Малын өвчин гарсан сумдад махны гарал үүслийн гэрчилгээ олгохгүй | News.MN

Малын өвчин гарсан сумдад махны гарал үүслийн гэрчилгээ олгохгүй

Малын өвчин гарсан сумдад махны гарал үүслийн гэрчилгээ олгохгүй

Малын өвчин гарсан сумдад махны гарал үүслийн гэрчилгээ олгохгүй

Махны өвчлөлөөс үүдэж нийслэл рүү нэвтрүүлэх махны нийлүүлэлт багасчээ. Худалдаачдын хэлж байгаагаар зүүн аймгуудаас ирэх мах багассан байна. Учир нь тухайн бүс нутагт малын гоц халдварт өвчний тархалт өндөр байгаа аж.

Мал эмнэлгийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад "Малын гоц халдварт өвчин бүртгэгдсэн аймаг, сумдыг хяналтад бүрэн авсан. Халдвартай мах нийслэл рүү нэвтрүүлэх боломжгүй. Учир нь нэгдүгээрт, халдварт өвчин гарсантай холбоотойгоор тогтмол хяналт хийж байна. Хоёрдугаарт, гарал үүслийн бичгийг айл бүрд өгч байна. Энэ гэрчилгээг авахад ямар нэгэн ачаалал, хүндрэл байхгүй. Тиймээс малчид мах нийслэл рүү тээвэрлэж байгаа тохиолдолд заавал гарал үүслийн гэрчилгээтэй зорчиж байна" гэсэн юм. Мөн халдварт өвчин бүртгэгдээд буй аймгуудад махны гарал үүслийн гэрчилгээ олгохгүй байгааг онцоллоо.

Нийслэлийн Мал эмнэлгийн улсын байцаагч Ж.АЛТАНХУЯГ:

-Цаанаас ирж буй анхан шатны гэрчилгээг үндэслээд, нийслэл рүү мах нэвтрүүлж байна. Намар дулааны улиралд мах ачсан машинуудыг ариутгаж байж нийслэл рүү нэвтрүүлж байсан бол одоо хүйтэрсэн учир ариутгаж, халдваргүйжүүлэх боломжгүй болсон.

Зөвхөн 22-ын товчоогоор өдөрт дунджаар ямааны мах 30 гаруй тонн, үхрийн мах 15-18 тонн, хонины мах 8-10 тонн нэвтэрч байна.

Хулгайн мах оруулж ирэх ямар ч боломжгүй болсон. Жилийн эцсийн малын тоо толгой дээр үндэслээд, Мал эмнэлгийн гэрчилгээ гардаг. Дорж гэдэг айл 10 үхэртэй байлаа гэхэд тэр тоогоор л малын гэрчилгээ олгоно. Ингэснээр хяналт тавихад ч амар болсон. Гэрчилгээ, гарал үүслийн бичгийн дагуу QR код олгож, түүний дагуу постоор оруулна. Түүнээс шүлхий бүртгэгдсэн аймгаас ирж байна уу, халдвартай мах байж магадгүй гэдгийг товчоод дээр хянах боломжгүй. Гэрчилгээний дугаарын дагуу л бүртгэлийг баталгаажуулж оруулж байна.

Аймаг, орон нутагт шинжилгээ хийж, түүний дагуу баталгаажуулалт хийж байгаа учир товчоод дээр зөвхөн түүнийг бүртгэж, хянах үүрэг л хүлээдэг. Сэжигтэй, гарал үүслийн бичиггүй мах нэвтрүүлэхийг оролдвол цагдаагийн байгууллагад шилжүүлж, Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцдог.

Шүлхий өвчинтэй тэмцэхээр Мал эмнэлгийн ерөнхий газраас зургадугаар сарын 18-наас хойш дөрвөн удаагийн татан авалтаар 11.6 сая тун шүлхийн вакцин авсан. Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 11-нд 1.6 сая тун шүлхийн вакцин авч, Дархан, Сэлэнгэ, Ховд, Дорнод, Төв, Архангай зэрэг аймагт хуваарилж өгөөд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-28 213.87.89.72

== Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж