-“МОНГОЛЫН ЦАХИЛГААН ХОЛБОО” ХК, “ONDO” СТАРТАПТАЙ СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛ БАЙГУУЛЛАА-
Монгол Улсад цахилгаан холбоо үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойтой зэрэгцэн цоо шинэ технологийн стартап “ONDO” (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) нээлтээ хийж, харилцаа холбооны салбарт шинэчлэл хийхээ мэдэгдсэн нь саяхан. Хүн бүрийн онцлог хэрэглээ, зан төлөв дээр тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж байгаа ОNDO нь технологид суурилсан, Монгол залуусын ур ухаанаар бүтсэн, үүрэн холбооны цогц системийг бүтээж зах зээлд нэвтрүүлэхээр зэхээд байна. Тухайлбал, бусад улсын өндөр үнэтэй үйлдлийн систем, технологийг худалдаж авахгүйгээр дотооддоо бүтээж байгаагаараа давуу талтай юм. Нэг ёсондоо технологийн хэрэглэгч бус бүтээгч үндэстэн болох эхлэл аль хэдийнэ тавигдаад байна.
Байгуулагдаад жил хүрээгүй байгаа ОNDO стартапын хувьд хэд хэдэн дэвшилтэд технологийг бүтээгээд зогсохгүй тухайн технологидоо суурилан урт хугацааны стратегийн түншлэлийг үүсгээд байна. Тодруулбал, 2021 оны арванхоёрдугаар сарын 21-нд “Монголын Цахилгаан Холбоо” ХК-тай хамтран ажиллах стратегийн түншлэл албан ёсоор байгуулсан байна.
Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг хамарсан өргөн дэд бүтэц бүхий 100 жилийн туршлагатай Монголын цахилгаан холбоо ХК нь ийнхүү шинэ технологийг нэвтрүүлэгч ONDO-той хамтарч ажилласнаар туршлага, инноваци хоёрыг хослуулж энэ цаг үеийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн цогц харилцаа холбооны шийдлийг хүргэх боломжтой боллоо. Төр, хувийн хэвшлийн энэхүү хамтрал нь мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хөгжлийн хурдыг Монголын хэрэглэгчдэд цаг алдалгүй хүргэх стратегийн чухал ач холбогдол бүхий алхам болж байна. Харилцаа холбооны салбарт давхардсан хөрөнгө оруулалтыг бууруулах, гадагш урсах хөрөнгийг дотооддоо эргэлтэнд оруулах бодит кейс болно гэдэгт талууд итгэлтэй байна.
Оператор компаниуд хоорондоо өрсөлдөх бус хамтрах замыг сонгосон энэхүү хамтрал хэрэглэгчдэд ямар гэнэтийн бэлгийг бэлдэж байгаа бол?
ШИНЭ ОНДО САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ!
Холбоотой мэдээ