С.Наран: Маш том хариуцлагыг мэдэрч байна

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

С.Наран: Маш том хариуцлагыг мэдэрч байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2021.12.28/ Төрийн ордны Их танхимд төрийн дээд одон, медаль гардуулж байна. Салбар салбартаа хийж бүтээснээрээ үнэлэгдсэн 40 хүнийг төрийн дээд одон медалиар шагналаа. Энэ үеэр зарим шагналтнаас баярын сэтгэгдлийг нь сонслоо.

МҮОНРТ-ийн ММ агентлагийн тоймч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.АЛТАНГЭРЭЛ:

-Миний ах намайг Монголын радио хэмээх их айлын босгоор хөтлөн оруулж байсан. МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчдийн сэтгэлийн дэмжлэг болон сайхан ханийн түшиг тулгуур, гудамжинд зөрж өнгөрөхдөө мэндэлж, урмын үг хайрладаг үзэгчиддээ баярлалаа. Монгол хэмээх туурга тусгаар улс байгаа цагт МҮОНРТ-ийн алтан цамхаг өөдөө байна гэдэгт эргэлздэггүй. Энэ түүх тасрах ёсгүй. Миний хувьд ардчилсан он жилүүдэд байгуулсан Монгол Улсын найман удаагийн УИХ-ын долоод нь парламентын сэтгүүлчээр ажиллаж байна. Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчдыг төрийн түүх бүтээгчид гэж боддог. Монголын сэтгүүл зүйн өмнө мэхийе.

Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.НАРАН: 

-Гавьяат болох тэс өөр мэдрэмж юм байна. Би энэ мөчийг ерөөсөө төсөөлж байгаагүй. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах ёстой юм байна. Маш том хариуцлагыг мэдэрч байна. Улам их зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой юм байна. Миний дууг сонсдог, намайг дэмжин хайрладаг бүх хүмүүстээ талархаж байна. Есөн хөлт цагаан тугийнхаа дор зогсон, Гавьяат болоход их зүйл бодогдсон. Би урлагт маш олон жил зүтгэж явна. Өөрийгөө шагнал авна гэдгийг нэг хоногийн өмнө мэдсэн. Бүх зүйл их гэнэтийн байлаа. Цаашдаа маш хариуцлагатай байж, үүргээ сайн биелүүлж, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх болно. Хүнд заана гэдэг маш том хариуцлага. Тэгж байж үлгэр дууриалал болно. Надад хоёр, гурван шавь бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж