Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 157 иргэн Covid-19 цар тахлаар халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь гадаадаас зөөвөрлөгдөж, 93 нь Улаанбаатар хотод, 62 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 13 тохиолдол Говь-Алтай аймагт батлагдсан байна. Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас нэг иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1983 хүн эндэв.
Өнөөдрийн байдлаар халдвартай 1832 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3255 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.
Б.ЖАРГАЛ