Шар айрагны лонхонд нуугдсан "эрдэнэсийн эрэл"-д гарав | News.MN

Шар айрагны лонхонд нуугдсан "эрдэнэсийн эрэл"-д гарав

Шар айрагны лонхонд нуугдсан "эрдэнэсийн эрэл"-д гарав

Шар айрагны лонхонд нуугдсан "эрдэнэсийн эрэл"-д гарав

Сүйрсэн хөлөг онгоцноос 100 гаруй жил нуугдсан эрдэнэсийг Стив Хикмэн нэртэй нэгэн шумбагч олжээ. Сүйрсэн хөлгийн тээшний хэсэгт лаг шаварт булагдсан шар айрагны лонхууд он удаан жил хадгалагдсан байсныг шумбагч олж илрүүлэн, гаргаж ирсэн байна.

Хамгийн эхний лонхыг байрнаас нь хөдөлгөхөд асар их хэмжээний тунадас бужигнаж гарч иржээ. Тэрхүү тундаснаас болж үзэгдэх орчин хязгаарлагдаж, Хикмэн хэсэг хугацаанд юу ч харж чадаагүй байна. Шар айрагны лонх дахиад байгаа эсэхийг шалгаснаар цөөн хэдийг нэмж олон, далайгаас гаргаж иржээ.

Уг хөлөг онгоц нь 1895 онд Шотландын эргийн ойролцоо өтгөн манан дунд өөр хөлөгтэй мөргөлдсөний улмаас сүйрсэн “Wallachia” нэртэй ачааны хөлөг онгоц байжээ. Хөлөг онгоцоор мянга мянган лонх согтууруулах ундаа зөөвөрлөж явсан бөгөөд ихэнх нь зуу гаруй жилийн турш далайн ёроолын хүйтэн усанд хадгалагдан үлджээ.

Хикмэн 1980-аад оноос хойш “Wallachia” хөлөг рүү шумбан орж цөөнгүй тооны виски, жин, шар айрагны лонх олсон байна. Саяхан хийсэн нэг шумбалтаараа тэдний багийнхан онцгой зүйл олж илрүүлжээ. Тэд олж авсан лонхуудаа “Brewlab” хэмээх судалгааны лабораторид хүлээлгэж өгсөн байна. Гэтэл тэдгээр лонхуудаас амьд мөөгөнцөр гаргаж авах боломжтой нь тогтоогджээ. Энэ төрлийн мөөгөнцрийг гаргаж авснаар амьд шар айраг үйлдвэрлэх боломжтой юм.

Хэрвээ харанхуй, хүйтэн, нэгэн жигд нөхцөлд олон жилийн турш битүүмжилсэн лонхноос мөөгөнцөр гаргаж авч чадвал тухайн бүтээгдэхүүнийг хийхэд ашигласан анхны мөөгөнцрийг олж авсан гэсэн үг болохыг эрдэмтэд онцолжээ.

Эх сурвалж: BBC
М.НАРАНЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
9
БурууБуруу
8
ХахаХаха
7
ХөөрхөнХөөрхөн
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-28 213.87.89.72

*** Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж