Зэсийн үнэ 2021 онд нэг фунт нь 4762 ам.доллар буюу нэг тонн нь 10476 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоов. Зэс хамгийн ихээр хэрэглэдэг Хятад улс эдийн засгийн сэргэлтийг эхлүүлсэн ч сүүлийн 47 жилд байгаагүйгээр бараа материалын солилцоо буурчээ.
Шилдэг үйлдвэрлэгчид болох Хятад, Перу дэх тасалдал, Байдены засаг захиргааны дэд бүтцийн төлөвлөгөө зэрэг нь дэлхийн ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой металлын эрч хүчийг бий болгосон байна.
Ханш нь өсөх хандлагатай байгааг “Goldman Sachs” тавдугаар сарын тайландаа дурдаад, тус металлыг "шинэ тос" гэж нэрлэсэн. Бид энэ удаа "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа зэсийн үнийн өсөлт, ирээдүйн төлөвийн талаарх мэдээллийг онцоллоо.
Чили
Дэлхийн шилдэг үйлдвэрлэгч Өмнөд Америкийн уул уурхайн бараг 30 жилийн өсөлтийн үндэс болсон Пиночетийн үеийн үндсэн хуулиа дахин бичихээр шийджээ. Татвар, нөөц ашигласны төлбөрийн системийг өөрчилж, Сенатаар батлуулсанаар тус улс дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 4 орчим хувийг бүрдүүлж, жилийн нэг сая орчим гарцыг эрсдэлд оруулж байна. Тус улсын хууль тогтоомжууд олон саад бэрхшээлтэй тулгардаг. Нийгмийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зэсийн борлуулалтын 75 хүртэлх хувь шаардлагатай аж.
“BHP” зэрэг компаниуд хуулийн төслүүдээс үүдэн металлын үнэ өсч, татвар нэмэгдсэнээр борлуулалт буурна гэж үзэж байна. Ерөнхийлөгч Габриел Борич арванхоёрдугаар сард сонгогдсоноор уг татварын хуулийн төсөл батлагдаж магадгүй юм.
Нийслэл Сантьягогийн ойролцоох Коделко, Андина уурхайд бараг нэг сар үргэлжилсэн ажил хаялтаас болж ажил тасалдсаны улмаас Чилийн зэсийн үйлдвэрлэл есдүгээр сард сүүлийн долоон сарын доод түвшиндээ хүрчээ.
Перу
Тус улс дэлхийн зэсийн зах зээлд хоёрдугаарт бичигддэг. Зургадугаар сард, социалист Педро Кастилло ерөнхийлөгчийн урт хугацааны тэмцэлд ялсан. Тэрбээр уул уурхайн нэмэгдлээс олсон хөрөнгөө цуглуулж, мөн Хятадын “ MMG”-гийн эзэмшдэг Лас Бамбас төслөөс олсон орлогыг ард иргэдэд хуваарилах замаар эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулахыг хүсч байна.
Тус улсын өмнөд хэсэгт орших Лас Бамбас хотод болсон эсэргүүцлийн жагсаал, бүслэлтийн улмаас засгийн газрын хэлэлцээрийг хурцатгаж, уугуул иргэд болон уул уурхайн гол салбарын хоорондын асуудлыг улам хүндрүүлж байна.
Чумбивилкас муж дахь тээврийн гол замыг гурван долоо хоног хаасны улмаас дэлхийн нийт зэсийн 2 орчим хувийг үйлдвэрлэдэг уурхай бараг зогсоход хүрсэн. Иймд тус улсын засгийн газар болон орон нутгийн нийгэмлэг өнгөрсөн долоо хоногт түр эвлэрэх тохиролцоонд хүрэв. Чили, Перу хоёр дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлдэг юм.
Камоа-Какула
2021 онд цар тахал нүүрлэсэн ч Өмнөд Америкийн шилдэг үйлдвэрлэгч, Канадын “Айвенхоу Майнз” (TSX: IVN) Ардчилсан Конго дахь Камоа-Какула хэмээх томоохон төслөө хугацаанаас нь өмнө эхлүүлж байгаагаа зарлав. Төлөвлөсөн анхны уурхай болох Какула нь ашиглалтын эхний таван жилийн хугацаанд "зэсийн 6 хувиас дээш" дундаж агууламжтай, жилд 3.8 сая тонн хүдэр олборлох төлөвтэй байна гэж тус компани мэдэгджээ. “Айвенхоу”-гийн үүсгэн байгуулагч Роберт Фрийдланд уг төсөл нь дэлхийн хоёр дахь том зэсийн уурхай болохоос гадна томоохон үйл ажиллагаануудаас хамгийн өндөр агуулгатай уурхай болно гэж үзэж байна.
Хятадын хөрөнгө оруулалт
Хятад улс жил бүр 14 сая тонн гаруй зэс хэрэглэдэг нь дэлхийн зарим орнуудын нийлүүлэлтээс ч их юм. Гэвч өнгөрсөн жил дотоодын нийлүүлэлт нь хаягдлыг оруулаад, ердөө 2 сая тонн орчим, олборлосон бүтээгдэхүүн нь зогсонги байдалтай байсан.
Африк болон бусад улс орнуудад байрлах Хятадын эзэмшдэг 30 орчим уурхайн импортын баяжмал одоо тус улсын хэрэгцээний 40 хувийг хангаж, импортын хэмжээ жил бүр шинэ дээд амжилт тогтоосоор, сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгджээ.
Хятад улс дэлхийн уул уурхайн төслүүдэд 2010 оноос хойш шууд хөрөнгө оруулалт хийж, гадаадын зэсийн компани, эд хөрөнгийг худалдан авахад 16 тэрбум гаруй ам.доллар зарцуулаад байгаа аж.
2022 он
Нийлүүлэлт нэмэгдэж, эрэлт багассаар ирэх онд зэсийн үнэ буурах төлөвтэй байна. Хятад дахь эрэлтийн өсөлт удааширч, Перу дахь Англо-Америкийн “Quellaveco” уурхайн нийлүүлэлт нэмэгдэж магадгүйн улмаас ирэх онд үнэ тогтвортой байх хандлагатай байна.
"Зэсийн урт хугацааны хэтийн төлөв өсөх хандлагатай хэвээр байгаа ч 2021 онтой харьцуулахад ирэх жил зогсонги байдалд орох төлөвтэй байна" гэж “Refinitiv”-ийн үндсэн металлын ахлах шинжээч Карен Нортон хэлжээ.
Уурхайн нийлүүлэлт ирэх онд 3.9 хувиар нэмэгдэж, 22 сая гаруй тоннд хүрэх төлөвтэй байна гэж Олон улсын зэсийн судалгааны групп мэдэгдэв.
“Bank of America” ирэх онд эрэлт тогтвортой байх, 2023 онд олборлолтоос үүдсэн ашгаа өгөх төлөвтэй байна гэж үзлээ. Ирэх онд үнэ нь дунджаар 9813 ам.доллар, 2023 онд нэг тонн нь 8375 ам.доллар болно гэж таамаглаж байна.
Нүүрстөрөгчгүйжүүлэх хүчин чармайлтаас үүдэн зэсийн эрэлт нэмэгдэнэ. Ирэх онд 25 сая тоннын нөөцтэй зах зээлийн нийт эрэлтийн 40 гаруй хувийг эзэлнэ гэж “JPMorgan” таамаглав.
Эрчим хүчний шилжилтийн үеийн зэсийн нийт хэрэгцээ энэ онд 1.8 сая тонн байсан бол 2025 он гэхэд гурван сая гаруй тоннд хүрнэ гэж “JPMorgan” мэдэгдэв.
Эх сурвалж: MINING
Т.ИСҮ
Холбоотой мэдээ