Төрийн үйлчилгээ авахын тулд Яармагт "хонох" нь | News.MN

Төрийн үйлчилгээ авахын тулд Яармагт "хонох" нь

Төрийн үйлчилгээ авахын тулд Яармагт "хонох" нь

Төрийн үйлчилгээ авахын тулд Яармагт "хонох" нь

Сүхбаатарын талбайгаас Яармагийн дэнж хүртэл 11 км зайтай. Түгжрэл багатай үед хамгийн багадаа 30 минут зарцуулна. Өөрөөр хэлбэл дунджаар нэг цагийн дараа л хүрэх газраа очиж байна. Төрийн ордны зэргэлдээх Хангарьд ордон бууриа сэлгэж, шинэхэн байрандаа төвхнөж эхэлсэн мэдээллийн дагуу Яармагийг зорьсон юм. Нар жаргаж, ажил тарахаас урьтаж, 16:00 цагийн орчимд хотын төв цэгээс хөдөлсөн ч түгжрэлд гацсаар ажил тарахын өмнө буюу 18:00 цагтай уралдаж очив.

Гурван блок бүхий Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборын А блокын үүдээр орвол инженер, техникийн болон үйлчилгээний ажилчид толгой өндийх завгүй ажиллана. Эрчүүд том оврын буйдан, ширээ, сандлыг цахилгаан шатаар тасралтгүй зөөж, үйлчлэгч нар тавилгуудыг эмхэлж цэгцлэхийн зэрэгцээ цэвэрлэгээ хийнэ. Бүгд дор бүрнээ өөрсдийн хариуцсан ажлаа хийх нь шинэхэн нутагт дөнгөж нүүж ирсэн айл мэт. Хотын захиргааны шинэ байрны А блокт Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн хоёр агентлаг байрлаж буй юм байна.

Хоёрдугаар давхарт Хот байгуулалтын хөгжлийн газар байрласан бол дөрөв болон тавдугаар давхарт Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар ажиллаж эхэлжээ. Хотын захиргааны зургаан агентлагийн 400 орчим албан хаагч энэхүү шинэ байр руу нүүх аж. Үүнд иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг Газрын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газар багтаж байна.

ИРГЭД ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ЯАРМАГ РУУ БИЕЧЛЭН ОЧНО

 Хот байгуулалт хөгжлийн газар гэхэд 22 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. Өнөөдрийн байдлаар зургаа нь цахимд шилжжээ. Тус газар нь 100 гаруй ажилтантай. Тиймээс аль болох онцын шаардлагагүй үед биечлэн очихоос илүү цахимаар авах боломжтой үйлчилгээг судлахыг Хот байгуулалт, хөгжлийн газрынхан зөвлөв. Гэсэн ч иргэдийн хувьд шаардлагатай тохиолдолд хотын төвөөс Яармагийг зорихоос өөр аргагүй болж байна.

Хот байгуулалт, хөгжлийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн хэлэхдээ “Иргэдийн хувьд биечлэн очсоноор төрийн үйлчилгээ авч, ажил бүтнэ гэх уламжлалт ойлголтоос салах хэрэгтэй.  Манай байгууллагын хувьд 22 төрлийн үйлчилгээ үзүүлдэг ч архитектортай уулзах, архивын лавлагаа авах тохиолдолд иргэд биечлэн ирэх шаардлага гарна. Тиймээс зургаан төрлийн үйлчилгээ цахимд шилжсэн. Хэдийгээр өнгөрсөн Бямба гаригаас шинэ байранд нүүж ирсэн ч иргэдэд үзүүлэх үйлчилгээг тасалдуулаагүй” гэлээ.

ТҮГЖРЭЛИЙГ ТҮГЖСЭН ЯАРМАГ

Төрийн албан хаагчдын ажил өглөө 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тардаг. Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор руу нүүсэн албан хаагчдын тухайд өглөө нь ажлаасаа хоцрохоос илүүтэй орой хэрхэн харих вэ гэдэг асуудал "толгойны өвчин" болжээ. Гэхдээ бүхэлдээ зогсоол болсон автозам дээр тэвчээрээ шалгахаас өөр аргагүй. Албан хаагчдын хэлснээр Яармагаас хотын төв хүртэл дунджаар 3-4 цаг зам дээр түгжирч байна. Зайсан, 21 дүгээр хороолол, Хайлааст орчимд амьдардаг иргэд 4-6 цаг зам дээр түгжирсний эцэст гэрийн бараа харах болжээ.

Хамгийн эртдээ 16:20 цагт ажлаасаа тарсан ч ялгаагүй олон цаг түгжирдгийг ажилтнууд хэлж байлаа. Сурагчдын хичээл түр завсарлаж, ачаалал буурсан үед ийм хугацааг зарцуулж байгаа юм. Ажилтнууд хоорондоо “Орой нь яаж гэртээ очиж хонох вэ гэдэг л жинхэнэ асуудал болсныг ярьж инээлдэх. Зарим нь цонхоор зам руу ширтэж, зам сийрэг болохыг хүлээх. Тэдний хувьд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд гэртээ хэзээ харих вэ гэдэг асуултын тэмдэг болжээ.

Түгжрэлийн оргил ачаалал эхэлж 18:00 цаг болжээ. Яармагийн дэнжээс хотын төв хүртэл дөрвөн цаг түгжрэв. Тэр дундаа Зайсан чиглэсэн уулын зам, Яармагийн гүүр орчимд “тэг” зогсов. Унтаад сэрсэн ч Яармагаасаа холдохгүй. Аргаа барсан хүмүүс автобус, машинаасаа бууж алхана. Машин дундуур сүлжих хүмүүс дайруулах вий гэж айх зүйлгүй, тайван. Орой 21:00 цагийн үед хотын төвийн бараа харлаа. Ямартай ч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхэд төрийн албан хаагчид түгжрэл эхлэхээс өмнө 16:00 цагт ажлаасаа тарсан ч зам дээр “хонох”-оос өөр сонголтгүй бололтой.

                   НИЙСЛЭЛИЙН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХЭД 500 САЯ  ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ

Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн төр захиргааны байгууллагуудыг энэ оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлэхээр болсон. Тиймээс бичиг баримтаас эхлээд сандал ширээгээ зөөсөн ажилчид Хангарьд ордонд хөлхөлдөх болжээ. Төв талбайгаас тус байр руу ороход таван минут ч хүрэхгүй хугацаа зарцуулах бол Яармаг руу хамгийн багадаа л нэг цаг шаардлагатай.

Хангарьд ордонд Нийслэлийн ЗДТГ болон харъяа 16 агентлаг бий. Нийт 3000 ажилтантай. Тэдний цөөн хэсэг нь буюу зургаан агентлагийн 400 орчим албан хаагч Яармагийн шинэ хотын захиргаа руу нүүж эхэлсэн нь энэ.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудыг нүүлгэхэд 1.2 тэрбум биш, 500 сая төгрөг зарцуулж байгаа аж. НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэлэхдээ “Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад 500 сая төгрөгийг нийслэлийн 2021 оны төсөвт тусгасан. Тиймээс 1.5 тэрбум төгрөг зарцуулаагүй. Нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардалд 90 сая төгрөг төсөвлөсөн бол бусад цэвэрлэгээ, үйлчилгээ, материалын зардал, цэвэрлэгээний багаж, тоног төхөөрөмжийн зардал, интернэт сүлжээ, сервер, дотоод сүлжээ, тоног төхөөрөмж, суурийн утасны шилжүүлгийн тохиргоо үйлчилгээ, тоног төхөөрөмжийн зардал орж байна.

Мөн нүүлгэлтийн ажил, тээвэрлэлтийн зардал, А корпусын зоогийн газарт шаардлагатай тоног төхөөрөмж, төрийн тусгай хамгаалалтын тоног төхөөрөмж, нэвтрэх болон олон нийтийн талбайд байрлуулах ариутгал халдваргүйтгэлийн тоног төхөөрөмжийн зардал зэрэг багтаж байна. Цар тахлын үе учраас нийслэлийн хувьд нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг аль болох бага зардлаар хийхээр төлөвлөж, энэ дагуу дотоод нөөц, бололцоогоо ашиглан ажлуудаа хийж байна” гэлээ.

Тэрбээр төрийн үйлчилгээг аль болох цахим руу шилжүүлж байгаа ч иргэд зарим тохиолдолд Яармаг дахь хотын захиргааны шинэ байр руу очих шаардлагатай болохыг хэллээ. Учир нь одоогоор төрийн бүх үйлчилгээ цахимд шилжээгүй.

                           ХОТЫН ДАРГА НҮҮХ ҮҮ, ҮЛДЭХ ҮҮ?

Ийнхүү  97 тэрбумаар баригдсан Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны байр эзэнтэй болж эхэлж байна. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарын хувьд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хотын дарга болсон бөгөөд Ерөнхий сайдын шийдвэрийг дагаж, хотын захиргааг нүүлгэхээр болсныг зөвшөөрч буйгаа мэдэгдэж байв.

Хотын дарга Яармаг руу нүүх эсэх асуудал олны анхаарлыг татаж буй. Энэ талаар хотын захиргааг шилжүүлэх ажлыг хариуцаж буй НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдоос тодруулбал “Нийслэлийн харъяа агентлагуудыг үе шаттай нүүлгэнэ. Хотын дарга ч бас Яармаг руу нүүнэ” гэсэн юм. Гэсэн ч зарим эх сурвалжийн хэлж байгаагаар хотын дарга Д.Сумъяабазар нүүхгүй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

63 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-28 66.181.186.23

3 цаг ч арай бишээ, яг 2 цаг түгжирдэг

Avatar

А 2021-12-28 66.181.176.240

Одоо яая гэхэв дээ өөрсдөө зовлонг нь үзэж дээ хаха

Avatar

Зочин 2021-12-28 202.126.89.75

Hotiin tuvuus 600 mashin yavna gesen ug, ene bol zuv alham

Avatar

Зочин 2021-12-28 202.126.89.90

Ядаж ганцхан бодит ажил хийж эхэллээ Нүүх маш зөв Хот ямар болсоныг өөрсдөа мэдрэх хэрэгтэй Буруу жолоотой машинаа унахаа больчих Энэ жижигхэн хотод явган явахад эрүүл мэндэд тустай

Avatar

Зочин 2021-12-28 213.87.89.72

* Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

йыб 2021-12-28 202.126.92.99

нүүсэн нь маш зөв

Avatar

зочин 2021-12-28 59.153.114.44

Нүүсэн нь маш зөв

Avatar

Ж 2021-12-28 64.119.26.235

Яармагийн газрыг зарж идэх гэж л анхнаасаа Хотын захиргааг шилжүүлнэ гэж халхавч хийсэн.Одоо нөгөа яриад байдагДолоон буудлын Должин эмээ 30 минутад 1 автобусаар хотын захиргаа ордог байсан бол одоо 2 дамжих 4 цаг явж үйлчилгээ авдаг болсон

Avatar

Зочин 2021-12-28 66.181.189.169

yur ni davuu tal bolj bna gej harah heregtei. turiin uilchilgee nevterch baij zarim ded butsets shinechlegddeg tal bii bi!

Avatar

Зочин 2021-12-28 202.126.89.183

Хотын захиргааг Дэнжийн 1000 д байршуулах нь зөв ш дээж

Avatar

Зочин 2021-12-28 202.126.89.183

Чулуу байрнаасаа хөдөлбөл 3 жил яадаг билээ. Тийм юм л битгий болоосой доо залбирах минь

Avatar

mgl 2021-12-28 202.179.11.230

odoo neg muu oilgoh bailgui dee. sumiyabazar nuuhgui bol hotiin dargaas chuluuluh heregtei.

Avatar

Зочин 2021-12-28 202.126.88.229

Yarmagt bair,hashaa baishin.tureesleh heregtei.Uur.yamar ch argagui gesh.

Avatar

Зочин 2021-12-28 222.229.227.77

Хотоо өөрсдөө ийм болгосон хүмүүс хохь нь гэж хэлье

Avatar

Зочин 2021-12-28 49.229.35.173

Хотын удирдлага асуудлынхаа дотор нь орж ирж байж асуудлаа шийднэ үү

Avatar

Зочин 2021-12-28 59.153.86.19

Өөрсдөдөө зориулж маш хурдан зам тавинаа нөхдүүд санаа зоволтгүй

Avatar

Баясаа 2021-12-28 43.242.242.68

Яармаг хавийн бөглөрлийг яаж шийдсэнээр чинь Сумъяабазарыг дахин сонгох эсэх нь шийдэгдэнэ.Одоо худлаа бурах хэрэггүй ажиллах үлдлээ.

Avatar

Зочин 2021-12-28 59.153.114.188

Хотын захиргааг ерөөсөө нүүлгэх шаардлагагүй байсан.АН-ынхны зориуд санаачилсан, хорлон сүйтгэх ажиллагааны нэг

Avatar

б 2021-12-28 64.119.20.108

Хотын захиргааныхан өөрсдөө наад түгжрэлээ мэдэр. Дургүй бол ажлаасаа гар л даа.

Avatar

Зочин 2021-12-28 103.212.118.19

Зөв зөв…. нүүх нэн шаардлагатай байсан. Хотын төвийн түгжрэл харьцангуй багасана. Харин Туул голын араар яг энэ зундаа багтааж дорвитойхон өргөхөн зам тавь. Бас сонсголонгын гүүр, яармагын гүүрний дунд дахиад нэг гүүр шуурхай барь. Мөн Яармагын зам дагуудаа явган зорчигчийн нүхэн гарц олноор хийж, машины урсгал саатахыг багасга…. Уулын замыг дахиж өргөсгө. Зайсангын уулзвар, комбинатын уулзваруудыг, урсгалууд уулздаггүй дээгүүр доогуураа зөрдөг давхар замтай болго.

Avatar

Зочин 2021-12-28 202.179.26.33

УГ НЬ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭДЭЭС АРАЙ ДӨНГҮҮР САЙХАН ЯРЬЖ БАЙНА. ЗАЙСАН 120 УЛААНБААТАР РАШААН СУВИЛАЛ ХАВИЙН БАЙРУУДЫН ЗОГСООЛ ГАРЦЫГ БАС ӨРГӨСГӨХ НЭМЭХ ШААРДЛАГАТАЙ. ЕРӨӨС ХОТЫН ТӨВ ЗАЙСАНГ ХОЛБОСОН ЗАМ Л ТӨВИЙН ТҮГЖРЭЛИЙН ГОЛ ШАЛТГААН БАЙГАА. ЭНЭ ДЭЭР Л АНХААРАХГҮЙ БОЛ ТӨВ ЯГ ХЭВЭЭРЭЭЛ УЛАМ ДОРДОНО.

Avatar

Зочин 2021-12-28 202.55.188.85

Энэ сэтгүүлч их мөнгө авч өмөөрч бичиж байгаа байх. Урьд нь иргэдийн түгжрэлд яаж хэцүү байдгыг бичээгүй байж .
Нүүх нь зөвөө … дарга нар өөрсдөө биеэрээ мэдэрч байж түгжрэлийг арилгана

Avatar

Зочин 2021-12-28 202.9.47.14

Nuuj baij l gargalgaa gargana sain baina

Avatar

Зочин 2021-12-28 202.126.88.223

Төр нь Худлаа Чухал Дүр эсгэн Хоосон Лоозогнолоор дүүрэн, Ард Иргэд нь Бэлэн зэлэн Юмс хийгээд Том томоос Сайн Сайханаас нь Ярьж, Хэлцэн, Шүүж Шүүмжлэхээс Хэтэрдэггүй Улс Оронд Хэн Юу Хийж Бүтээхийн, Хэн Ажил Хийхийн ⁉️ Хэн Хууль Стандартын Хэрэгжилтэнд Хяналт Тавихын бээ ⁉️

Avatar

Зочин 2021-12-28 66.181.177.30

Сумьяабузарыг нуулгэж тугжрэлийг амьдаар нь мэдруулэх хэрэгтэй, тугжрэлийн буруутнууд еерсдее тунжирч л байг

Avatar

Зочин 2021-12-28 202.179.27.110

Эргүү сэтгүүлч юу бичээд байгаан бэ. Төв талбайгаас хотын захиргаа руу ороход 5мин хангалттай байсан ч гэх шиг.Нүүснийг эсэргүүцээд байгаамуу мал минь

Avatar

Зочин 2021-12-28 59.153.114.188

Хотын захиргаа нүүлгэхийг анх Батүүл санаачилж, АН-ынхан олонх байхдаа дэмжиж шийдсэн. Гарах хүндрэлийг тэр үед хэлэлцэх ёстой байсан .Одоо нэгэнт барилга байгууламж нь баригдаж,байгууллага хүмүүс нь шилжээд ажиллаад эхлэсэн үед олон юм ярьж хүндрэл тооцож элийрээд хэрэггүй.Түгжирч,хүндэрч,шаардлагатай бол хоноод явахаас өөр аргагүй.Бидний нэг гол дутагдал бол ,асуудлыг оновчтой шийдвэрлэж чаддаггүй туйлширдаг,тэгээд өөрсддөө гай чирэгдэл тарьдаг,хохирлоо амсдаг,дараа нь байнгын гомдол хэрүүл

Avatar

Иргэн 2021-12-28 192.82.80.135

үүний МАН хийсэн .Одоо Монголд ирэх гадны жуулчид ажлаар ирж байгаа хүмүүс яана аа Яармагийн урд талыг зарж идэхээ л бодсон Тэдэнд улс иргэдийн эрх жирийн иргэдийн амьдрал гэх сэтгэл алга.Баянхошуу руу хотын захиргааг нүүлгэх нь зөв байсан Даанч Бат Үүл дутуу шийдэмгий бусаараа алдсан МАХН г татан буулгах байсныг болиулснаас бид өөх ч бишбулчирхай ч биш болж хуучин соц орнуудаас хоцроод байгаа Үзэл санааны хувьд доголдож залуус бүхээгтэй ногоон машинтайгаа бүрэнхий үдшээр хаачна вэ гэх ичиг

Avatar

Зочин 2021-12-28 59.153.114.188

АН-ын хулгайчуудын санаачилж шийдсэн ажил гэдгийг иргэд бүгд мэдэж байгаа. Бүр баянхошуунд нүүлгэх гээд Батүүл мэт нь олон жил хашгачсан Одоо болохоор бурууг бусад рүү түлхэх санаатай. Эд нар ийм л улаан луйварчид.

Avatar

Зочин 2021-12-28 192.82.92.44

Харин ч Баянхошуу руу хотын захиргаа нүүсэн бол урд , зүүнээсээ орж гарах хоёр гайгүй замтай, гэр хороолол дундуур шинэ зам тавих боломжтой, хотын том жижиг дарга нар жинхэнэ утаан дунд ажиллаж энгийн иргэдийн амьдралыг нүдээрээ харж Улаанбаатар хотод их өөрчлөлтийг авчрах байсан юм. Даан ч нэг намынхаа гаргасан саналыг хичнээн зөв байсан ч нөгөө нам нь үгүйсгэдэг зарчим нь үйлчилж эцэст нь бүгдээрээ хохироод үлдэж байна даа.

Avatar

Зочин 2021-12-28 139.5.217.65

харин тийн батүүл баянхошууруу нүүлгэх шийдвэр гаргасан мангарууд яармагруу нүүлгэсэн заяа нь тэр түгжирч үхмэрүүд

Avatar

zochin 2021-12-28 64.119.21.201

yum bolgond tuwug b** durdi , bolokhguy bol sumandaa ochij amidar

Avatar

Зочин 2021-12-28 66.181.161.49

Угаасаа юуч хийдгүй амьтад , түгжирлыг далимдуулаад бүүр юуч хийгүй юм байна л дөө …..

Avatar

Зочин 2021-12-28 66.181.184.174

Иргэдэд үйлчлэх ёстой хүмүүс өөрсдийнхөө хийж бга ажлын талбар дээр орж мэдрэх нь буруу юу байхав, ямар өөрсөддө нэмж иргэдээс үйлчилгээ авах гэж байга биш. Харин ч иргэдэд хурдан шийдэх аргыг нэвтрүүлж хэрэгжүүлж өгнө биз.

Avatar

Зочин 2021-12-28 66.181.190.193

Харин Яармагийн хүмүүс гэртээ хонох нь .

Avatar

зочин 2021-12-28 66.181.164.171

Сайхан бүтээн байгуулалт болсон байна лээ. Талархаж сур байнга л нэгнээ мэрж байх эерэг бай

Avatar

үнэн 2021-12-28 202.21.126.82

Хотын төвөөс захиргааг гаргах нь зөв өө, түгжрэлийг бууруулна, харин тэр их орон сууцыг дэд бүтсийг нь нэмэлгүйгээр яармагт барих зөвшөөрөл өгсөн хот төлөвлөлтийн нөхдүүдийг цаазлах хэрэгтэй.

Avatar

зочин 2021-12-28 202.126.92.99

одоо болио худлаа хуцаад байхаар дуугүй хэвтэж бай. Та нарт таалагдах шаардлагагүй. Хэн ч байсан та нар шиг новшнууд хуцаж л байдаг шүү дээ.

Avatar

зочин 2021-12-28 122.201.31.159

Су.Батболд гэж нөхрийн хийсэн ажил, төсвөөс 100.0 тэрбум төгрөг зарцуулсан төсвийн хулгайч нар байгам даа

Avatar

Зочин 2021-12-28 66.181.184.174

Хотын асуудлуудыг шийдэх ёстой цалин авч бга хүмүүс энгэж өөрсдөө байдлын мэдэж байж харин нэг шийдүүлэх нь харинч хэрэгтэй юм болж. Тав тухтай сууж бсан бол бусад татвар төлж цалинжуулж бга иргэдийнхээ амьдралыг ойлгохгүй шүү дээ.

Avatar

зочин 2021-12-28 122.201.31.159

хуучин хотын дарга асан Су.Батболд гэдэг хулгайчийн хийсэн ажил байгам даа, Сонгино-Хайрхан луу хотын захиргааг нүүлгэхээр төлөвлөөд, зургийг гь гаргасан байхад Су.Батболд гэж малын эмч хотын дарга болоод 100.0 тэрбум төгрөг зарцуулан байж Яармагт бариулсан, тэр нөхөртэй хариуцлага тооцооч ээ МАН хан, эхнэрийнхэн нь төрсөн дүү Ариунбаяр гэж хулгайч бацаан хотын хөрөнгө оруулалтын газрын даргаар тавигдаад зарлагдсан бүх тендерийн будлиантуулж тендерийн хулгай хийж байгаад явсан хулгайч бацаан

Avatar

Zochin 2021-12-28 165.225.96.103

Баянхошуундаа барисан нь хамгийн зөв байсан. Тэгсэн бол тэр хавь аль хэдийнээ барилгажаад утааны асуудал ч давхар шийдэгдчихсэн байх байсан. Хотын Захиргааг яармагт барих шийдвэр гаргасан нь хамгийн буруу тэнэг шийдвэр байсан.

Avatar

Зочин 2021-12-28 202.131.230.114

ер нь хотоос нүүх Төв аймаг Налайхд байх боломжтой дараах газрууд байна.Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Хөдөө аж ахуйн яам мал эмнэлгийн даборатори гэх мэт эдгээрийг хотоос гарагхад дагаад олон асуудал шийдэгдэж эхлэнэ

Avatar

Зочин 2021-12-28 202.131.230.114

өө нээрээ хил хамгаалах ерөнхийгазар хотод байдаг бүх цэргийн ангиуд

Avatar

Зочин 2021-12-28 66.181.189.200

Сайн бодож, зөв төлөвлөж сурна биз…алсаас хараад байлгүй

Avatar

Зочин 2021-12-28 43.228.129.131

Төрийн захиргааны байгууллагуудыг хотын гадна гаргана гэдэг угааасаа буруу, дэд бүтэцгүй байж хөдөлгөөн хийх эрчимийг улам нэмэгдүүлэх муу талтай байхад ямар тэнэгүүд нь нүүлгэнэ гэдэг байна аа

Avatar

Зочин 2021-12-28 202.9.40.45

Сайн сайхан болгоныг дандаа үмхий үгээр утаж байдаг МАНАН-гийн буюу АН-ын сайт ард түмэндээ хэрэгтэй юм огт бичихгүй. Иргэдийг төр засгийнх нь эсрэг турхирчихаад сууж байдаг. Зарим нэг боловсролгүй бүдүүлэг нөхөд нь тэдний үгэнд итгэдэг бололтой.
Хамтарч улс орноо хөгжүүлнэ гэдгийг огт мэддэггүй улстөрчдөөр дүүрсэн нам хол явахгүй. Бас 2 даргатай гэж байгаа. Тэгээд хоорондоо үг хэлээ олж чаддаггүй мөртлөө улс орныг удирдана гээд дайрцгаагаад байдаг. Хөгийн нөхөд

Avatar

Зочин 2021-12-28 202.9.40.29

Нийслэлийнхэн бол алхдаг байгаа шүү. Сумъяабазар мэтийн хөдөөнийхөн л хэдхэн буудал газар түгжирч байдаг нь ойлгомжтой.

Avatar

Зочин 2021-12-28 202.9.40.45

Одоо яаралтай Туул гол, Сэлбэ гол, Дунд голын бүс дагуу засмал зам барих хэрэгтэй. Эс тэгвээс 2-хон жилийн дараа тэр нутаг бүгд эзэнтэй болж улс газрыг нь худалдаж авах болно.

Avatar

нн 2021-12-28 202.131.239.170

баянхошуунд байсныг тэнэг Сү батболд тийшээ болгосон

Avatar

Зочин 2021-12-28 103.80.210.183

сум солигдохоор дараагийнх нь налайх багануур руу нүүлгэж ч мэднэ

Avatar

зочин 2021-12-28 203.217.139.240

Улаанбаатарын хаана ч түгжрэнэ дээ. 500хан мянган хүн оршин суухаар анх төлөвлөж баригдсан жижиг хотод 3-4 дахин их ачаалал ирчихээр аргагүй. Манай ажил Сүхбаатарын талбайн баруун талд, гэр сансарт, харьцангуй ойр, тэглээ гээд түгжрэхгүй байгаа юм алга. Е мартын хойд , Консерваториийн урд зам 17 цагаас машинууд ихэсч эхлээд, 18 цагт ажлаасаа гарч ирэхэд бараг л зогссон машинууд, Тэгээд алхаж нэг юм гэртээ ирж байна. Түгжрэл хаа сайгүй.

Avatar

зочин 2021-12-28 202.126.88.232

Хотын түгжээг дарга нар одоо л жаахан амтлах нь дээ, Муу юм сайн дагавартай гэгчээр түгжрээ бууруулах ямар 1 зам олох арга одоо л хайх байлгүй дэ

Avatar

Зочин 2021-12-28 202.179.26.33

ӨӨРСДИЙНХ НЬ Л ТӨЛӨВЛӨЖ ШИЙДСЭН ШИЙДҮҮЛСЭН АЖИЛ СОНГОЛТ НЬ ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДӨӨ Л НАМ ДАГАЖ НАВСАГНАЖ ДАРГА НАРЫНХАА БАЙДАГ БҮХНИЙГ ДОЛООСОН, ЭРГЭЭД ХАЙРТАЙ ДАРГА НАРЫНХ НЬ ШИЙДЭЖ ХИЙСЭН БҮТЭЭСЭН ОДОО НҮҮЖ БАЙГАА НҮҮДЭЛ НЬ. 400 АЛБАН ХААГЧ ӨӨРСДӨӨ Л ЭНЭ ДАРГА НАРАА ҮХЭН ХАТАН ХАМГААЛЖ ХАЙРЛАЖ ҮҮДЭЭР НЬ ОРСОН ЭНГИЙН БИДНИЙГ ЗАГНАЖ ДОРОМЖЛОЖ ХАРЬЦДАГ ОДОО ТЭГЭЭД ЯАХАВ ӨӨРСДИЙНХ НЬ ХИЙСЭН ХИЙЛЦСЭН ХИЙЛГҮҮЛСЭН АЖИЛ. ЭНЭ ХОТЫГ ХОТЫН ЗАХИРГАА 30 ЖИЛ УДИРДСАН ҮНЭН БИЗ. ОДОО ЭРГЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ ААЛЗНЫХАА ШҮЛ

Avatar

Зочин 2021-12-28 202.179.26.33

ШҮЛСЭНДЭЭ ОРООЦОЛДООД ҮЙЛЭЭ ҮЗЭХ НЬ ӨӨРСДИЙНХ НЬ ТАРЬСАН ҮЙЛИЙН ҮР БӨЛГӨӨ. ГАНЦ ЭНЭ ЯАРМАГ ГЭЛТГҮЙ ЭНЭНЭЭС ДУТАХГҮЙ ТҮГЖРЭЛ ХОТЫН ХАА САЙГҮЙ Л ҮҮСДЭГ. ХОТЫН БАРУУН ТИЙШ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ. ХОТЫН ТӨВӨӨС ГАДАШЛАХ ХӨДӨЛГӨӨН НЬ Л АМЬТАЙ ГОЛТОЙ ҮРГЭЛЖЛЭЭД БАЙХААС ХОТЫН ТӨВ РҮҮ ОРЖ ТЭНДЭЭСЭЭ ДАМЖААД НЭВТЭРЧ ГАРАХ ХӨДӨЛГӨӨН БОЛ ХЭЗЭЭ ХЭДЭН ЦАГААР Ч ХАМААГҮЙ БООЛГУУЛДАГ БОЛСОН. ЦАГДАА НАР ОРОХОО ХААЖ ГАРАХАА Л ЗОХИЦУУЛЖ АРГАЛСААР ӨНӨӨДӨРТӨӨ ЗОЛГОЖ БАЙНА. ХЭН ТЭГЖ ТА НАРЫГ ЗАМ РУУГАА ШАХАЖ БАРИЛГА БАРИУЛСА

Avatar

ззочин 2021-12-28 192.82.85.52

Ухаантай хүмүүсээ бид сонгосон үр дүн нь энэ шүү дээ .Сум дүнхүү улам гоё болгоно гэнэ лээ Утаа бүрэн арилсан Яармагт хонож очоод төрийн сайхан үйлчилгээ авч болно доо

Avatar

Зочин 2021-12-28 192.82.75.150

Сайхан шинэ ажлын байрандаа ажлаа гялалзуул. төрийнхөн минь

Avatar

ҮНЭН 2021-12-28 64.119.19.169

ийм мулгуу төр засаг гэж хаа ч байхгүй

Avatar

Зочин 2021-12-28 203.91.115.51

за битий х**. баянхошуунд байсан ч түгжрэнэ. хаана ч түгжрэнэ. ардчилсан намын сайтаа дандаа битий шулгана. гамингуудын нам

Avatar

ҮНЭН 2021-12-28 64.119.19.169

үмхий өгөр

Avatar

Зочин 2021-12-28 103.80.210.183

туул голын эргээр майхан сав бэлэн гоймонгоор үйлчлэх түрээсийн байр вагончик асар түрээслүүлнэ.

Avatar

Зочин 2021-12-28 203.91.118.150

Сүртэй юмаа. Сайхан шинэ байранд орж байж. Нэг их удахгүй яаж ийж байгаад гэртээ харих, ажуилдаа ирэх арга ухаанаа олчихно доо.

Avatar

Зочин 2021-12-28 103.80.210.183

чиний тэгэхийг чинь харна аа. ойрын 5 жилдээ аргаа олохгүй хонож таарна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж