Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой өнөөдөр /2021.12.29/ тохиож байна. Энэ өдөр бүх нийтээр амарч байна. Харин зах, худалдааны төв ажиллах эсэх талаар нийслэлийн захирагчийн албанаас тодруулахад “Нийслэлээс зах худалдааны төвүүдийг амраах албан ёсны шийдвэр гаргаагүй. Худалдааны төвүүд дотооддоо зохицуулалт хийгээд амрах эсэхээ шийднэ” гэсэн юм.
Бүх нийтийн амралтын өдөр ихэнх зах худалдааны төв цагийн хуваарийн дагуу ажиллах ч "Нарантуул", "Дүнжингарав", "Баялаг-Ундраа", "Барс", "Бөмбөгөр" зэрэг томоохон захууд богиносгосон цагаар ажиллах аж. Харин баярын дараагаас үндсэн хуваарийн дагуу ажиллах зохицуулалт хийжээ.
Дараах худалдааны төвүүд цагийн хуваарийн дагуу ажиллана. Үүнд:
- Мишээл экспо 09:00-19:00
- Баянзүрх зах худалдааны төв 09:00-19:00
- Баянзүрх 2 худалдааны төв 10:00-19:00
- Сандэй худалдааны төв 10:00-21:00
- Гранд плаза 10:00-21:00
- Сандэй-2 10:00-20:00
- Улаанбаатар их дэлгүүр 10:00-21:00
- Амгалан захын барааны тасаг 09:00-20:00
- Алтжин бөмбөгөр /шөнийн зах 09:00-20:00
- Хархорин зах 10:00-19:00
- Улсын их дэлгүүр, Имарт хуваарийн дагуу ажиллах юм байна. Нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл дээрх хуваариар ажиллаж, ирэх сарын 3-наас 4-ний хооронд ихэнх худалдааны төвийн үйл ажиллагаа үндсэн цагийн хуваариар ажиллах юм.
Холбоотой мэдээ