1,718,876 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

1,718,876 ширхэг хувьцаа арилжжээ

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 436,199,250.15 төгрөгийн үнийн дүн бүхий 1,718,876 ширхэг хувьцаа арилжигдсанаас 23 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мик холдинг" ХК (MIK+14.87%), "Улсын их дэлгүүр" ХК (UID+14.39%), болон "Цагаантолгой" ХК (TSA+12.63%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жидакс" ХК (SOH -14.29%), "Монгол алт" ХК (ERS- 13.03%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR- 11.11%) хувьцаа хамгийн  их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 37,021 ширхэг нэгж эрх 25,138,740 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 12 ширхэг үнэт цаасыг 1,183,000 төгрөгөөр арилжаалсан байна. Мөн багцын арилжаанд нийт 13,500,246 ширхэг үнэт цаас 1,127,270,541 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 1.18 хувиар өсч 43914.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,942,320,044,961.10 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

 МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж