Бусад буудалд тусгаарлагдвал хоногийн 330-400 мянган төгрөг

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Бусад буудалд тусгаарлагдвал хоногийн 330-400 мянган төгрөг

Бусад буудалд тусгаарлагдвал хоногийн 330-400 мянган төгрөг

Улсын онцгой комиссоос арванхоёрдугаар сарын 26-наас эхлэн гадаад улсаас ирж буй бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч, гурав хоног тусгаарлах болсныг мэдээлсэн. Тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авах юм. Аль улсаас ирсэн иргэдийг хаана тусгаарлах, тусгаарлах байрны зардлын талаар тодрууллаа.

УОК-оос өгсөн мэдээллээр, 0-4 настай хүүхдийг 30 мянган төгрөг, 5-аас дээш настай бол үндсэн төлбөр болох 100 мянган төгрөгөөр өмнөх тусгаарлах байруудад тусгаарлах аж. Улсын онцгой комисс тусгаарлах байруудын асуудлыг эцэслэн шийдвэрлэж, төлбөрт мөн өөрчлөлт оруулж магадгүйг хэллээ. Үүнээс гадна эдгээр тусгаарлалтын цэгүүдэд байрлахыг хүсэхгүй байгаа хүмүүс хувийн зардлаараа нэр бүхий зочид буудлуудад байрлах боломжтой юм. Гадаадаас ирэх иргэд өөрсдийн сонголтоор байрлах зочид буудлын үнэ ханшийг асуухад хамгийн хямд нь 330 мянган төгрөгөөс эхэлж байна.

Тодруулбал, "Ибис стайлс Улаанбаатар" буудалд тусгаарлагдах бол нэг хүн хоногийн 115 ам.доллар буюу 327750 төгрөг, "Туушин" зочид буудлын энгийн өрөөнд тусгаарлагдах бол 300 мянган төгрөг байна. Хүний тоогоор тус бүр 100 мянган төгрөг нэмэгдэх аж. Харин 0-3 насны хүүхэд үнэгүй, 4-12 насныхан 50 мянган төгрөгөөр тус тус тусгаарлагдах юм байна. "Новотел" зочид буудлын хувьд нэг хүний 340 мянган төгрөгөөр тусгаарлалтад авч байгаа аж. Онгоцны буудлаас тосох үйлчилгээний тусгай машины үнэ нь 300 мянган төгрөг юм байна.

Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 20 тусгаарлах байр, зочид буудалд 1194 өрөө буюу 2191 ор урьдчилан бэлтгэсэн байна. Иргэд УОК-ын Нэгдсэн шуурхай штабын ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тусгаарлах байр, зочид буудалд тусгаарлагдах бөгөөд тусгаарлан ажиглах байрны төлбөрөө тухайн байрласан тусгаарлах байр, зочид буудалдаа тушаана.

УОК-ын шийдвэрийн дагуу тусгаарлагдах зочид буудлын нэрс:

  • Кентавр
  • Сүнжин гранд
  • Амар
  • Ворлд Монголия
  • Тэмүүжин
  • Мөнххустай
  • Лион Товер
  • Оффис
  • Хабу
  • Юниверсал Мед
  • Зүчи
  • Тоёоко Инн Улаанбаатар
  • Альфа
  • Монголика
  • Цэцэнхангай
  • Наранбулаг
  • Тайж
  • Гайде
  • Топаз
  • Парк
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж