Германд бүрэн шинэчлэгдсэн инженерчлэлийн төсөл эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Германд бүрэн шинэчлэгдсэн инженерчлэлийн төсөл эхэллээ

Германд бүрэн шинэчлэгдсэн инженерчлэлийн төсөл эхэллээ

Герман улс түүхэндээ цоо шинэ хуудас эргүүлж байна. Тодруулбал, шинэхэн канцлер Олаф Шольц илүү ногоон, илүү дижитал эдийн засаг нэвтрүүлэхээр ажиллаж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор “Volkswagen”, “Siemens” зэрэг салбарын акулууд энэхүү бүрэн шинэчлэгдсэн инженерчлэлийн төсөлд оролцох юм. Тэд хамтран ажилласнаар Европын хамгийн том эдийн засгийг бүрэн сэргээх болно.

Хэрвээ уг төсөл бүтэлгүйтвэл компаниудын үйл ажиллагаа доголдож, ажилчид нь ажлын байраа алдах эрсдэлтэй. Германы эдийн засаг Европын бусад томоохон улсуудыг бодвол үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн салбараасаа өндөр хамааралтай гэж хэлэхэд болно. Тухайлбал, экспортын хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ гуравны нэгтэй тэнцдэг. Харин Франц болон Их Британид хоёр дахин их хувийг эзэлдэг.

Хэдийгээр Германы үйлдвэрлэгчид эдийн засгийн гарцыг 18 хувиар нэмэгдүүлж байгаа ч энэ нь Европын бусад томоохон үйлдвэрлэгч улсаас хоёр дахин бага үзүүлэлт юм. Чулуужсан түлш ихээр хэрэглэдэг хүнд үйлдвэрлэлээс шалтгаалаад Германы хүн амын нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хийн ялгаруулалт Францаас 87 хувиар, Их Британиас 59 хувиар илүү байсан.

Дээрх нөхцөлд эдийн засгийг сэргээхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн асар их хөрөнгө оруулалт шаардлагатай. Тухайлбал, автомашины үйлдвэрлэлд шинэчлэлт хэрэгтэй болж байна. “Volkswagen”-ий хөрөнгө оруулалтын зардал 2022 онд 20 тэрбум евро давах төлөвтэй байна. 2018-2020 онд тус компанийн хөрөнгө оруулалтын зардал дунджаар 13 тэрбум евро байв. Батерейны түүхий эд үйлдвэрлэх үйлдвэр барих нь маш өндөр өртөгтэй тул засгийн газрын тусламж хэрэгтэй гэж “Volkswagen”-ий Гүйцэтгэх захирал Герберт Диесс хэлжээ.

Дижитал дэд бүтцэд шинэчлэл хийхийн тулд техник технологийн мэдлэгтэй ажилчдыг гадаадаас татах шаардлагатай. Канцлер Шольцын хувьд гадаадаас ажиллах хүч татах дүрэм журмыг хялбарчилж өгөх боломжтой гэжээ. Харин “Siemens” зэрэг томоохон компаниуд одоо байгаа ажилтнуудаа мэргэшүүлж ажиллуулах юм байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж