Instagram, Youtube, TikTok дээр инфлюсерүүд хэр их ашиг олдог вэ?

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Instagram, Youtube, TikTok дээр инфлюсерүүд хэр их ашиг олдог вэ?

Instagram, Youtube, TikTok дээр инфлюсерүүд хэр их ашиг олдог вэ?

Инфлюсерүүд олон аргаар ашиг олж, цалинждаг байна. Жишээ нь, зар сурталчилгаа, спонсор, сошиал сувгуудаар ашиг олдог. Монголын хувьд цахим сүлжээнд алдартай хүмүүс ямар нэгэн брэнд, байгууллага зэргийг сурталчлан, дагагчдаа таниулж, түүнээсээ цалинждаг байна.

Гадаадын том инфлюсерүүд рекламдах бараа материал болон хэр урт хугацаанд сурталчлахаас шалтгаалан тогтсон төлбөртэй байдаг аж. Олон тооны инфлюсерүүд ихэвчлэн мөнгө олохын тулд Instagram, Youtube, Tiktok ашиглан, хамтран ажиллагчидтай болсон байдаг. Брэндийн төрлөөс хамааран хэлцлийн үнэ нь инфлюсерийн оролцооны төвшин, платформ болон ашиглалтын эрх зэрэг бусад хүчин зүйлээс хамаарч өөр өөр байдаг.

Тэдний нэг жишээ, Броун гэх инфлюсер “Instagram” дээр 196 мянган дагагчтай ба брэнд сурталчлах зураг оруулбал 5000 ам.доллар, богино хэмжээний стори хийхдээ 3000 ам.доллар авдаг гэв.

Зураг пост оруулахаас гадна дагагчдын тоо өндөр байх тусам “Youtube” сайт дээр цалинжиж болдог байна. “Youtube”-ээс цалинжиж эхлэхийн тулд 1000 дагагчтай байх ба мянган үзэлттэй байж хоёр ам.доллараас эхлэн мөнгө авна. Кара Хармс гэх влоггер жилд “Youtube” сувгаараа дамжуулж 200 мянган ам.долларын ашиг авдаг байна.

TikToker-ээр мөнгө олох хамгийн түгээмэл аргуудын нэг бол видео дээрх дууг сурталчлах явдал юм. Хөгжмийн маркетерууд болон  зохиогчид тухайн дуугаа алдартай болгохын тулд TikTok инфлюсерүүдэд уг программ дээр дуу ашиглан богино бичлэг хийх  тогтмол мөнгө төлдөг. Мөн “Google-ads” ашиглан ашиг олдог, тэр нь “Youtube” сувгийнхаа бичлэг дундаа реклам оруулан 1-2 ам.доллар авдаг. Зарим том инфлюсер сард “Google ads”-аар 9000-10000 долларын ашиг олдог байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж