүд хэрэгжиж Монголын Ипотекийн Корпораци болон орон сууцны систем үүсэх үндэс болсон. Мөн дэд бүтцийн төслүүд байгаа. АХБ нь эхэн үедээ аймгийн төв болон сумын төвүүдийг хөгжүүлэх тал дээр түлхүү ажиллаж байсан. Харин Дэлхийн банкны хувьд Улаанбаатар хотод төвлөрчдавхардлыг үүсгэхгүй байх тал дээр бид анхаарч ажиллаж байсан. Тийм учраас аймгийн төвүүдэд автозам, усан хангамж, ариутгах татуурга болон цэвэрлэх байгууламжзэрэг дэд бүтцийн ажлуудыг хийж байсан. УБ хотын гэр хороолол өргөжин тэлсэн нь хүн амын өссөлт, бохирдол болон байгаль орчны асуудлуудыг дагуулан гарч ирсэн. Иймээс АХБ нь УБ хотын гэр хорооллын тулгамдсан асуудлыг шийдэж хөгжүүлэх цогц төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. АХБ-ны санхүүгийн болон техникийн дэмжлэгийг буцалтгүй тусламж, зээл, техникийн туслалцаа (ТТ)- аар нийлээд 423.24 сая ам.доллараар хангаж, 155 сая ам.долларын зээл, 53 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтын санхүүжилтийг дайчлаад байна. Хотын салбарт АХБ-ны 14 орчим төсөл (Зээл, буцалтгүй тусламж) Монгол Улсад хэрэгжсэн буюу хэрэгжиж байгаа (мөн 20 орчим техникийн туслалцаа) байна. Эдгээр төслийн зургаа нь Улаанбаатар хотод хэрэгжиж байна.

АХБ-аас ГХХХОДХ-д анх хөрөнгө оруулалт хийхдээ яагаад урт хугацааны олон транш хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээл олгохоор шийдсэн бэ?

Шалтгаан нь маш энгийн. Дэд бүтэц байхгүй бол гэр хорооллын тогтвортой хөгжил гэж байхгүй, хүн амын нэгдэл үүсэхгүй, хот болон хотын захын гэр хорооллын ялгаа асар их гарч байгаль орчны болон бохирдлын асуудлуудыг дагуулж нийгмийн бухимдлыг үүсгэнэ. Одоогийн байгаа дүр зураг бол үйлчилгээ болон албан байгууллагууд хотын төвдөө төвлөрч ажлын байруудыг үүсгэсэн байна, захын хорооллуудад үйлчилгээ байхгүй байна. Иймээс хотын төвд төвлөрөл үүсч захын хорооллоор үйлчилгээ болон боломжууд дутагдаж байна. Боломж болон гэр хорооллын хөгжлийг дэмжихийн тулд тэнд бүрэн хэмжээний дэд бүтцийг байгуулах хэрэгтэй. Усан хангамж, төвлөрсөн дулаан, автозам, цахилгаан холбоо болон нийгмийн барилга байгууламж зэрэг хотод байх дэд бүтэц, барилга байгууламжууд шаардлагатай. Эдгээрийг хийхгүй бол хувийг хэвшлүүдийн хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй, иргэд өөрийн газрыг хөгжүүлж хөрөнгө оруулах боломж бүрдэхгүй. Дэд бүтэцгүйгээр хотын төлөвлөлт явахгүй. Хот руу шилжих хөдөлгөөн зогслоо ч гэсэн гэр хороололд цаашдаа байгалийн хуулиар хүн ам өсч нягтарших тул асуудлууд даган нэмэгдэх нь тодорхой. Гэр хорооллын цаашдын хөгжил, иргэдийн эрүүл мэнд бүгд дэд бүтцээс хамааралтай. Бид төвлөрлийг сааруулах, тусдаа бие даасан хувилбаруудыг бодолцож үзсэн гэвч энэ нь МУ-ын цаг агаарын нөхцөл байдалд тохирохгүй байсан. Иймээс одоогийн байдлаар үүсч бий болсон төвүүдийг цааш нь хөгжүүлж хотын хөгжлийн тэнцвэртэй байдлыг тогтоож хотын 1 том төвтэй түүнийг тойрсон ажил, үйлчилгээ авч болох дэд төвүүд бий болгох зарчим дээр тулгуурлан ажиллаж байна. Европын Хөрөнгө оруулалтын банктай хамтран санхүүжүүлж байгаа гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр нь гэр хороололд зургаан шинэ дэд төвийг бий болгохын тулд гэр хороололд үндсэн дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн нэн тэргүүнд тавигдах байгууламжууд болон нийтийн талбайг барьж байгуулаж байна.Дэд төвүүдэд төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар 500,000 орчим оршин суугчдад ашиг тус хүртэх болно. Нэгдүгээр үе шатны хүрээнд дэд төвүүдийг хөгжүүлээд зогсохгүй УСУГ-ын цэвэр болон бохир усны үйлчилгээний чадавхи, дижитал хяналтын системийг сайжруулж, хотын төвийн нэн тэргүүнд тавигдах цэвэр, бохир усны шугам хоолойг сольж, одоо байгаа цэвэрлэх байгууламжийг шинэчилсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Тэгэхээр та хөтөлбөрийн хамрах хүрээ маш өргөн хүрээтэй байгааг харж байгаа байхаа.

ГХХХОДХ-ийн хүрээнд дэд төвүүдийг бүтээн байгуулах нь гол ажил байгаа, та бүхэн дэд төвийг юу гэж тодорхойлж байгаа вэ?

Өмнө хэлсэнчлэн дэд төв нь хотын хөгжлийн тэнцвэрийг хангах ёстой. Дэд төв нь ажил, үйлчилгээ үзүүлэх, ажлын байр бий болгох, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх шийдлүүдийг иргэдэд хотын төв оролгүйгээр авах боломжоор хангана. Хотын төвөөс авч болох бүх л үйлчилгээ зэргийг дэд төв нь нэгтгэж хангадаг байна. Мөн тухайн дэд төвдөө орон сууцаар хангах боломжийг олгодог байна. Зөвхөн тухайн дэд төвд амьдарч буй иргэд биш эргэн тойрны оршин суугчдад хүртэл төрийн болон бусад үйлчилгээг хүргэдэг эдийн засгийн боломжийг олгодог онцлогтой. Өөрөөр хэлбэл дэд төв нь бүх боломжит үйлчилгээ болох нийтийн танхим талбай, спорт төв, эдийн засгийн боломжууд, автозам, тээврийн үйлчилгээ, соёлын үйлчилгээ гэх мэт бүхий л үйлчилгээгээр хангадаг байна. Мэдээж хотын төвийн үйлчилгээний зэрэгтэй адилтгахад хэцүү ч тухайн орон нутгийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байна.

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт тод харагдаж байна. Төслийн хүрээнд хэдэн дэд төв байгуулах вэ? Одоогоор хэдий хугацаанд дэд төвүүдийг барина гэж харж байгаа вэ?

Гэр хорооллын дэд төв болох дэд бүтцийн байгууламж, нийгмийн барилга байгууламж буюу цэцэрлэг, бизнес инкубатор зэргээс бүрдсэн дэд төв байгуулах ажлыг эхний үе шат гэж харж үзэж болно. Хувийн сектор, иргэд олон нийтийн оролцоо, төр засгийн газрын оролцоо нь эдгээр дэд төвүүдийг нь цааш нь хөгжүүлж явуулахад чухал нөлөөтэй юм. Дэд бүтэц байгаа тул эдгээрийг хийх боломжтой. Улаанбаатар хотод дэд бүтцийн хомсдол байгаа боловч дэд төвүүдэд барьж байгуулсан дэд бүтэц нь бусад хөрөнгө оруулалтыг татах болно. Хотын төвийн дэд бүтцийн зураг төсөл, шийдлийг 500 000 хүн амд зориулж хийсэн. Гэтэл одоо энэ тоо 1.4 сая буюу 3 дахин өссөн. Иймд дэд төвүүд нь бусад хэсгийн үйл ажиллагааг өргөжүүлж, сонирхлыг татаж байгаа юм. Энэ бол эхний алхам билээ. Үүнтэй зэрэгцэн яваа өөр нэг зүйл бол эдгээр дэд бүтцээр дамжуулан эко дүүрэг шийдэл, блок девелопмент, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцыг мөн барьж байгуулах юм. Эхлээд дэд бүтцийг байгуулсны дараа орон сууцжуулах дараагийн алхам руу шилжих юм. Мөн бид НЗДТГ-тай тэдгээрийн засаг захиргааны нэгжүүдийн төвлөрлийг дэд төвүүд рүү шилжүүлж, төвлөрлийг сааруулах талаар хэлэлцэж байна. Түүнчлэн, хувийн секторыг дэд төвүүдийн хөгжилд татан оруулах бид цаашид ажиллана. Ийнхүү дэд төвийг байгуулах нь нэг өдрийн ажил биш, хугацаа мэдээж шаардана. Монгол улс, Улаанбаатар хотод ийм төслийг анх удаа хэрэгжүүлж байгаа гэдгийг та бүхэнд дахин сануулахыг хүсч байна. Дэд төвүүдэд бүх үйлчилгээг жигд үзүүлдэг болох талаар НЗДТГ-тай урт удаан хугацаанд хамтарч ажиллана. Энэ нь амар хялбар процесс биш. Харин урт хугацааны тогтвортой байдлаар хийгдэх ажил юм. Иймд дэд төв гэдэг нь анхны алхам юм. НЗДТГ-тай хамтран ажилласны үр дүнд төслийн 1-р үе шат дуусч байна. Монгол улс, Улаанбаатар хотод анх удаа хийгдэж байгаа төсөл тул хүчин чармайлт их орсон. Мөн бид ЕХОБ-тай хамтарч ажилладаг. ЕХОБ томоохон хөрөнгө оруулалт, санхүүжилт, техник туслалцаа үзүүлсний хүчинд энэхүү том төслийн 1-р үе шат амжилттай хэрэгжиж дуусч байна.

Улаанбаатар хотод дэд төвүүдийг байгуулснаар Улаанбаатар хотын хэт их төвлөрөлтийг сааруулахад ямар хувь нэмэр оруулах вэ?

Өмнө нь дурдаж байсанчлан хотын төвийн төвлөрлийг бууруулах гол шийдлийн нэг нь гэр хорооллын дэд төв юм. Засгийн газар, төр захиргааны зүгээс дэд төвийн хөгжил нь хотын төвийн төвлөрлийг бууруулахад ямар хувь нэмэртэй талаар асууж, тодруулж байсан. Дэд төвийн хөгжил нь Нийслэл хотын төвлөрлийг бууруулах стратеги төлөвлөгөөтэй уялдаж байгаа. Энэ нь тун сайн юм. Ингэснээр төр захиргааны дэмжлэгийг авч, дэд төвийг илүү идэвхтэй байлгах болон хувийн салбар, иргэдийн оролцоог авах боломжтой болох юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтаар дамжуулан дэд төвийг хөгжүүлж байгаа. УБХГХХХДХ төслийн дэд бүтцийг ашиглах замаар хөгжлийн бусад хамтрагчидтай хамтарч байна. Жишээ дурдахад Баянхошуу дэд төв дэх Бизнес инкубатор төвд Нийслэлийн 300 гаруй төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Баянхошууны иргэд төрийн үйлчилгээг нутаг дэвсгэрээсээ авах боломжтой болж байгаа юм. Ингэснээр иргэдийн шилжих хөдөлгөөн, замын хөдөлгөөнд эерэгээр нөлөөлж байна. Иймд дэд төвийн хөгжил нь хотын төвийн төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулахад шууд нөлөөтэй юм. Энэ төсөл нь анхны алхам боловч бид цаашаагаа сайн явах ёстой. Дэд төвүүдийг хөгжүүлснээр хотын төвийн хөгжлийн балансыг тэнцүүлэх болно.

Хөтөлбөрийн хүрээнд шийдэгдэж байгаа дэд төвүүдийн дэд бүтэц сайн шийдэгдэж байгаа. Тийм учраас орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх үү гэж асуумаар байна.

Сайхан асуулт байна. Дэд бүтэц байгуулах нь өртөг ихтэй. Гэр хорооллыг бүхэлд нь дэд бүтцээр хангах нь боломжгүй. Иймд УБХГХХХОДХ төслийн урт хугацааны бодлого нь цаашид орон нутгийн хөгжлийн боломж, бололцоо хаана илүү их байна тэнд дэд бүтцийг байгуулах юм. Тэгснээр дэд бүтэцтэй газарт төвлөрлийг бий болгож, хүмүүсийг татах, улмаар дэд бүтэцгүй газар дахь төвлөрлийг бууруулах юм. Гэр хорооллын одоогийн нөхцөл бол хотын төвтэй харьцуулашгүй байгаа. Гэр хороололд нүхэн жорлон, нүүрс галлагаатай зуух хэрэглэж байна. Ийм нөхцөл байдал нь жижиг суурин газар, хөдөө орон нутагт байж болох зүйл. Харин хотын хувьд ийм байж болохгүй. Гэр хороололд дэд бүтцийг байгуулснаар дэд бүтэц нь хүмүүсийн анхаарлыг татаж, дэд бүтэцгүй хэсгийн ачаалал буурах юм. Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны хэрэгцээ шаардлага маш их байгаа. Маш олон хүмүүс 10 км зайд нүүж, амьдрах сонирхолгүй байдаг. Хүмүүс одоо амьдарч буй газартайгаа ойрхон орон сууц, нийтийн байранд амьдрах сонирхолтой байдаг. Гэр хорооллын дэд бүтцийн хөгжил нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууц барихад дөхөм үзүүлнэ. Мөн төвлөрлийг бий болгох, бусад хэсгээс ирж буй хүмүүсийн сонирхол, анхаарлыг татах зорилгоор дэд төвүүдэд 10 000 орлогод нийцсэн ногоон орон сууц барих төслийг хэрэгжүүлж байна. Гэр хорооллын ихэнх хүмүүс өөрсдийн газраа эзэмшдэг. Харин энэ эзэмшил газарт маш олон хүмүүс амьдарч байдаг. Зарим тохиолдолд нэг хашаанд 4 өрх амьдарч байгаа. Нягтралыг тодотгох үүднээс үүнийг хэлж байгаа юм. Эдгээр өрхүүдэд орон сууцанд нүүж, амьдрах хэрэгцээ шаардлага байгаа. Газар эзэмшигч иргэд өөрсдийн өмчлөлийн газраа орон сууцаар солилцох боломжтой. Харин эзэмших эрхгүй иргэдийн хувьд энэ их хүндрэлтэй. Дэд төвийг хөгжүүлснээр орон сууцжуулах боломжтой.Ингэснээр гэр хорооллын иргэд орон сууцанд орох боломжтой болно.

Хөтөлбөр хэрэгжснээр төслийн үр өгөөжийг Улаанбаатар хотын хүн амын хэдэн хувь нь хүртэнэ гэж тооцоолж байгаа вэ?

Энэ асуулт хэд хэдэн өнцгийг агуулж байна. Хэдэн хүн үр шим хүртэх вэ гэж та асууж байна. Төслийн шууд бус нөлөөлөл нь нийслэлийн бүх хүн амд нөлөөлнө. Яагаад гэвэл дэд бүтцийн төвлөрсөн шугам сүлжээг дэд төв хүртэл тэлж, өргөжүүлснээр засаг захиргаа, бизнесийн байгууллага төвлөрсөн дулаан хангамжтай холбогдох, гэр хорооллын иргэд орон сууцанд амьдрах боломж нөхцөл бүрдэх юм. Ингэснээр агаар бохирдуулагч халаалтын зуухнуудыг буулгаж, агаарын бохирдлыг бууруулахад дорвитой нөлөө үзүүлнэ. Төвлөрсөн системтэй холбогдсноор хэдэн хүн шууд үр нөлөө авах тоог би танд дараа нь гаргаж өгч болно. Ингэж бодохоор хотын бүх иргэд төслийн үр шимийг хүртэж байгаа юм. Төвлөрлийг сааруулж, замын түгжрэлийг бууруулах нь төслийн үр шимийн нэг хэсэг юм. Дэд төвтэй ойролцоо амьдарч буй тодорхой тооны хүмүүс төслийн шууд үр шим хүртэгчид юм. Нэг дэд төвийн үйлчилгээнд дунджаар 100 мянган хүн хамрагдана гэсэн тооцоо бий. Тиймээс 6 дэд төв нь нийт 600,000 орчим хүнд ашиг тус хүртэх болно. Эцэст нь 15,000 орчим хүн дэд төвийн хилийн дотор амьдарч байгаа бөгөөд дэд төвийн дэд бүтцээс шууд ашиг хүртэх болно. Бидний зорилго бол энэ тоог гурав дахин нэмэгдүүлж, төвлөрлийг нэмэгдүүлэх явдал юм. Ирээдүйд дэд бүтэц, орон сууцны бүтээн байгуулалтаас шууд ашиг хүртэх 500 мянга орчим хүн дэд төв бүрт бий. Бас нэг зүйлийг нэмж хэлье.

ГХХХОДХ төслийн бүрэлдэхүүн хэсэг болон АХБ-ны санхүүжилтээр УБ болон Монгол улсын хот төлөвлөлтийн чиглэлээр хэрэгжиж буй бусад төслүүдийн талаар ярина уу.

АХБ-наас Монголд олон төрлийн төсөл хэрэгжиж байна. ГХХХОДХ-г дэмжих үүднээс залуучуудын оролцоог дэмжих техник туслалцааны төсөл (ТТ), гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хөтөлбөр, ЖДҮ-ийг хөгжүүлэх ТТ, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх техникийн туслалцааны төсөл хэрэгжиж байна. Тэдгээр томоохон төслүүдийн нэг бол дэд төвүүдэд хямд өртөгтэй, ногоон орон сууц барьж, дэмжих зорилготой Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны төсөл юм. Энэ бол 500,000 сая ам.долларын өртөгтэй асар том төсөл бөгөөд нийт хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг хувийн хэвшил гаргана. Аймгуудын усан хангамжийг чиглэлээр дэмжих зорилготой төслүүд хэрэгжиж байна. Аймгуудын бүсчилсэн хөгжлийг дэмжих, ногоон хөдөө аж ахуйн бизнес төслийг Барилгын яамтай хамтран 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байна. Төсөл нь махны экспортыг дэмжих зорилгоор ажлын байр бий болгох, малын чанарыг дэмжих аймаг, сумдын хөгжлийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Төслийн 2-р үе шат хэзээ эхэлсэн, ахиц дэвшил ямар байна вэ?

2-р хэсэг 2019 онд эхэлсэн бөгөөд дараагийн хоёр жилд хэрэгжинэ. Нарийвчилсан зураг төсөл бараг дууссан, нүүлгэн шилжүүлэлт ч дуусч байна. Дамбадаржаа, Дэнжийн 1000-д дэд төвүүд барина. 2-р хэсгийг хүрээнд бид тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Тухайлбал, Баянхошуунд спорт цогцолбор барих, Сэлбэ дэд төвд хийх бусад ажлууд. Үе шат 1-ийн хүрээнд зөвхөн дэд төвүүдийг хөгжүүлээд зогсохгүй УСУГ-н чадавхийг сайжруулж, усны үйлчилгээний системийн хяналт, бохир ус зайлуулах системийг байгуулсан гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Бүх дэд төвүүд холбогдсон байх ёстой бөгөөд тэдгээрийг холбох ажил хийгдэж байна.

ГХХХОДХТ-н хэрэгжүүлэхэд ямар бэрхшээл тулгарж байна вэ?

Ийм үлэмж хэмжээний төсөл гэр хороололд анх удаа хэрэгжиж байгаа учраас манай төсөл онцгой төсөл юм. Өмнө нь гэр хороололд ус түгээх байр барих төсөл хэрэгжиж, усны шугамын өргөтгөл хийгдэж байсан. ГХХХОДХ нь НЗДТГ-ын агентлагуудыг чадавхжуулах, НЗДТГ болон ТХН-н хоорондын хамтын ажиллагааг дэмжих, төслийг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах, зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх, олон нийттэй зөвлөлдөх, нүүлгэн шилжүүлэх зэрэг маш олон төрлийн ажлыг хамрах бөгөөд ийм төрлийн ажил ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг. Тухайлбал, зам тавих нь иргэдийн газарт маш их нөлөө үзүүлдэг. Тухайлбал, талбар газар нөлөөлөлд өртөх, хөрөнгийн үнэлгээ хийх, гомдол хүлээх, гомдлыг барагдуулах ажлууд хийгдэнэ. Бид хэдийгээр бэрхшээл хүндрэл учирч байсан ч монгол улсын үе үеийн засгийн газар, НЗДТГ бидэнд тасралтгүй дэмжлэг, тусламж үзүүлж байсан нь төслийн зорилго, цар хүрээ, шаардлага, үр өгөөжийг ухамсарлаж байгаатай холбоотой юм. Энэ тусламж дэмжлэгт бид маш их талархаж байна.

АХБ болон Монгол улсын харилцаа цаашид ямар ямар талбаруудад өргөжих боломжтой гэж та харж байна вэ?

Мэдээж хамтран ажиллах олон талбарууд бий. Энэ зөвхөн Монгол улс учраас биш юм. Ямар ч улс оронд Засгийн газар болон АХБ гэх мэт бусад түншлэгч нарын анхаарах ёстой асуудлууд байдаг. Нэгдүгээрт бид ногоон ажлыг дэмжих, эдийн засгийг төрөлжүүлэх, улсын хөгжлийг баланслуулахын тулд ногоон эдийн засгийн сэргэлтэнданхаарах хэрэгтэй гэж бодож байна. Одоогоор бид улсын төв хэсэг, ялангуяа маш олон асуудалтай, хот болон хөдөөг тусгаарласан Улаанбаатар хотод анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бидэнэ төслөөр болон бусад төслөөр дамжуулан Монголын засгийн газрыг илүү дээр институц бий болгох, Монгол улсыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх санхүүгийн дэмжлэг үзүүлэхэх үүсвэртэй болох, аймгийн төвүүдийн хөгжлийг дэмжих, ингэснээр эдийн засгийн боломжуудыг нэмэгдүүлэх (эс бөгөөс шилжилт хөдөлгөөн үргэлжлэх болно), Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр дэмжин ажиллахыг хичээж байна. Бид засгийн газартай эрчим хүч, ногоон эрчим хүч, нөхөн сэргээгдэх эрчим хүч, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, ялангуяа хувийн нийтийн тээврийн систем, зам сайжруулах, боловсрол болон бусад секторуудад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж