О.Цогтгэрэл: Э.Бат-Үүлийн сэтгэл санаа сэргэлэн, цоглог байна

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

О.Цогтгэрэл: Э.Бат-Үүлийн сэтгэл санаа сэргэлэн, цоглог байна

О.Цогтгэрэл: Э.Бат-Үүлийн сэтгэл санаа сэргэлэн, цоглог байна
Ардчиллын баатар Э.Бат-Үүлд шүүхээс дөрвөн жилийн ял оноож, хорьсон. Түүнийг Ардчилсан намын гишүүн О.Цогтгэрэл эргэж, очжээ. Тэрбээр "Э.Бат-Үүл баатрыгаа эргэлээ. Сэтгэл санаа нь сэргэлэн, цоглог байна. Харин улс орондоо, намдаа санаа зовж, зөвлөж байна. Хийсэн хэрэг үгүй, улс нийгмийн том зүтгэлтэн хүн ийм байдаг аж" гэжээ.

Хотын дарга асан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал асан Д.Гантулга, "Бэрэн групп" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Мөнхтар нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн шүүхэд есөн өдөр үргэлжилж, арванхоёрдугаар сарын 16-нд шийдвэрээ гаргасан юм.

Түүний хүү Б.Чулуудай "Аав минь өнөөдөр хэлмэгдлээ. Хэвлэлийнхэн нөхцөл байдлыг бодитоор дүгнэх хэрэгтэй. Өнөөдөр аавыг минь хилс хэрэгт гүтгэлээ. Өөрөө огт оролцоогүй, хийгээгүй, мэдээгүй байсан хэргийн төлөө нийслэлийн удирдлагуудаас хохиролтой гэж нэхэмжлэл гаргасны дагуу хохирол төлүүлж, дөрвөн жилийн ял оноолоо. Биднийг анх хамт ялласан. Гэхдээ миний хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Би аавынхаа төлөө тэмцэнэ. Үнэхээр шударга бус байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2018 онд дууссан. Бид хуулийн дагуу давж заалдана. Эцсийг нь хүртэл явна" гэсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж