Оросын дипломатчид АНУ-тай аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Оросын дипломатчид АНУ-тай аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийнэ

Оросын дипломатчид АНУ-тай аюулгүй байдлын асуудлаар хэлэлцээ хийнэ

Оросын дипломатчид болон цэргийн эрх мэдэлтнүүд аюулгүй байдлын асуудлаар ирэх сард АНУ-тай хэлэлцээ хийхээр болов. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн Даваа гаригт яамныхаа цахим хуудсаар шууд дамжуулсан ярилцлагынхаа үеэр "Москвагийн Вашингтоноос хүсч буй аюулгүй байдлын баталгааны жагсаалтын талаар хэлэлцэнэ" гэж мэдэгдсэн байна.

Оросын шинэ жилийн баярын дараа уг хэлэлцээ хийгдэх аж. Орос улсын хувьд 2022 оны хамгийн эхний албан ёсны ажлын өдөр нэгдүгээр сарын 10-нд эхлэх юм. Москвагийн аюулгүй байдлын асуудлаар нэгдүгээр сарын 12-нд хэлэлцээ хийх NATO-гийн саналыг Орос улс хүлээн авснаа мэдэгдээд байна.

Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Даваа гаригт мэдэгдэхдээ “Орос улс уг уулзалтаар дамжуулан АНУ-тай хоёр талын хэлэлцээ хийхээс гадна NATO-той аюулгүй байдлын баталгааны талаар хэлэлцэнэ” гэжээ.

Оросын цэргүүд Даваа гаригт дайсны агаарын довтолгоог няцаах сургуулилалт хийсэн байна. Уг сургуулилалт Украины хил дээр байрласан зарим цэргүүд бааз руугаа буцсаны дараа явагдсан бөгөөд 1000 орчим цэрэг оролцжээ.

Эх сурвалж: REUTERS, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж