Монголд ядуурал нэн тэргүүнд анхаарах асуудал болж байна | News.MN

Монголд ядуурал нэн тэргүүнд анхаарах асуудал болж байна

Монголд ядуурал нэн тэргүүнд анхаарах асуудал болж байна

Монголд ядуурал нэн тэргүүнд анхаарах асуудал болж байна

Төв банк Монгол Улсын 2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4 хувьд хүрч саарна гэж үзэж байна. Энэ нь бусад байгууллагатай харьцуулахад хамгийн сул төлөв юм. Өсөлт саарахад мал аж ахуй, барилгын салбарын сааралт нөлөөлнө гэж үзжээ.

Олон Улсын байгууллагуудын хувьд эдийн засгийн өсөлтийн төлөвийг 4-6 хувь орчимд байна гэж таамаглаж байна. Тухайлбал, Азийн хөгжлийн банк жил бүр эрхлэн гаргадаг эдийн засгийн шинжилгээ, төсөөллийн голлох тайландаа 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрч нэмэгдэх төлөвтэй байгааг онцолсон билээ.

Тус банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бусдаасаа хамгийн өндрөөр тооцоолсон. Үүний зэрэгцээ гол эрсдэлүүдийг тооцоолоход хүндрэлтэй байгаа ч Монголд ядуурал нэн тэргүүнд анхаарах асуудал болж байгааг онцлон анхааруулав. Харин эрдсийн үнэ өсч буй нь эдийн засгийн өсөлтийн төлөвт гол түлхэц болохыг тодотгожээ.

2022 онд Covid-19 цар тахлын эрсдэл буурах, вакцинжуулалтын эерэг нөлөө бий болох, экспортын үйл ажиллагаанд учирч буй тээвэр, логистикийн хүндрэл арилах, дотоодын эрэлт нэмэгдэх зэрэг эерэг хүлээлтэд үндэслэн эдийн засгийн өсөлт сайжрахаар төсөөлөгджээ.

Дэлхийн банк эдийн засгийн өсөлтийг 5.2 хувь болгож, өмнөх оны төлөвөөс бууруулсан байна. Үүнд хилийн боомт дахь гадаад худалдааны саатал хүчтэй нөлөөлж буйг анхааруулав. Тус банкны хувьд “Ирэх онд Монгол Улсын өсөлт саарна” гэж үзэж буй бол Азийн хөгжлийн банк болон Олон улсын валютын сан “Ирэх онд өсөлт эрчимжинэ” гэж таамаглаж буйгаа танилцуулсан.

Олон улсын валютын сан Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4.9 хувь болж, эрчимжинэ гэж үзсэн байна. Үнийн хөөрөгдөл, ялангуяа хүнс болон шатахууны үнийн өсөлт өсөлтийн төлөвт нөлөөлөхийг анхааруулжээ. Мөн вакцинжуулалт хязгаарлагдмал байгаа нь бага орлоготой орнуудад хүндээр тусахаар байгааг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-12-28 202.21.124.131

Идэж ууж ханадаггүй, дээр нь эргүү тэнэг дарга ангийн гай

Avatar

Зочин 2021-12-28 213.87.89.72

))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт — https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2021-12-28 202.126.88.40

Учир утгагүй халамжаа зогсоож,хөл гараа олсон а/а-н нэгжүүдээ тордож,хөгжихөд нь дэмжлэг үзүүлмээр !!

Avatar

ИРГЭН 2021-12-28 202.9.46.167

3 – хан сая хүнийг ажилтай орлогтой болгож чадалгүй 30 жил боллоо. Яасан арчаагүй төр засагтай юм бэ бид чинь ………

Avatar

Зочин 2021-12-28 202.55.188.81

"Эдийн засгыг сэргээнэ" гэх нэрийдлээр АРВАН ИХ НАЯД ХЭВЛЭЖ МАНгас дотроо булагнасны уршиг чинь гарч енгерсен хавраас бух юмны унэ нэмэгдсээр одоо инфляци 100% болсон байна. Юу ч хийж чадахгуй байж улам хорлоод байдаг. ЗГ оролцох тусам байдал улам муудаж байна, тэгснээс яг ковидыг хаясан шигээ юу ч хийхгуй зугээр л хараад сууж байсан нь дээр. Аяндаа зах зээл чинь еерийнхее хуулиар зохицоод явдгым.

Avatar

Зочин 2021-12-28 66.181.187.103

ЗАЛХУУРАЛ ЯДУУРАЛ ХОЁР ХАМТДАА Л БАЙХ ШИГ

Avatar

Үнэн 2021-12-28 150.129.143.231

Тиймээ ХАЛАМЖ байсан цагт ядуурал залхуурал хэзээ ч арилахгүй

Avatar

Зочин 2021-12-28 202.9.40.29

НҮБ-ын төлөөлөгчид цаашид хүүхдэд тараах мөнгийг үргэлжлүүлэх, нэмэх шаардлагатай гэсэн. ОУВС, ДБ бас л ийм байр суурьтай байгаа. Олон улсын байгууллагуудын үгийг дагна шүү, эрх баригч коммунистуудаа!

Avatar

zochin 2021-12-28 114.144.1.109

tejeej usguj hun shig hun bolgoj humuujuulj chadahgui bol yah gej huuhed gargadag ym be. huuhdiin munguur huuhdee tejeene gej yu bdag ym be

Avatar

Зочин 2021-12-28 192.82.87.235

Ядуурал байхгүй цар тахалын үед амьдрал дээшилсэн гээд ДАНХАН толгойт хэлсэн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж