Бүтээлч байдал, инноваци бол бидний уриа

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Бүтээлч байдал, инноваци бол бидний уриа

Орчин цаг үед хүмүүс удаан эдэлгээтэй, чанартай бүтээгдэхүүнийг илүү сонирхох болсон. Тэгвэл үүнтэй  санал нийлэх “Фаррахи Карпет” Иран хивсийг хүмүүс илүүтэй сонирхох болжээ. Фаррахи Kарпет групп нь 1965 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд "Farrokh Sepehr Kashan Textile Co", "Sepehr Kashan Carpet Co", "Atlas his Co" зэрэг 3 охин компанийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид үйлдвэрлэлдээ 100% полиэстэр мяндсан ээрмэл утас ашиглан хивс үйлдвэрлэдгээрээ дэлхийн анхдагч компаниудын нэг юм.

"Farrahi Carpet" групп нь орчин үеийн дэвшилтэт технологийг уламжлалт аргаар хослуулан мэргэжлийн ур чадвартай ажилчдаар дэлхийн классик хивсний өнгө хэв маягийг тодорхойлж, хамгийн нягтаршил бүхий хивс хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа хэрэглэгчдийнхээ гарт хүргэсээр байна.

Фаррахи хивс нь хамгийн дэвшилтэт технологийн дагуу янз бүрийн өнгө, загвар, нягтрал бүхий төрөл бүрийн хивс үйлдвэрлэдэг. Иран хивсний онцлог шинж чанарууд нь:

  • Харшил өгөхгүй
  • Бактер үржихгүй
  • Галд удаан тэсвэртэй
  • Толбо тогтдоггүй
  • Ус нэвтрүүлдэггүй
  • Ноолорч бөөсрөхгүй
  • Угааж цэвэрлэхэд хялбар

“Farrahi Carpet” групп компани нь ISO9001, ISO14000, OHSAS18000 зэрэг олон улсын чанарын стандартыг нэвтрүүлсэн сертификатаар баталгаажсан билээ.

ФАРРАХИ ОЛОН УЛСЫН БОЛОН МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД

“Farrahi Carpet” групп нь бүтээгдэхүүнийхээ 97%-ийг олон улсын зах зээл дээр экспортолдог. Тухайлбал Австрали, Канад, Герман, Өмнөд Солонгос, ИБУИНВант улсуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. “Farrahi Carpet” групп нь 2016 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг дэлхийн шал шаллагааны материалын хамгийн том үзэсгэлэн болох Domotex үзэсгэлэн худалдаанд загваруудаа танилцуулсаар ирсэн.

“Farrahi Mongolia” LLC нь “Farrahi Carpet” группийн үйлдвэрлэн гаргадаг чамин тансаг, классик хэв маягтай 11 коллекцийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэн Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн гарт хүргэхэд бэлэн болоод байна.

 

Ийнхүү хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ хүрч ажиллах, тэдний цагийг хэмнэх зорилгоор  Фаррахи Иран хивс нь ХУД, Фүүд сити /Food city/ худалдааны төвийн F2 буюу 4 давхарт шинэ салбараа нээсэн ба нээлтийн урамшуулал болгон хивсний  хэмжээнээс хамаарч 100,000- 200,000₮ хасуулж авах хямдралтай худалдаагаа зарласан байгаа юм.

  • 2х2.9м болон 2х3м хивсний худалдан авалтад 100,000₮
  • 5х3.5м хивсний худалдан авалтад 150,000₮
  • 3х4м хивсний худалдан авалтад 200,000₮ хасагдана.

Энэхүү хямдралтай худалдаа нь 2021 оны 12-р сарын 31-ныг дуустал үргэлжлэх бөгөөд өнгө загварын сонголттой Модерн, Классик загварын хивснүүд худалдаалагдаж байгааг дуулгахад таатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж