Хэрвээ сансар огторгуйн салбарт 2021 онд гайхалтай нээлтүүд, үр бүтээлтэй жил болсон гэж бодож байвал ирэх жил улам их амжилт дагуулсан он болoхоор байна. НАСА ба өсөн нэмэгдэж буй сансрын салбар нь "хайгуулын сэргэн мандалт"-ыг үргэлжлүүлсээр байгаа билээ.
Ирэх онд “Saturn V” сансрын пуужингаас ч том, “Apollo” хөтөлбөрөөс илүү цар хүрээтэй хоёр том пуужин “Artemis” программын дагуу хөөрөхөд бэлдээд байна.
Шинэ Зеландаас хөөргөсөн “Rocket Lab” пуужин "сансрын станцын тойрог замыг турших зорилгоор сар руу жижиг хиймэл дагуул илгээхээр төлөвлөж байна" гэж НАСА мэдээлэв. Мөн ирэх онд шинэ төрлийн пуужингууд үйлдвэрлэгдэж хөөрөх ба тэр дундаас Пентагоны пуужин анхаарал татаж байна. Тус пуужинг "Нэгдсэн холбооны Вулкан пуужин” гэж тодотгох ба Пентагон хэлэхдээ “аюулгүй байдлыг хангах зорилготой” гэлээ.
“Boeing” агаарын тээврийн компани мөн НАСА-гийн сансрын нисгэгчдийг “Олон улсын сансрын станц” руу тээвэрлэх, буцаах зорилгоор “Starliner” хөлгийнхөө туршилтын нислэгийг дуусгахаар ажиллаж байна.
Эх сурвалж: The Week