Реппер Канье Уэст экс эхнэрийнхээ гэрийн эсрэг гудамжинд төвхнөсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр дөрвөн хүүхэдтэйгээ ойр байхын тулд ийнхүү Ким Кардашианы амьдарч буй гэрийн ойролцоо 11 сая ам.доллараар сууц худалдан авчээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Канье Уэст одоо байгаа байшинг нь нураагаад, өөрийнхөө загвараар дахин барих аж. Калабасас дахь 1 акр газрыг өөрийнхөөрөө тохижуулахаар төлөвлөсөн гэж Канье ярьжээ.
Канье Уэст одоогоор өнгөрсөн есдүгээр сард Малибуд худалдан авсан харшдаа амьдарч буй юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, тэрбээр загвар өмсөгч Винетриатай хамт гэртээ хэд хэдэн удаа болзсон байна.
ЭХ СУРВАЛЖ: E ONLINE
Холбоотой мэдээ