Хятадууд Элон Маскийг шүүмжилж байна

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Хятадууд Элон Маскийг шүүмжилж байна

Хятадууд Элон Маскийг шүүмжилж байна

“Tesla” компанийн  гүйцэтгэх захирал Элон Маскийн эзэзмшдэг “Starlink” программын дагуу хөөргөсөн хиймэл дагуул Хятадын сансрын станцтай мөргөлдөх дөхжээ. Үүнээс улбаалан Хятад улс сансрын станцаа татан буулгахаас аргагүйд хүрсэн аж. Хятадын цахим сүлжээний олон мянган иргэн дургүйцлээ илэрхийлж, Маскийг шүүмжилж байна.

“Starlink” программын хиймэл дагуул өмнө нь хоёр ч удаа Хятадын сансрын станцтай мөргөлдөх дөхсөн. Тухайн үеүдийг Хятадаас АНУ-ын сансрын агентлагт долдугаар сарын 1 болон аравдугаар сарын 21 гэж мэдээлжээ.

"Хятадын сансрын станц аюулгүй байдлыг бодолцон, мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх хяналтыг хэрэгжүүлсэн" гэж НҮБ-ын Сансар огторгуйн үйл ажиллагаа эрхэлсэн газрын вэб сайтад нийтэлсэн байна.

“SpaceX” компани одоогийн байдлаар цахим шүүмжлэлд хариу өгөөгүй байгаа аж. Хятадын “Weibo” сайтад нэгэн хэрэглэгч тус хиймэл дагуулыг “төмрийн хог хаягдал” гэсэн бол өөр нэг хэрэглэгч ”Америкийн дайны зэвсэг” гэсэн сэтгэгдэл бичжээ.

Гаригийн тойрог замд ойролцоогоор 30000 хиймэл дагуул болон жижиг станцууд байрладаг ба эрдэмтэд засгийн газруудад аюулгүй байдлыг бодолцон арга хэмжээ авахыг зөвлөж байна.

“SpaceX” компанийн хувьд 1900 гаруй хиймэл дагуул хөөргөжээ. Эдгээр нь “Starlink” сүлжээнд ашиглагддаг ба тус компани дахин хиймэл дагуулууд хөөргөх төлөвлөгөөтэй байгаа аж.

АНУ-ын сансрын агентлаг НАСА арваннэгдүгээр сарын сүүлээр сансрын хог хаягдлаас үүдэлтэй эрсдэл өндөр гэж үзэн, сансрын аяллаа гэнэт зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. Маск "Starlink" хиймэл дагуулын зарим тойрог замд мөргөлдөх магадлалыг бууруулах ажиллагаа явуулсан гэж жиргэжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж