Украины хил дээрээс Орос 10 мянган цэргээ татав

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Украины хил дээрээс Орос 10 мянган цэргээ татав

Украины хил дээрээс Орос 10 мянган цэргээ татав

Шинэ он гараад Байдены засгийн газартай хийх аюулгүй байдлын хуралдааны өмнө Украины хил дээрээс 10000 цэргээ  ОХУ татан авсан байна. Оросын цэргийн хорооноос “Олон сарын сургуулилалтын дараа цэргүүд байнгын оршин суудаг газрууддаа эргэж очсон" гэж мэдэгдэв.

"Моторт ангиудын дивиз, байлдааны бригад, отрядын байлдааны зохицуулалтын үе шат дууслаа. Нийт 10000 гаруй цэрэг, нэгдсэн зэвсгийн сургуулилалтын бүс нутаг дэвсгэрээс байнгын байр руугаа хөдөллөө" гэж “Interfax” мэдээлэв.

Барууны орнууд олон сарын хугацаанд Путины цэргүүд Украины хил дээр цэргийн сургуулилалт хийж байгаад санаа зовж байсан. Түүнчлэн зарим засгийн газар 2014 онд болсон Крымийн бослогоос болж Украин руу дайрахаар зэхэж байна хэмээн айж байв.

Путин дайралт хийх тухай мэдээллийг  удаа дараа үгүйсгэж, Европын холбоо болон АНУ өөрсдийн цэргийн хөдөлгөөн өрнүүлж байгаагаа хаацайлах гэж гүтгэж байна хэмээн тайлбарлаж байсан юм.

Ирэх нэгдүгээр сард Путин, Байдены засгийн газартай аюулгүй байдлын талаар ярилцаж, улс хооронд мөргөлдөөн үүсгэлгүй, амлалт авах журмаар хуралдана. Путин тус хурал эерэг үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа бөгөөд ирэх оны Женевт болох хэлэлцээрт оролцохоор зэхэж байгаа аж.

Эх сурвалж: FOX NEWS
Т.ИСҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж