ҮСХ: Улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдлоо

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

ҮСХ: Улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдлоо

ҮСХ: Улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдлоо

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнөөдөр (2021.12.28) мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын 2021 оны урьдчилсан дүнг танилцуулав. Улсын хэмжээнд энэ оны эцэст 67.3 сая толгой мал тоологдлоо. ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын мэдээлснээр нийт малын тоо өмнөх оноос 268.4 мянгаар буюу 0.4 хувиар өсчээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр:

4.3 сая адуу,

5 сая үхэр,

453.8 мянган тэмээ,

31.1 сая хонь,

26.5 сая ямаа тоологдлоо.

Нийт мал сүрэгт:

Хонь 46.2 хувийг

Ямаа 39.3 хувь

Адуу 6.4 хувь

Үхэр 7.5 хувь

Тэмээ 0.7 хувийг эзэлж байна.

Өмнөх онтой харьцуулахад хонь 1 сая буюу 3.4 хувиар, үхэр 288.8 мянга буюу 6.1 хувиар, адуу 230.1 мянга буюу 5.6 хувиар тус тус өсөж, ямаа 1.3 сая буюу 4.6 хувиар, тэмээ 19.1 мянга буюу 4.0 хувиар буурчээ.

Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.9 сая мал тоолуулж тэргүүлсэн бол Архангай аймаг 5.6 сая, Хэнтий аймаг 5 сая, Төв аймаг 4.7 сая, Сүхбаатар аймаг 4.2 сая мал тоолуулж, улсад хамгийн их малтай байна.

Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад малын тоо өмнөх оноос 17.4-440 мянгаар өссөн аж. Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатар хот, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгуудын хувьд малын тоо өмнөх оноос 5.2-712.8 мянгаар буурчээ.

Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Хөвсгөл аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

Хамгийн олон малтай сумд:

Нийт малын тоогоор Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлжээ.

Урьдчилсан дүнгээр төллөсөн хээлтэгч өмнөх оноос 2.9 сая, бойжуулсан төл 2.6 саяар буурчээ. Мөн 100 эхээс бойжуулсан төл 68 байгаа нь өмнөх оноос зургаан төлөөр буурсан аж. Мөн улсын хэмжээнд гурван сая том мал зүй бусаар хорогдсоноос ямаа 1.5 сая, хонь 1.1 сая, үхэр 187.8 мянга, адуу 117.3 мянга, тэмээ 22.2 мянга байна.

Малтай өрхүүдийн тухайд,

  • 50 хүртэлх малтай өрхийн тоо 7.2 хувь
  • 51-200 хүртэлх малтай өрх өрхийн тоо 1.7 хувь
  • Мянгаас дээш малтай өрхийн тоо 5.4 хувь
  • 201-500 малтай өрх өрхийн тоо 1.4 хувиар тус тус өсчээ. Харин 501-999 малтай өрхийн тоо 1.5 хувиар буурсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж