Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсны 815, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад Худалдааны Салбар үүсч хөгжсний 100 жилийн ойг тохиолдуулан, шинэ он солигдох торгон мөчид МУ-н Ерөнхийлөгчийн зарлигаар Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү даатгал, барилгын салбарт олон жил үр бүтээлтэй, төр, түмэндээ хөдөлмөрлөж, олон мянган хүнийг ажлын байраар хангаж, шинэ стандарт жишиг тогтоон баялаг бүтээж буй их үйлсийг өндрөөр үнэлэн Эдийн засгийн ухааны доктор, профессор, Монгол Улсын Худалдааны гавъяат ажилтан, Номин Холдинг ХХК-ийн Бизнесийн зөвлөх Амарбаярын Шагдарсүрэнг Төрийн дээд “Сүхбаатарын одон”-оор шагналаа.
Амарбаярын Шагдарсүрэн нь
- Худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, санхүү, даатгалын салбарын үндэсний хэмжээний сүлжээ бүхий шинэ тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг “Номин Холдинг ХХК” –ийг үүсгэн байгуулж төлөвшүүлэн хөгжүүлсэн,
- Хивс, Ноос ноолуурын үйлдвэрлэл, Их барилга орон сууцны хороолол, угсармал барилгын үйлдвэрлэл, Эко автобус угсралтын үйлдвэрлэлийг шинээр бий болгох, сэргээн хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийж үндэсний томоохон баялаг бүтээгч, татвар төлөгчдийн нэг,
- Улс эх орныхоо эдийн засгийг сэргээн босгох, дэлхийн жишигт нийцсэн шинэ тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэх замаар сүүлийн 20 гаруй жилд 6000 гаруй ажлын байрыг бий болгож ядуурал ажилгүйдлийг бууруулах, хэрэглэгчдийг шинэ хэрэглээнд сургах, соён гэгээрүүлэх их үйлсэд залуу халуун насаа сэтгэл дүүрэн зориулан, хөдөлмөрлөж, одоо ч амжилт алдраа дуурьсгаж, залуу хойч үе, хамт олон, нийгэмийнхээ өөдлөн дэвжих гэгээн ирээдүйн төлөө амьдрал үйлсээ зогсолтгүй зориулан хөдөлмөрлөсөөр яваа хүндэт иргэн билээ.
Номин Холдинг Компанийн нийт хамт олон, харилцагч түншүүд болон үйлчлүүлэгчдийн нэрийн өмнөөс Төрийн дээд шагнал цол тэмдгээр шагнагдсан явдалд халуун баяр хүргэе.
Холбоотой мэдээ