Монголын үүрэн холбооны салбарт “хувьсал” айсуй | News.MN

Монголын үүрэн холбооны салбарт “хувьсал” айсуй

Монголын үүрэн холбооны салбарт “хувьсал” айсуй

Монголын үүрэн холбооны салбарт “хувьсал” айсуй

-“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК, “ONDO” СТАРТАПТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ БАЙГУУЛЛАА-

Монгол Улсад цахилгаан холбоо үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойтой зэрэгцэн цоо шинэ технологийн стартап “ONDO” (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) нээлтээ хийж, харилцаа холбооны салбарт шинэчлэл хийхээ мэдэгдсэн нь саяхан. Хүн бүрийн онцлог хэрэглээ, зан төлөв дээр тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж байгаа ОNDO нь технологид суурилсан, Монгол залуусын ур ухаанаар бүтсэн, үүрэн холбооны цогц системийг бүтээж зах зээлд нэвтрүүлэхээр зэхээд байна. Тухайлбал, бусад улсын өндөр үнэтэй үйлдлийн систем, технологийг худалдаж авахгүйгээр дотооддоо бүтээж байгаагаараа давуу талтай юм. Нэг ёсондоо технологийн хэрэглэгч бус бүтээгч үндэстэн болох эхлэл аль хэдийнэ тавигдаад байна.

Байгуулагдаад жил хүрээгүй байгаа ОNDO стартапын хувьд хэд хэдэн дэвшилтэд технологийг бүтээгээд зогсохгүй тухайн технологидоо суурилан урт хугацааны стратегийн түншлэлийг үүсгээд байна. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Монголын Цахилгаан Холбоо” ХК-тай хамтран ажиллах стратегийн түншлэл албан ёсоор байгуулсан байна.

Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамарсан өргөн дэд бүтэц бүхий 100 жилийн туршлагатай Монголын цахилгаан холбоо ХК нь ийнхүү шинэ технологийг нэвтрүүлэгч ONDO-той хамтарч ажилласнаар туршлага, инноваци хоёрыг хослуулж энэ цаг үеийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн цогц харилцаа холбооны шийдлийг хүргэх боломжтой боллоо. Төр, хувийн хэвшлийн энэхүү хамтрал нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн хурдыг Монголын хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх стратегийн чухал ач холбогдол бүхий алхам болж байна. Харилцаа холбооны салбарт давхардсан хөрөнгө оруулалтыг бууруулах, гадагш урсах хөрөнгийг дотооддоо эргэлтэнд оруулах бодит кейс болно гэдэгт талууд итгэлтэй байна.

Оператор компаниуд хоорондоо өрсөлдөх бус хамтрах замыг сонгосон энэхүү хамтрал хэрэглэгчдэд ямар гэнэтийн бэлгийг бэлдэж байгаа бол?

ШИНЭ ОНДО САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-28 213.87.89.72

!!!!!!!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-28 202.9.46.145

Ehlel gej khujaa utsand khulan ner ugch undesnii boldog shig yum bolokh biz kkk

Avatar

Зочин 2021-12-28 128.131.61.162

Goy goy, amjilt husie! Ta nar maani l ene ulsiig uud tatah hedhen humuusiin neg

Avatar

Зочин 2021-12-28 124.158.70.133

Баяр хүргэе. Шарк нэвтрүүлэгт орж хүн бүрд үнэтэй зөвлөгөө өгч, дэмждэг сайн хүү шүү. Ажилд нь амжилт, гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэе.

Avatar

Tsuvdai 2021-12-28 66.181.161.16

Shaamparuud

Avatar

Батбаяр.Т 2021-12-28 202.9.40.72

Монголын залуу үе нэгдэн нягтарч том үйлсийг бүтээж буйд маш их баярлаж байна. Маш том амжилт хүсьеэ

Avatar

Зочин 2021-12-28 192.82.71.222

yag ymar system bii bolgoh gj bgaagaa heleechee booronhii ym bichih ym

Avatar

Зочин 2021-12-28 192.82.73.160

Юуун 100 жил вээ? Оросуудын суртал ухуулгад толгойгоо идүүлчихсэн солиотой новшнууд.

Avatar

Зочин 2021-12-28 103.212.119.155

100 жилийн түүх. Юун оросууд вэ!

Avatar

Зочин 2021-12-28 202.21.115.178

100 жилээс өмнө чи хүрээний луухааны мэдэлд байсан.

Avatar

зочин 2021-12-28 119.40.98.177

Баяр хүргэе, амжилт хүсье,
Шарк танк д орж сайхан зөвлөгөө өгч, зөв хүмүүсийг дэмжиж хөрөнгө оруулалт хийдэгт нь баярладаг шү,

Avatar

Зочин 2021-12-28 192.82.85.217

Medeej saihan medee bn gehdee manai zarim nuhduud hudak reklamdaad,yag avaad uzeheer,helsen yarisan shig ni baidaggui tiim bish gej naidiya,medeej mongoliinhoo buteegdehuuniig hamgiin turuun avch hereglelgui yaahav

Avatar

Зочин 2021-12-28 202.21.109.55

anand uuriigoo elin musk geed bodchihsn bishu haha minii hugshun utasni lombardaraa mongo olool yavj bval boloo um bishuu

Avatar

Zochin 2021-12-28 202.126.89.11

Saihan medee baina. Mongolchuud bugdiig chadna shuu dee. Erguu ZG ni gadaadiin kompany, gadaadiin zovloh geed l ulig boltol yarih yum daa…

Avatar

Зочин 2021-12-28 192.82.78.71

hog hog hog

Avatar

zochin 2021-12-28 184.144.55.230

БАЯР XҮРГЭЕ, АМЖИЛТ !!!

Avatar

монгол хүн 2021-12-28 122.201.31.209

Сайхан мэдээ байна. Амжилт хүсээд хүлээж сууядаа. кк

Avatar

Зочин 2021-12-28 103.212.118.19

Мобиг эзэгнэсэн япончуудыг, скөйтелийн солонгосуудыг шахах цаг болсоон. Тэр тусмаа урьд зүгийн сайн ахыг энэ салбарт бүр ч оролцуулж болохгүй. АНУ болон Европын Холбоо энэ тал дээр асар том алдаа хийсэн ээ их л хожуу ухаарсан. Одоо маш их хохирол зардалтайгаар чөлөөлөгдөх гэж тийчилж байна…

Avatar

Зочин 2021-12-28 103.26.195.139

Хүнээр юм бүтээлгэж байгуулчихаад дараа нь хульхидаж хөөж туудаг луйварчин "монгол" араншин!!??

Avatar

Зочин 2021-12-28 66.181.161.75

Exnii xereglegchdiin neg bx bolnoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж