Ньюс хөтөч: Үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэдийг шагнана

Хуучирсан мэдээ: 2021.12.28-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэдийг шагнана

Ньюс хөтөч: Үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэдийг шагнана

Ньюс агентлаг 2021.12.28-ны Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

08:00 ЦАГТ

Онцгой байдлын байгууллагын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн хурал МҮЭСТО-д болно. Мөн Онцгой байдлын байгууллагаас хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн иргэнд “Онцгой байдлын албаны Онцгой үйлстэн” шагналыг анх удаа олгоно. Тус шагналаар Туул голд живж байсан 13 настай охин С.Жаргалмаагийн амь насыг аварч, амь эрсэдсэн Э.Эрдэнэжаргал агсанд, 2015 онд дүүгийнхээ амийг цасан шуурганаас хамгаалж, өөрөө эрсэдсэн С.Золжаргал агсан нарт нэхэн олгож, ар гэрийнхэнд нь таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр гардуулна. Утас: 99007969, 86150069, 88249813

11:00 ЦАГТ

-Европын холбооны санхүүжилтээр Дэлхийн банкны хэрэгжүүлж буй “Засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд хөгжүүлсэн “Нээлттэй аудит” (http://open.audit.mn) сайтыг танилцуулах уулзалт “Millennium Plaza” зочид буудлын 6 давхрын Ballroom танхимд эхэлнэ. Утас: 99094851

-Мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол Улаанбаатар чуулгын байранд болно. Холбоо барих: 88086225

11.30 ЦАГТ

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллогын урьдчилсан дүн танилцуулах Хэвлэлийн бага хурал 2021 оны 12-р сарын 28-нд Үндэсний Статистикийн Хорооны байранд болно.

12:00 ЦАГТ 

“Ятгах тусам нягтал”, “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянуудын үр дүнг дүгнэж, хамтарч хэрэгжүүлсэн, амжилттай оролцсон байгууллагуудад талархал илэрхийлэх үйл ажиллагаа Монголбанкны Г корпусын хоёрдугаар давхарт болно. Утас: 91992520

18.00 ЦАГТ

Бизнесийн салбарын оны онцлохуудыг шалгаруулах "Entreprenuer 2021" ёслолын арга хэмжээ МҮХАҮТ-д болно.


ТӨРИЙН ОРДОНД

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

09.00 ЦАГТ

Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 334 тоот өрөөнд

10.00 ЦАГТ

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00 ЦАГТ

-Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх хяналт шалгалт хийх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Мал эмнэлгийн ерөнхий газарт

-Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд

11.00 ЦАГТ

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаа “Их засаг” танхимд

11:40 ЦАГТ

Монголын орчин цагийн дипломат албаны 110 жилийн ойг тохиолдуулан ГХЯ, Дипломатын академи хамтран зохион байгуулж буй Чингис хаан, Эзэнт гүрний түүхийн нэг сэдэвт номын “Алтан цуглуулбар-999” үзэсгэлэнгийн нээлт ГХЯ-ны "Номин" Их танхимд болно.

14.00 ЦАГТ

-“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд

-Дээд боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд

16.00 ЦАГТ

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “Их засаг” танхимд

ГУРАВ.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

12.00 ЦАГТ

Түр хорооны хуралдаан /“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” МУИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/

Хэлэлцэх асуудал:

  • “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2021.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

13.00 ЦАГТ

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал:

  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2021.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/
  • Бусад “Их Эзэн Чингис хаан” танхимд

14.00 ЦАГТ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал:

  • Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай асуудал
  • Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бусад “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

18.00 ЦАГТ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.12.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ “Их Эзэн Чингис хаан” танхимд

19.00 ЦАГТ

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан: Хэлэлцэх асуудал:

  • Ажлын хэсэг байгуулах тухай /Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/
  • Бусад

"МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11.00 ЦАГТ

“Монголын үндэсний түүхийг бодлогоор гуй­вуулж байна” сэдвээр Ардчилсан нам, эрдэмтэн, судлаачид хэвлэлийн хурал хийнэ.

11.30 ЦАГТ

“Мон­­­­гол дархлаа үндэсний хөдөлгөөн”-өөс 2000 онд баталсан Дарх­­лаажуулалтын хуулийг хүчингүй болгох талаар  мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ

Улс төрийн намууд “Олон намын тогтолцоо-30 жил” хуралдаан зохион байгуулах, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд санал хүргүүлэх талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж