УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2021.12.28/-ийн хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ.
ЭДИЙН ЗАСГИЙГ ЧӨДӨРЛӨСӨН 6 ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ТОДОРХОЙЛЛОО
Төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
-Цар тахлын сөрөг нөлөөллийн улмаас Монгол Улс 1990 оноос хойш эдийн засгийн гүн хямралд орж, 4.6 хувиар агшсан. Гадаад, дотоодын худалдаа, үйлчилгээ нээгдэж, эдийн засаг аажмаар сэргэж байна. Гэвч Covid-19-ийн шинэ хувилбарууд гарч, эдийн засгийн хямралаас үүссэн хохирлыг нөхөж чадаагүй, эдийн засгийн салбарууд эмзэг хэвээр байна. Цаашид эдийн засаг бүрэн хүчин чадлаараа ажиллаж, цар тахлын өмнөх эдийн засгийн өсөлтөд хүрэх, алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтот түвшинд хүрэхийн тулд эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлж, шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэх шаардлага бий болж байна. Шинэ сэргэлтийн бодлогын баримт бичгийг боловсруулах явцад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас нийт 600 гаруй санал ирүүлснийг холбогдох хэсгүүдэд тодорхой хэмжээгээр тусгасан болно. Монгол Улсын хөгжил эдийн засгийн өсөлтөд чөдөр болж буй хязгаарлагч хүчин зүйлсийг тодорхойлж, зургаан асуудалд төвлөрөв. Үүнд:
- Боомтын сэргэлт: /Монгол Улсад автозамын 39, төмөр замын 3, агаарын замын 4 боомт/ нийт 46 боомт бий. Үүний 29 нь ОХУ-тай, 13 нь БНХАУ-тай хиллэж, дөрөв нь агаарын боомт байгаа юм. Үүний 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай. Худалдааны голлох боомтууд түүхэн дээд хэмжээнд хүрсэн.
- Эрчим хүчний сэргэлт: Монгол Улс 2020 оны байдлаар 8 тэрбум 850.5 сая кв цаг эрчим хүч хэрэглэсний 80.7 хувийг нь дотоодын үйлдвэрлэл, үлдсэн 19.3 хувийг нь импортолжээ. Монгол Улс эрчим хүчний хэрэглээний 20 орчим хувийг гаднаас импортлоход жилд 400 тэрбум зарцуулж байна. Цаашид эрчим хүчний хомсдолыг арилгаж, шинэ эх үүсвэр байгуулах хараат бус байдлыг арилгах шаардлагатай.
- Аж үйлдвэрийн сэргэлт: Нийт аж үйлдвэрийн 20.5 хувийг нүүрс олборлолт, 31.2 хувийг металлын хүдэр олборлолт, 19.8 хувийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байна. ДНБ-д эзлэх мал аж ахуйн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувь хэмжээ буурч байгаа нь энэ салбар үр ашигтай ажиллаж чадахгүй байгааг илтгэж байна. Тиймээс түүхий эдээ боловсруулж, нэмүү өртөг шингээж, шинжлэх ухаанч эдийн засгийн үйлдвэрлэлийг бүрдүүлэх шаардлагатай.
- Хот, хөдөөгийн сэргэлт: Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт жагсдаг. Гэтэл нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод нийт хүн амын 50 гаруй хувь, их дээд сургуулиуд 90 хувь, худалдаа үйлчилгээний салбар 80 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрсөн. ДНБ-ий 65 хувийг Улаанбаатар дангаараа үйлдвэрлэж байна.
- Ногоон хөгжлийн сэргэлт: Сүүлийн 80 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын агаарын дундаж температур 2.4 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс гурав дахин их байна. Уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн аюулт үзэгдлийн хэт давтамж, хөрсний чийг алдагдах, таримлын ургац буурах зэргээр усны эко систем, мал аж ахуй газар тариалангийн салбарт голчлон сөргөөр нөлөөлж байна.
- Төрийн бүтээмжийн сэргэлт: Хөгжлийн шаардлагад нийцүүлэн төрийн бүтээмжийг дээшлүүлэн төрийн албаны эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгож төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийг олон нийтийн хяналтад оруулж авлига, хүнд сурталтай тэмцэж, цомхон, аливаа чадварлаг төрийн бүтэц бүрдүүлэх нэн шаардлагатай.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.
ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО УРИА ЛООЗОН ШИГ БАЙВАЛ ХЭРЭГГҮЙ
УИХ-ын гишүүн Х.БОЛОРЧУЛУУН:
-Covid-19-ийн цар тахлын улмаас сүүлийн хоёр жил эдийн засаг доголдсон. “Шинэ сэргэлтийн бодлого”-д зургаан төрлийн хөгжлийг төлөвлөжээ. Үүнээс дурдвал, үйлдвэрлэлийн сэргэлт. Ийм уриа лоозонг үе үеийн засгийн газраас гаргаж ирсэн. Лоозон гэдэг нь хэрэгждэггүй гэсэн үг. Монгол Улс үйлдвэрчдийн орон биш, хэрэглээнд суурилсан орон болсон. Иймд үндэсний үйлдвэрлэл маш чухал. Ажилгүйдэл, ядуурлыг бууруулна. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлийг сэргээх бодлогыг илүү тодорхойлох хэрэгтэй. Эдийн засаг татварын бодлогоор үндэсний үйлдвэрлэлийг сэргээнэ. Дотоодод үйлдвэрлэх боломжтой зүйлсийг хамгаалах хэрэгтэй. Эдийн засгийн хөшүүрэг хэрэглэж импортын татварыг нэмэгдүүлэх зэргээр илүү тодорхой болгох нь зүйтэй. Үгүй бол лоозон болж өнгөрнө. Гадна талд гаалийн тавхан хувьтай байхад эдийн засаг хөгждөггүй юм аа. Хөрш орнуудтай ижил тарифтай байх ёстой. Тиймээс үндэсний лоозон нэмэргүй. Ялангуяа мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд тодорхой зүйл алга.
Сангийн сайд Б.ЖАВХЛАН:
-Х.Болорчулуун гишүүний асуултад хариулъя. Аж үйлдвэржилтийн бодлого нь зуун дамжсан нь үнэн. Үеийн үед байдаг. Энэ удаагийн бодлого хязгаарлагч хүчин зүйлд яах аргагүй судалгаагаар тусгагдсан. Гэхдээ таны хэлж байгаа шиг лоозонгийн шинжтэй хоосон битгий үлдээсэй гэж Засгийн газар хичээж ажиллаж байна. Үүнд нэлээд судалгаанууд бий. Тогтоолын төслөөр таван хавсралт батлагдаж байна. Үүний хоёрдугаар хавсралтад, зургаан чиглэлээр хийх ерөнхий хөтөлбөрүүд маш тодорхой гарсан. Эдгээрээс хамгийн олон заалттай нь аж үйлдвэржилтийн сэргэлтийн хөтөлбөр бөгөөд таван чиглэлтэй. Үүнд:
- Ашигт малтмал
- НЭМҮ өртөг шингэсэн хүнд үйлдвэрүүдийг хөгжүүлэх
- Газрын тос
- Хөдөө аж ахуй
- Инноваци шингэсэн аж үйлдвэр
Эдгээр бүхий л салбаруудыг хамарсан байдал нь аж үйлдвэрлэлийн салбарт үлдээхгүй чиглэлд төлөвлөсөн. Үүнийг дагаад төслүүд бий. Эдгээрт маш тодорхой зүйлүүд орсон. Аж үйлдвэржилтийг дагасан төслүүдийг татварын бодлогоор ч дэмжинэ.
"БОГД ЗОНХОВА ТӨСЛИЙН ЦААД ЗАХИАЛАГЧИЙГ ХЭЛ"
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Арван жилийн хугацаанд 20 төслийн нийт шаардлагатай дүн хэд вэ, ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ? 2020-2025 онд УИХ-аар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталсан. Нийт 200 гаруй төслийг 50 их наядаар санхүүжүүлнэ гэж УИХ-ын тогтоол гарсан. Гэтэл бидний хүчин чадал боломжгүй. Үүний зэрэгцээ эх үүсвэр нь яаж хийгдэх нь тодорхойгүй 20 төслийг оруулж ирж байгаа тохиолдолд эх үүсвэр нь хэд болж өсөх вэ? Хөшөө дурсгал бус, том төслөө хөдөлгөе гэсэн агуулгын хувьд зөв. Дахин Богд Зонхова шиг хөшөө барихаа больё гэх агуулгаар нь дэмжиж байна. Гэхдээ уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал нь үндсэн салбарууд. Аялал жуулчлалын салбарт том төсөл хэрэгжүүлэхгүй байгаа юм уу.
Дэлхий дахинд шинэ сэргэлтийн асуудлын нэгдүгээрт аялал жуулчлалд анхаарч байна. Үүнээс гадна УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Богд Зонхова төслийн барилгын санхүүжилт батлагдаагүй. Тендер шалгаруулалт явагдаагүй байхад бүтээн байгуулалт хийгдсэн байна. Үүний цаад эзнийг нь тодорхойлооч гэдгийг хэлсэн. Мөн Цагдаагийн байгууллага, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар болон Хуульзүйн яаманд бичиг өгсөн. Бүгд “Бид мэдэхгүй, холбогдох Соёлын сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд нараас асуу” гэсэн хариу өгч байна.
Монгол Улс хуультай юм уу, аль эсвэл үгүй юу? Богд Зонхова төслийн цаад захиалагч нь хэн бэ. Монгол Улсын хуулийг давж тендергүй бүтээн байгуулалт хийж, төсөв рүү шахдаг хэргийн эзнийг холбогдох сайд нар хэлээч. Сангийн сайд Б.Жавхлан хяналтаа тавь. Хоёрдугаарт, яаралтай хэлэлцэх хуулийн жагсаалтад долоон хууль байна. Үүний дотор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах хуулийн төсөл. Үүний цаана шууд худалдан авалтын асуудал байна уу. Яагаад яаралтай вэ гэдгээ тайлбарламаар байна. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яагаад яаралтай болов.
БОГД ЗОНХОВА ТӨСЛИЙГ СОЁЛЫН САЙД МЭДЭХГҮЙ
Сангийн сайд Б.Жавхлан
-УИХ-ын гишүүн Т.Доржхандын асуултад хариулъя. Эдгээр төсөл нь бусад төсөлтэй уялдаа холбоотой. Аялал жуулчлалын тухайд та ярилаа. Тэгэхээр эдийн засгийг чөдөрлөж буй зургаан хүчин зүйлээ хөгжүүлсний дараа аялал жуулчлал төрийн оролцоогүй байсан ч өөрөө хөгжих бүх боломж нь бүрдэнэ. Ялангуяа боомтын дэд бүтцүүд. Хил, агаар, зам тээвэр, эрчим хүч зэргийг хөгжүүлбэл аялал жуулчлалын салбарыг хувийн хэвшлийнхэн хөгжүүлнэ гэж бид харж байна. Бид төрөөс хийж болох бүхий л дэд бүтцээр нь хангана. Үүний эцэст аялал жуулчлал, бусад бүх салбар хөгжих бүрэн боломжтой. Улсын хөрөнгөөр биш хувийн хөрөнгө оруулалтаар төр хувийн хэвшлийн түншлэлээр бусад салбар амжилттай хөгжинө.
Богд Зонхова төсөлд Засгийн газар бүрэн хяналт тавих тохиолдол гараагүй. Нэг ч төгрөгийн зардал гараагүй. Тендер зарлаагүй, гэрээ нь хийгдээгүй. Хэзээ төсвийн хяналт эхлэх вэ гэхээр тендер зарлагдаж, гэрээ, санхүүжилт хийгдсэний дараа Засгийн газар хяналт тавина. Одоо баригдсан барилгын тухайд, барилга барих зөвшөөрлийг нийслэлээс олгоно. Тиймээс Соёлын сайд юу ч мэдэхгүй. Соёлын сайд 2021 оны төсөвт тусгасныг гүйцэтгэе. Гэтэл зураг төсөл нь байхгүй. Анхны зураг төслөөр хийе гэхэд Барилгын хөгжлийн институтээс тийм төсөвтэй төсөл гарч ирсэн. Улмаар тендер нь эргэлзээтэй, асуудал дагуулж байгаа.
Мөн гурван хуулийн тухайд, Худалдан авалтын тухай хуульд 2013 оноос хойш гар хүрээгүй. Цаг үеэ дагаад эдийн засаг тэлж байна. Худалдан авалт, хөрөнгө оруулалтууд үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс энэ хуулийн 80 хувьд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга хийж байна. Энэ нь маш олон асуудал хөндсөн шинэлэг бүтээмжтэй хууль болно. Таны асууснаар одоо мөрдөж буй хуульд шууд гэрээг хөндсөн байдаг. Мөн хөрөнгө оруулалт, том төслийг хурдасгах байдлаар шууд гэрээ хийж болох юм. Цаашид УИХ-аар илүү тодорхой санал, заалтууд гарах байх.
УИХ-ын гришүүн М.Оюунчимэг:
-Анхдагч хуулийн төслүүдэд ямар шалгалтыг төр зогсоох юм бэ. Мэргэжлийн хяналт, гааль зэрэг гэнэтийн шалгалт бус, ажлын үр дүн гүйцэтгэлд үр дүн тавих ёстой. Иймд маш тодорхой байх ёстой.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:
-Эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ. Засгийн газар ажил хийхдээ сошиал дагаж байна. Зарим ажлыг хийхдээ нийгмийн сүлжээ дагавал юу болох вэ? Богд Зонхова төслөөс юунд хулгаад байгаа юм бэ. Анх 5.5 тэрбумаар төсөвлөж байсан. Уг төсөл тав, зургаан хэсэгтэй. Жуулчид Улаанбаатарт юу үзэх юм бэ. Буруу зөрүүг нь тогтоох газар тогтоох байх. Яам, Засгийн газар өмнөх ажлаа хий. Богд Зонхова төсөв үргэлжлэх ёстой гэж үзэж байна. Инженерийн шугам сүлжээнд долоон тэрбум шаардлагатай. Тасганы овоог бохирын цэг болгох гээд байгаа юм уу. Яагаад идэвх гаргахгүй байна. Богд Зонхова төсөлд буруу хийсэн зүйл байхгүй. Иймд энэ төсөл үргэлжлэх ёстой. Соёлын сайд соёлоо хамгаалах ёстой шүү.
УИХ-ын гишүүн Доржханд:
-Богд Зонхова бүтээн байгуулалтад итгэхгүй байна. Тасганы овоог хөгжүүлэх нь зөв. Аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэдэг агаарын тээврийг нээх асуудал. Төсөв батлагдаагүй, тендер шалгаруулалт явагдаагүй байхад төсөв рүү шахдаг хулгай байж болохгүй. Үүнийг яагаад хамгаалаад байгаа юм бэ?
Эдийн засгийн сэргэлтийн бодлого бол эдийн засгийн төслүүд байна. Төсвийн алдагдал өсч, өр тэлээд байна. Харин эдийн засгийн төслүүдээ хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ ч үүднээс холимог системээр сонгууль явуулах ёстой. Бодит байдал дээр мөнгөтэй байж ажил урагшилна. Гэхдээ мөнгө нь харагдахгүй байна. Илүү нягтлах ёстой. Төслүүдийн эх үүсвэр тодорхойгүй байна. Хувийн сектороос санхүүжүүлэхэд макро эдийн засгийн орчин тогтвортой байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Эдийн засгийн сэргэлтийн бодлогыг дэмжиж байна. Хоёр долоо хоногийн дараа УИХ-ын чуулган дуусна. Энэ намрын чуулганаар маш олон хууль баталж оруулах байсан. Эдгээр хуулийг нэгдүгээр сард хэлэлцэхгүй бол болохгүй. Эдийн засгийн гол мөчлөгийг алдаж байгаа юм биш үү. Жижиг бодлогуудад иргэдээс маш их гомдол ирж байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-УИХ-д хуулиудаа яаралтай өргөн барина. Нэн яаралтай нь нэмэлт өөрчлөлтөд орсон. Анхдагч хуулиуд процессоор орох болов уу.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
-Улаанбаатарын цахилгаан түгээх сүлжээ эрчим хүчний салбарын нүүр царай болж байна. Цаашид ухаалаг болгох ёстой. Олон хэрэглэгчид ажилтнуудтай нийлж хулгай хийдэг. Хулгай хийсэн хүмүүст энэрэнгүй ханддаг. Шалгуулъя, би хариу өгье.
Зочин 2021-12-28 103.57.95.55
Цэрэнпунцагт ийм хэмжээний мөнгө батлуулах бяд дутна. Цаад эзэд нь МАН-ын удирдлага.
Зочин 2021-12-28 1.230.76.219
Шүтлэгтнүүд хувийн хандиваар цуглуулж баримал босго. Шашингүй өөр шашинтай хүмүүст буддын муухай баримал хэрэггүй таалагдахгүй байна. Үзэмжгүй муухай баримал зөндөө л байна нээх царай муутай
Зочин 2021-12-28 1.230.76.219
Цаад эзэн нь түвд .түвдийн эзэн нь хятад
Зочин 2021-12-28 203.91.115.56
Цаад эзэн нь Цэрэнпунцаг юм бишүү? Богд Зонхов төслийг барьж болно. Гэхдээ улс биш. Чухам ёстой Цэрэнпунцаг нь барьдаг юм байшаа биз. Улсаас л мөнгө гаргаж болохгүй.
Зочин 2021-12-28 59.153.86.19
Цаад эзэн нь нилээн том гар байгаа пунцаг мэтийн бөхөнцөр яршиг л бна бөхчүүд яагаад ийм шуналтай юм бэ
Иргэн 2021-12-28 202.21.100.59
Ийм хөшөө нтр гэж төсөв нууцаар оруулсан бол ямар ч улс оронд мөрдлөгө, шалгалт явуулаад тухайн бүлэг, хүнийг нь олж илрүүлээд улс төрийн ямар ч замналгүй болгох байлаа. Манайд эсрэгээрээ нууж хаацайлаад л хамгаалаад байх юм. Тэрнээс бүх гишүүд сайд нар мэдчихсэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Худлаа дундаа орчихсон гарууд
Зочин 2021-12-28 124.158.66.233
Сумьяабазар Жонхуу Дагвадорж ….. нараас айдаг УИХ ичмээр…… Харин Булгантуяа зоригтой хээгүй эмэгтэй юм билээ. Ануужин бол зургаа хөөрхөн авахуулах гэж чардайхаас өөр юмгүй авгай.
харх 2021-12-28 66.181.161.117
АНУЖИН ЯААСАН ГЭНЭЭ ? ЭЛЭГ АВЧИХЛАА ХӨӨЕ
Зочин 2021-12-28 202.179.25.69
Цэрэнпунцаг та угаасаа архины наймаачин, дадсан хулгайч. Та аль ашигтай гэсэн салбарт яаж хийгээд гараа шургуулдаг хүн. Одоо УИХ- д идэх уух, заль мэхээ бататгахаар орж иржээ. та сарваа тат. Та дараа гийн сонгуульд орж буг болов за.Юун Богд Зонхов. Тэр их сервис үйлчилгээ, ШТС- уудын хооронд байгаа хөшөө жуулчдад хэрэгтэй гэж үү. Адаглаад хойшлуулах хэрэгтэй. Эсвэл өөрөө мөнгөө гаргаач ээ.
Зочин 2021-12-28 66.181.161.83
Ийм том хулгайг ямарч хэл амгүй хийх хүн Зандан ахаас өөр хэн байх билээ. Энэ бол миний логик гаргалгаа.
Зочин 2021-12-28 103.57.95.55
АН дотроо хөлөө жийлцээд суухын оронд энэ хэргийг илрүүлэхийн тулд бүхий л аргаар ажиллагаа явуулаач.
Зочин 2021-12-28 103.57.95.55
Цаад эзэн нь Хүүк тэргүүтэй МАН-ын дараагийн сонгуулийн бэлтгэлд хэрэглэх зориулалттай байсан тул эзэнгүй болчихож байгаа юм.
Хулгайч нар 2021-12-28 46.27.145.211
Одоо бүүрр мөнгө хусах арга нь барагдахаар цус ойртолт гэж шааж байна дээ😡 Энхмаа гэж балиар авгайгын ген судалдаг гэж элийгээ байхав дээ.30 жил хуцаж гэнэн тэнэг монголчуудыг малласныхаа эцэст ингэж том ш*** нь дээ.жилийн хэдэн тэрбум гэвээ.гэтэл гадаадад үеэлүүд суугаад зүв зүгээр байхад үеэлтэйгээ суудаггүй монголчууд сүйрэхгээд байна гэнэдээ 🤮🤮🤮
Зочин 2021-12-28 64.119.20.50
Тэнэг ац. Үелүүдийн дундаас төрсөн нүгэл байна чи
Зочин 2021-12-28 213.87.89.72
! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz
иргэн 2021-12-28 76.123.139.230
Захиалагч нь ЖОНХУУ. Ойлгомжтой.
Зочин 2021-12-28 139.5.217.62
Цэрэнпунцаг яагаад ингэж улайран зүтгээд байнаа.Элийрч балайраад байхаар үнэхээр богд зонховын хөшөөг үзэх гэж жуулчид цувна гэж итгээд байгаа юм бол өөрийнхөө хөрөнгөөр бариад үзэх гэж ирсэн жуулчдынхаа мөнгийг хураагаад суугаач.
Зочин 2021-12-28 64.119.20.20
ТЭНЭГ БӨХ БА БОГД ЗОНХОВО
Зочин 2021-12-28 202.55.191.130
tserenpuntsag geed nerneesee avxuulaad yaavch uudtei amitan bish, erguu buxchuudee songood bai erguu s da ner mini
Зочин 2021-12-28 59.153.112.191
тэнэг бөхчүүд юу ч мэдэхгүй ш дээ ухаан дутна нэгийгээ зодож алж чадна бас допинг хэрэглэж чадна эдийн засаг гэж юу бдагийг мэджхгүй муйхараар л зүтгэж чадна
Зочин 2021-12-28 66.181.191.85
ЦЭРЭНПУНЦАГ БӨХИЙН БИЗНЕС ЮМ БАЙНА. ШАЛЧИГАНААД БАЙХЫГ НЬ ХАРВАЛ
болд 2021-12-28 202.55.191.43
Эргүү бөхөө…наад мөнгөөрөө дэд бүтэц зам гүүрээ бариачээ, зам дагуу боловсон 00-даа шийдчих Байгалийн цогцолбор дархан газаруудад чинь ялгадсаа гаргах жорлон хогийн сав ч алга, гаднийхан Монголд онгон зэрлэг байгаль нүүдэлчин хүмүүсийг үзэх гэж ирдэг болохоос гасганы овоон дээрхи ганц хөшөөг үзэх гэж ирдэггүй байх шүү, бодитой тулгамдаад байгаа зүйлдээ хөрөнгөө оруулаачээ Бөхчин гишүүдээ
Зонхов 2021-12-28 192.82.75.63
Цэрэнпунцаг хэний гар хөл болж байгаагаа хэл
бөх 2021-12-28 139.5.219.251
хэн нарыг бөх хүнийг их хурлын гишүүн болго гэсэн юм бэ, наад хүн чинь эдийн засаг, хөгжил дэвшил, цахим хөгжил энэ тэрээс тэртээ хол байна, хөшөө үзэх гээд жуулчид оочерлоно гэж сэтгээд байна
zochin 2021-12-28 184.144.55.230
ДЭЭД ШҮҮXИЙН 23 ШҮҮГЧИЙН 15 НЬ XЭРЭГ НЬ ШИЙДЭГДЭЭГҮЙ ГЭМТ XЭРЭГТНҮҮД БАЙГААГ СЭТГҮҮЛЧИД ИЛРҮҮЛЖ !!!
mgl 2021-12-28 66.181.182.25
tsaana ni tserenpuntsag, choijilsuren 2 baigaa yum bish uu.
зочин 2021-12-28 66.181.177.30
Богд Зонховын цаана Цэрэнпунцаг байга л гэнэ, жинхэнэ эзэд нь өөр улс байгаа байхаа, иймэрхүү бурхан, хөшөө энэ тэрээр мөнгө хийдэг хүн монголд женко л байгаа ш дээ, сүүлийн үед Оюук нэмэгдсэн байх, тэгэхээр Женко-Оюук түншлэл Богд Зонховын ард байгаа гэж үзэхэд бараг болох байх аа
Зочин 2021-12-28 59.153.112.191
тэгээд баттулга урдаа бөхчүүдээ тавиад бгам уу тэнэг хүиүүс дөргүй бух шиг зүтгэхдээ л сайн
Зочин 2021-12-28 192.82.64.22
Цэрэнпунцаг тэр хөшөөгөө өөрийнхөө мөнгөөр барь. Номин чи барихгүй гэснээрээ гүрий
Хотын уугуул иргэн 2021-12-28 66.181.178.113
"Жуулчид Улаанбаатарт юу үзэх юм бэ" гэж Цэрэнпунцаг хэлж байх юм. Гадаадын жуулчид Монголд нэг хөшөө үзэх гэж ирдэггүй гэдгийг ойлгодоггүй юм уу. Мэдэхгүй бол захын нэг жуулчны компаниас асуухад хэлээд өгнө.
МУ-ын Иргэн 2021-12-28 202.126.90.34
Өө, тэгээд Доржхандын асуугаад байгааг нь аль хэдий нь мэдчихсэн л байсан байна шд. Kkk