Тунберг: Байденыг уур амьсгалын хөдөлгөөний удирдагч гэх нь сонин

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Тунберг: Байденыг уур амьсгалын хөдөлгөөний удирдагч гэх нь сонин

Тунберг: Байденыг уур амьсгалын хөдөлгөөний удирдагч гэх нь сонин

Уур амьсгалын идэвхтэн Грета Тунберг өнгөрсөн Даваа гаригт “Washington Post” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр Байдены засгийн газрыг шүүмжилж, “Түүний засгийн газрын шийдвэр ямар үр дүнд хүрч байгааг харж байж уур амьсгалын хөдөлгөөний удирдагч гэх нь сонин байна” гэв.

Тунберг чулуужсан түлшний дэд бүтцийг өргөжүүлж байгааг дурдан, ямар учраас засгийн газар ийм шийдвэр гарган, хэрэгжүүлэх болсонд гайхаж буйгаа идэрхийлжээ. Тэрбээр "Энэ тухай ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүст онцгой байдлын асуудал тулгараад байгаа талаар мэдээлж, зааж сургахын тулд зүгээр л сургуульд явахыг хүсч буй идэвхтэнүүд, өсвөр насныхан бид хариуцлага хүлээх ёсгүй" гэж нэмж хэлэв.

Байдены засгийн газар дэлхийн дулаарал үүсгэж буй хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах томоохон зорилтууд дэвшүүлсэн. Тухайлбал, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгаралтгүй болох зэрэг томоохон зорилтууд түүнд багтаж буй юм. Гэвч тус шийдвэр АНУ-ын Конгрессыг эргэлзэхэд хүргээд байна. Учир нь Covid-19 цар тахлаас үүссэн эдийн засгийн уналт шатахуун, цахилгааны үнийг өсгөж аварна гэж Байден хэлжээ. Түүний энэ үг газрын тос олборлолтыг түр зуур нэмэгдүүлэхийг уриалахад хүргэсэн аж.

Цагаан ордон холбооны газар нутагт газрын тос, байгалийн хийн шинэ татварыг таслан зогсоох кампанит ажлын амлалтаа биелүүлээгүй, харин үйл явцыг шинэчлэхийг зорьж байна. Гэсэн хэдий ч энэ нь далайн салхины эрчим хүч гэх мэт сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтой бүс нутгийг ихээхэн өргөжүүлж буй юм.

Эх сурвалж: AXIOS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж